|38| Ажлын садаа

1.5K 219 23
                                    

Өдрийн хоолны цаг болж Жунин сая л нэг амсхийн Инбиний сууж буй суудал руу харав. Инбиний ч бас ажил дууссан бололтой биеийнхээ чилээг гаргаж байгаад Жунинтай харц тулгарч орхив.

Жунин ширээнийхээ араас босон өрөөнөөсөө гараад шууд л Инбиний уруул дээр үнсэж орхисон бөгөөд Инбинь гайхсандаа түүний зүг том нүдээрээ ширтэж байснаа сая л ухаан орох мэт эргэн тойрноо ажиглав.

"Өдрийн хоолоо идэх үү?" Жунин түүний гарнаас атган дээш өргөн үнсэх ба хайр дүүрэн харцаар түүн рүү ширтэнэ. "Ажлынхантайгаа пицца захиалж идэх үү? Өнөөдөр үнэхээр их ядарлаа" Инбинь ичиж байсан болохоор Жунины цээжинд наалдан ийнхүү хэлэв.

Нарийн бичгийн хэлтэс рүү ороход Сэүн, Жүнмён хоёр сууж байх бөгөөд тэд ч бас хоол захиалж идэх гэж байгаа бололтой хоорондоо бага зэрэг маргалдацгааж байлаа. Жунин тэдэн рүү алхах замдаа хажууд нь алхах Инбиний гараас хөтлөн "Бөөндөө пицца захиалж идэе" хэмээн их л баяртай байгаа бололтой цоглог дуугаар тэдэнд хэлэв.

Жүнмён, Сэүн хоёрт ч эсэргүүцээд байх зүйл байгаагүй тул тэд тохиролцон пиццагаа захиалан тойрч суугаад элдвийн зүйлс ярилцана.

"Дами, Хэми хоёр хаачсан юм?" Инбинь амралтын өрөө рүү шагайснаа тэднийг сураглах бол "Бид хоёр хуралд суучхаад ирж байна. Та нар бөөндөө юу хийж байгаа юм?" Дами үүдээр орж ирэхдээ ийнхүү хэллээ. 

"Хамтдаа өдрийн хоол идэх гээд л." Сэүн ингэж хэлээд удаагүй байтал хоол хүргэлтийн хүн орж ирэн тэд тойрч суугаад хооллож эхлэсэн юм. Ихэнх нь хоол идэнгээ Жунин, Инбинь хоёр луу харцгаах бөгөөд эвлэрсэн гэдгийг нь мэдээд санаа зовохоо болих аж. 

"Та хоёр хэзээнээс үерхсэн юм?" Дами хоол руугаа анхаарал хандуулах хэдий ч тэднээс хайрын түүхийг нь сонсохыг хүсч байгаа нь илт. Харин Инбиний ухаан санааг хоол аль хэдийн эзэмдэж орхисон бөгөөд "Мэдэхгүй ээ тэгэс ингэс гээд л" гэж хээв нэг хэлэв. Жунинд бага зэрэг эвгүй мэдрэмж төрж байсан хэдий ч Инбиний хэнэггүй занг бараг л мэддэг болчихсон байсан тул хүндээр хүлээж авсангүй. 

"Нээрээ л бид хоёр нэг мэдэхэд л үерхчихсэн байсан. Нэгэндээ татагдаж өнгөрөөсөн хугацааг би лав удаан байсан гэж боддог. Олон ч зүйл болсон. Та нар лав төсөөлөхгүй дээ" 

Инбинь гэнэт л хоолоо идэхээ болин чухал царайгаа гарган ярьж эхлэв. "Тэр яг харагдаж байгаа шигээ зэвүүн амьтан байна лээ. Дараагийнх нь хүүхэнд муухай аашийг нь мэдрүүлэхгүйн тулд би Жунинаас салахгүй чаргууцалдана гэж бодож байгаа. Хөөрхий дараагийн бүсгүйн ирээдүйг бодоод" тэр зальжин инээмсэглэл тодруулах нь албаар Жунинаар тоглож байгаа гэдгийг илтгэж байлаа. 

Үүнийг нь ойлгосон хэд түүнийг дэмжин инээд алдацгаах бөгөөд Сэүн долоовор хуруугаараа Жунин руу заагаад "Энэний аашийг би ч тэвчдэггүй юм. Инбинь ойлгож байгаа нь Жунинд харин ч аз гэсэн үг." хэмээхэд Жүнмён ч бас нэмэрлэн "Харин ч эсрэгээрээ Инбинь биш Жунин л чаргууцалдах байх" гээд өөрсдийнхөө ярьсан зүйлд хөөрөлдөцгөөнө. 

Энэ дунд ганц л хүн хачин царайлан суух ба "Үнэхээр хөгжилтэй байлаа" гэж хэлээд Жүнмён Сэүн хоёр луу цэхэлзээд амжив. "Заа гүнж нь уурлаад байгаа юм уу?" Сэүн хошуугаа цорвойлгон Жуниныг эрхлүүлэх ч хариуд нь муухай харц бас "Зайл" гэдэг үг сонссоноор өдрийн хоол өндөрлөсөн юм. 

_______________

Хэми болзоотой гээд түрүүлээд тарсан болохоор Дами үлдсэн ажлаа хийхээр болсон юм. Цаас хэвлэх машин, хэрчих машин гээд амралтын өрөөний буланд байдаг болохоор Дами хурлын тэмдэглэлээ хэвлэхээр амралтын өрөө рүү ороод удаагүй байтал Сэүн аягаа барьсаар өрөөнд ороод ирэв. 

Дами түүнийг тоохгүйгээр тэмдэглэлээ дараалалд нь оруулан эмхэтгэж байтал гэнэт ард нь Сэүн тулж ирчихсэн зогсож байх ба хүзүү рүү нь үлээгээд "Юу хийж байгаа юм?" гэж байж боломгүй хоолойгоор шивнэж байлаа. 

"Сэүн, ажил дээр байна" 

"Тэгээд юу гэж?" 

Сэүний гар Дамигийн бэлхүүсээр орж ирсээр өөртөө түүнийг наах бөгөөд доош тонгойн Дамигийн хүзүүн дээр үнсэж гарав. "Сэүн, болиоч" Дами эргэн тойрноо айдастай нүдээр харан ингэж хэллээ. 

"Зүгээр ажлаа хий, жаахан тэвэрч байгаад гарлаа" Сэүн түүний хүзүүнд шигдсээр хэлэх бол Дами энэ бүхэнтэй эвлэрэх мэт санаа алдаад хурлын тэмдэглэлээ машин руу хийлээ.

ГЭХДЭЭ...

ТЭР МАШИН ХЭРЧИХ МАШИН БАЙСАН ЮМ! ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ, ЭНИЙГ Л ХЭВЛЭЧИХСЭН БОЛ БҮХ АЖИЛ ДУУСАХ БАЙСАН. У СЭҮН! МУУ АЖЛЫН САДАА!

_________

a/n: сайн уу манайхаан. Ширэн нүүртэй бичээч нь ирлээ. Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Удахгүй Кайбин маань тусдаа гарч хамтдаа амьдарч үзэх болохоор хөгжилтэй зүйлс удахгүй гарганаа. Хүлээж өгсөнд баярлалаа

БАС ЭНЭ АЖЛЫН БАЙР БИШ ХОСУУДЫН НЯЛУУРДАГ ГАЗАР БОЛОХ НЬ ЭЭ!

Пак нарийн бичигWhere stories live. Discover now