•03•

2.3K 280 7
                                    

- Чи яг л олон хэлтэст, гоёмсог цагаан бадамлянхуа мэт...

- Чи яг л олон хэлтэст, гоёмсог цагаан бадамлянхуа мэт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

Булингартай усанд ургадаг ч цэвэр ариун...

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Чи надтай хэд хоног ярилцсангүй..."

     Тэр өрөөнд минь орж ирэнгүүтээ ийн хэлээд урт үсээ хойш илсээр урд минь суув.

     Харин би зүгээр л толгой дохьлоо. Надад хугацаа хэрэгтэй байсан юм. Яг юу болоод байгааг ухаарах хугацаа... Яагаад байн байн түүний тухай бодож, төвлөрч чадахгүй хэвэндээ хэрнээ нэг халуу оргиж, нэг хүйтэн төөнөж, зүрх хөндүүрлээд байгааг ойлгох хэрэгтэй байсан.

Гэхдээ даан ч ойлгоогүй.

Ухаарсан ч үгүй.

"За тэгээд... Ярь л даа. Эмч ээ."

"Кхм! Ямархуу байна даа?"

Би хоолойгоо засан түүн рүү удаан харж ч чадалгүй арай хийн сандал дээрээ тогтон суух аж.

     Ямар гээчийн харцаар ширтээд байгааг нь мэдэх юм алга! Гэхдээ гуйж байна.

Намайг тайван байлгаж өгөөч...

Битгий догдлуул!

"Мм... Их уйтгартай байлаа."

Тэр сандлаа татан ширээнд минь тулж ирээд "Намайг тоохгүй байгаа чинь таалагдсангүй." гэсээр гараараа эрүүгээ тулан инээд алдав.

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now