|25| Noona!

1.8K 259 11
                                    

Гадаа бороо орж эхлэх бөгөөд Инбинь саяхан цэлмэг байсан тэнгэр гэнэт бүүдийж орхисонд урам хугарахаас илүү халуун байх гэсэн бодолдоо хөтлөгдөн өмссөн даашинзаа буцааж тайлах ёстойгоо ухааран хошуугаа унжуулах аж. Тэр үерхэж эхэлсэн анхны өдрөө хөөрхөн харагдахыг үнэхээр их хүсч байсан ч цаг агаар түүний хүслийг биелүүлсэнгүй.

Гэсэн ч тэр бууж өгөлгүй барагтаа будаад байдаггүй нүүрээ хөнгөхөн будаад хайртай өндөр өсгийтөө өмсөөд гэрээсээ гарлаа. Өглөө угаасаа жиндүү байдаг болохоор нимгэхэн цамц өмссөнөө Инбинь буруутгасангүй гэртээ буцаж орохгүйгээр ажил руугаа явлаа.

Харин Жунин шөнө болтол ажлаа хийгээд сэрүүлгээ тавиагүй унтсан болохоор ажлынхаа цагийг бараг дөхүүлэн сэрлээ. Тэр арзайсан үзээ зулгаан "Инбинийг гэрээс нь авах байсан штээ" гэж хэлэн уйлан дуугарна. Тэгээд гартаа таарсан хувцсаа өмсөөд ажлынхаа зүг гарлаа.

Тэр энэ удаа хослол өмссөнгүй, зүгээр энгийн залуу шиг хувцаслаад машиндаа суун ажлынхаа зүг явна. Ажил бараг орж байгаа болохоор Инбиний гэрлүү очвол хоосон хаалга мөргөхөө мэдэж байгаа учир.

Инбинь ажил дээрээ ирээд Жунины өрөөрүү шагайсан ч Жунин байсангүй. Түүнийг хүлээн суухдаа хөлөрч буй гарын алгаа юбкандаа арчсаар суув. Удалгүй Жунин энгийн хувцастай гүйх шахам орж ирлээ.

"Сайн уу?" Инбинь яаж мэндэлэхээ мэдсэнгүй доош харан ялдамхан инээмсэглээд ийнхүү хэлэхэд Жунин ч бас ичсэн бололтой эгдүүтэй инээмсэглэл тодруулаад "Сайхан амарсан уу?" гэж хэлээд ширээн дээр нь ирэх замдаа авсан кофегоо тавив. "Баярлалаа" Инбинь ийн хэлсээр буцаад сандал дээрээ сууж Жунин өрөө рүүгээ явлаа.

Инбинь Жунинаас харц салгаж чадсангүй. Тэр өмнөхөөсөө ч сэтгэл татам харагдаж байлаа. Инбинь түүнийг анх удаа энгийн хувцастай харсан болохоор хачирхалтай санагдана. Тэгээд шилэн хаалганы цаана байх түүнийг нүд салгалгүй ажиглана.

Гэтэл Жунинтай харц тулгарчих нь тэр. Инбиний хацар улайн компютерийнхээ зүг харан аль болох Жунины зүг дахин харахгүйг хичээн биеэ чангалан суух аж. Гэсэн ч төд удалгүй Жунины зүг цоо ширтэх ажлаа эхлүүллээ.

"Сайн байна уу Бюн захиралаа?" гэнэт Бэкхён гараад ирсэнд Инбинь цочин зүрхэн дээрээ гараа тавин ийнхүү хэллээ. "Ажлын байран дээр захиралаа ширтэх нь бас үүрэг үү?" Бэкхён жуумалзсаар ийн хэлэх үед Инбинь санаа зовон доош харлаа.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now