•11•

1.7K 213 11
                                    

- Хэрвээ энэ нүгэл юм бол би шийтгэлийг нь дуртайяа хүртэнэ.

- Хэрвээ энэ нүгэл юм бол би шийтгэлийг нь дуртайяа хүртэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Энд яах гэж ирээв?"

Урд минь суух танил нэгэн намайг ихээхэн бухимдуулна. Яагаад гэвэл бидний сүүлийн уулзалт их таагүй болж өнгөрсөн юм.

"Сүйт бүсгүй дээрээ л ирсэн юмсан."

Тэр нөгөө л нэг хүйтэн хэрнээ царайлаг төрхөндөө жижигхэн инээмсэглэл тодруулсаар ингэж хэллээ.

Амлая.

     Би түүний сүйт бүсгүй биш!

"Хэн чиний сүйт бүсгүй гэж? Амаа мэдэж ярь..."

     Ингэхэд би төрсөн аавыгаа сайн хүн гэдгийг хэлсэн билүү? Гэхдээ тэр зүгээр л "сайн" биш. Хэтэрхий сайн. Хэтэрхий гэнэн!

     Охиных нь сэтгэцийн өвчнийг үл хайхран сонирхож, хайрлаж байгаадаа биш мөнгөнд нь шунаж, тэмүүлж байгааг тэр анзааралгүй түүнийг надад ойртохыг зөвшөөрсөн.

"Чи минийх..."

Түүний үгэнд би ууж байсан зүйлдээ хахаж буцаагаад гаргах шахлаа.

Юу гэчих нь энэ вэ?

"Би чинийх биш. Ийм утгагүй юм ярих гэж дуудсан бол би энд удаан байж тэвчихгүй нь!"

Би хангалттай эелдэг байна.

Тийм биз?

Түүнд намайг өмчлөх ямар эрх байгаа юм?

     Намайг өмчилж чадах ганц л хүн бий. Тэр нь би. Зөвхөн би.

     Надаас өөр намайг өмчилж чадах хүн байхгүй. Би чинь минийх!

     Юу гээч? Эрчүүдэд өөрсдийгөө өмчлөх боломжийг олгоод хэрэггүй байдаг юм. Чи бол чинийх.

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now