•13•

1.4K 207 12
                                    

- Урсах нулимс, шаналах зовнилоо ч бүгдийг нь надад үлдээ.

- Урсах нулимс, шаналах зовнилоо ч бүгдийг нь надад үлдээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Намайг энд байгаа цагт нэг нэгнээ цохиод үзээрэй!"

"Тэр миний найз бүсгүй. Сэүн!"

"Тэгвэл чи үүнийг мэдэх үү? Би түүнтэй сүй тавьсан!"

***

     Эцэст нь энэ бүгд маш том үл ойлголцол болоод дууссан юм. Тэнд маш олон хүмүүс байсан. Бүр бүгдээрээ бид гурав луу харж байсан нь одоо ч санаанаас гарахгүй нь.

Бас би анх удаа л Жонгүгийг тийм ууртай байхыг харсан.

     Тэр өмнө нь хэзээ ч тийм аймар уурлаж байгаагүй. Сэүн зүгээр л миний гараас атгасан байхад тэр авчирч байсан уух юмаа газар хаяад юу юугүй түүн рүү дайраад эхэлсэн. Тэдний маргааны дараа байдал бүр ч хүндэрсэн.

Бүр ч!

     Одоо ч тэр уурласаар л байна. Сүй тавьсан тухай мэдчихсэн болохоор эхлээд уурандаа дэлбэрэх шахсан ч гэр лүү ирэх замдаа би түүнийг тайвшруулж амжсан юм.

"Чи түүнийг өмөөрөөд байгаа хэрэг үү? Мм?"

"Үгүй ээ. Би тэгээгүй."

     Хэдий тэнд сайхан байсан ч би удаан байхыг хүсээгүй юм. Тэгээд л Жонгүгийн гараас тас атгаад тэндээс гарсан. Сэүн намайг хамгаалах ёстой учраас аргагүйн эрхэнд хамт явж гэрт минь оруулчихаад буцсан. Тэр ч бас их бухимдах шиг болсон л доо.

Найз залуу? Сүйт залуу?

Бурхан минь! Галзуурах нь ээ.

"Үгүй ээ. Чи өмөөрч байна."

Жонгүг зөөлнөөр шивнээд буйдангийн нөгөө захад суусан чигтээ нүдээ анив. Тэр хүндээр амьсгалангаа өөрийнхөө биеийг хангалттай барихыг хичээх нь нүдэнд үзэгдэнэ.

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now