Бонус

1.2K 183 13
                                    

     Нүдээ нээхэд бүдэгхэн гэрэлтэй машины зогсоол шиг газар намайг угтав. Гарыг минь сандалтай хүлж, хөл ч бас хөдлөх аргагүй болчихсон байлаа. Толгой аймшигтай өвдөж байна.

Сүүлд...

Сүүлд машинаас бууж байхад тэд миний толгой руу цохисон бололтой.

"Ингэж нэг юм ухаан оров уу?"

Сэүний новшийн хоолой дуулдахад би түүний зүг муухай харлаа.

     Жонгүг хаана байна аа?

Зүрх минь хүчтэй цохилж, нүдэнд нулимс бүрхэхэд тэр инээд алдан "Жонгүг зүгээр." гэх нь тэр.

Чөтгөр шиг амьтан!

"Чи үүнийг хийвэл би түүнийг явуулна."

Тэр урд минь байх ширээн дээр зөөврийн компьютер тавиад флаш шиг зүйлийг уншууллаа.

"Нууц үгийг нь хэлчих... Тэгвэл Жонгүгийг явуулна. Ойлгосон уу?"

     Түүнийг явуулахыг юу, юунаас илүү хүсч байгаа ч би үүнийг мэдэхгүйдээ харамсаад барахгүй нь!

     Компаний маш нууц мэдээлэлийн нууц үгийг би ер нь яаж мэдэх юм бэ? Би чинь дөнгөж орж ирсэн хүн. Аавтайгаа багаасаа ойр дотно байгаагүй шүү дээ. Би чинь одоо л цорын ганц өв зөлгамжлагч нэртэй болохоос гэр бүлээс гадуурх харилцааны үр дүн.

"Би үнэхээр мэдэхгүй..."

"За яахав..."

Сэүн хэдэн хүн рүү дохиход гарыг нь хүлчихсэн Жонгүгийг урд минь авчрах нь тэр.

"Сэра... Чи зүгээр үү? Өвдөж байна уу?"

"Жонгүг..."

Тэр надад санаа зовон асууж байтал нэг хүн хөл рүү нь модоор цохин доош унагах нь тэр.

"Хөөе. Сэүн... Чи..."

Намайг үг хэлэхийн завдалгүй залуус Жонгүгийг хайр найргүй цохиод эхлэв. Тэр бүр газар унаж, дуу алдахыг би нүдээрээ харж, чихээрээ сонсоно. Харин зүрх минь бараг л үхнэ. Хариу үйлдэл үзүүлэлгүй газар хэвтсэн ч түүний дээрээс хүчтэйгээр дэвсэх нь аймшигтай.

     Харж чадахгүй нь...

     Хайртай хүнээ нүдэн дээр минь өвдөж байгааг харж зүрхлэхгүй юм байна.

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now