|30| Ажлын байрны бэлгийн дарамт

1.7K 255 58
                                    

Инбинь Чанёолын олон занг одоо болтол бодон дотроо хараах ба өглөө маш муухайгаар сэрсэн учир бага зэрэг бухимдалтай ажил дээрээ ирэв. Жунин арай ирээгүй байгаа бололтой өрөөнийх нь гэрэл ч асаж амжаагүй байлаа.

Инбинь ширээнийхээ ард суугаад ойрын үед дэндүү савалгаатай байгаа хувьцааныхаа үзүүлэлттэй танилцана. Компаний хувьцаа огцом өсч аль эсвэл буурч байгаа нь хувьцаа эзэмшигчдийг бага зэрэг бухимдуулаад байгаа болохоор энэ ажлыг хурдхан зохицуулах ёстой гэдгээ нарийн бичгийн хэлтэс хамгийн түрүүнд мэдэж ханцуй шамлан ажилдаа орцгоов.

Инбинь Жуниныг ирэхгүй байгаад гайхшрах бөгөөд тэсэлгүй өнөөдрийнх нь ажлын хуваарийг эхнээс нь үсэг алгасахгүй уншив. Гайхалтай нь өнөөдөр түүнд төлөвлөсөн онцын ажил байсангүй. Жунин яг сэрүүлгээ тавихаа мартаад унтчихсан байх гэж бодоод утас руу нь залгатал тэр утсаа авсангүй. Хэд хэдэн удаа залгасан ч авсангүй.

Инбинь үерхээд удаагүй байж төвөг удаад эхэлчихсэндээ бага зэрэг санаа зовон залгахаа болилоо. Тэр ядаж утсаа аваад хаана байгаагаа хэлдэг ч юм уу аль эсвэл зурвасаар завгүй байгаагаа хэлж болох байсан. Гэтэл бүр ямар ч сураг чимээ байхгүй байгаа нь Инбинийг бухимдуулаад байв.

Өглөөнөөс эхлээд ойр хавьд нь байх эр хүйстнүүд өөрийг нь тавлаад байх шиг санагдаж сүүлдээ толгой нь ч өвдөх шиг. Жаахан амарчихдаг юм уу санаатай ширээгээ дэрлэн хэвттэл удсан ч үгүй хэн нэгэн ширээг нь тогшин өнөөх амралтыг нь бусниулж орхилоо.

Инбинь дээш өндийн харвал Пак Хэми бага зэрэг улаа бутарсан хацраа даран зогсох ба ямар нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой гацаж түгдрэн зогсоно. Инбиньд түүний байгаа байдал залхуутай санагдан санаа алдаад "Хурдан хэл би завгүй байна Хэми" хэмээн бухимдангуй хэлж орхив.

Инбинь ихэнхдээ сайхан ааштай байдаг болохоор Хэми хоолойных нь өнгөнөөс бараг айж байлаа. Тэд бага зэрэг дотно харьцдаг болохоор гэнэтийн уур бухимдалд нь эмзэглэсэн ч байж болзошгүй юм. "Ажилтай байхад чинь ажил удсан бол уучлаарай" Хэми доошоо харан цааш алхах бол Инбинь амандаа "Яачихсан өдөр вэ?" гэж зөөлхөн хэлчхээд "Хэми хэлэх гэснээ хэлээ бага зэрэг муухай харьцчих шиг боллоо уучлаарай" хэмээн аль болох өмнөх шиг эелдэг хоолойгоор хэлэхийг хичээнэ.

Хэмид ч үнэхээр чухал асуудал байсан бололтой хурдхан шиг Инбиний гарнаас атгаад "Зүгээрдээ гэхдээ Инбинь аав ээж чинь ямар хүн бэ?" хэмээх бага зэрэг утгагүй асуултыг асуув. Инбинь тулгамдан өөдөөс нь хэсэг ширтэж байгаад "Зүгээр байдаг л хүмүүс. Яасан?" гэж зөрүүлэн асуух бол Хэми худлаа инээд алдан "Аан зүгээр л" гэчхээд цаашаа гүйгээд явчхав.

"Өнөөдөр энэ хүмүүс чинь яачхаа вэ?" Инбинь амандаа үглээд амралтын өрөө рүү кофе уух санаатай ортол Сэүн Дами хоёр өөд өөдсөө харчихсан Сэүн Дамигийн нүүрийг илээд зогсож байснаа Инбинийг хараад Дами Сэүний цааш нь хүчтэй түхлчхэв. Дами сандарсан харагдах ба Инбинийг харж амжаагүй гэж бодсон бололтой Сэүн рүү муухай хараад "Гаж донтон минь дахиж надад хүрэх юм бол ажлын байрны бэлгийн дарамт гээд цагдаад өгчихнө шүү" гэж хэлээд өрөөг орхиод гүйх нь холгүй гарав.

Инбинь бүр гайхширч орхив. Болзсон гэдгийг нь мэдэж байгаа бүр сая нялуурч байхыг нь харчихсан байхад надаас айсандаа юу аль эсвэл бантсандаа юу Сэүнийг том шүүгээ рүү түлхчхээд шал худлаа зүйл яриад байгаад нь. Тэгснээ Сэүн нуруугаа цохьсон бололтой гараараа дарахад "Цагдаад өгчихнө шүү" гэж хэлэхдээ өвдөж байгаа хэсгийг нь илж өгснөө гарч гүйгээд л. Чүэ Дами ч үнэхээр эгдүүтэй юм аа.

"Хосууд харсан чинь бүр сэтгэл санаагаар уначихлаа баяртай" Инбинь амралтын өрөөнөөс гарахдаа ингэж хэлэх бол Сэүн инээд алдсаар ард хоцров. Дөнгөж үд болох гэж байхад Инбинь хийцгүйрсээр сууна. Жунин байхгүй хугацаа ийм удаан бил үү?

Инбинь "Дахиад ганцхан удаа залгаад үзье" хэмээн бодсоор Жунин руу залгатал хаалгаар орж ирж байсан бололтой Жунины утас дуугарах нь сонсогдоно. Инбинь түүнийг харсандаа баярлан суудлаа дээшээ босоход гэнэт араас нь нэг эмэгтэй гарч ирээд "Өрөөнд чинь ороод идье" хэмээн гартаа барьсан бялуугаа дээш өргөөд гарнаас нь сугадана.

Инбинь чимээгүй түүнийг ажиглахад Жунин Инбинь рүү хараад "Пак нарийн бичиг хоёр ногоон цай" гэж хэлчхээд өрөө рүүгээ өнөөх бүсгүйтэй яваад орчхов. "Ямар н*вш нь вэ Ким Жунин!"

——
A/N: Удаан хүлээсэн үү😔 Хайрлаж өгдөгт баярладаг шүү❤️ Өгүүллэг дуусах үед 1к сэтгэгдэлтэй болгох гээд би нь та нараас сэтгэгдэл хүсээд байгаам шүү дээ. Бичих зүйлгүй хүмүүс нь дургүй хүнээ ч болтугай муулаарай😂

Пак нарийн бичигWhere stories live. Discover now