•14•

1.5K 195 8
                                    

- Чамд татагдахад ердөө гурван секунд л хангалттай.

- Чамд татагдахад ердөө гурван секунд л хангалттай

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.


***

     Түүний уруул халуу төөнөсөөр мөрийг минь илбэхэд би нүдээ удаанаар нээв. Өглөөний хамгийн сайхан сэрүүлэг байна.

     Намайг толгойгоо хажуу тийш болгон түүн рүү харвал тэр нүдээ зөөлнөөр аниад хүзүүнд минь нүүрээ нааж удаанаар амьсгалангаа гараас минь атгалаа.

     Одоо ч бие минь чичирхийлж, цахилгаан гүйдэл гүйх мэт мэдрэгдэх нь туйлын хачин хэрнээ хэтэрхий гайхалтай. Дотрыг минь сийчих шахах энэ их догдлол эндээ удаан тогтохгүй болохоороо нулимс цийлэгнүүлэхэд хүргэнэ.

     Чангаар орилмоор эсвэл эхэр татан уйлмаар ч юм шиг...

Гэхдээ гуниглаж, шаналсандаа биш юм шүү.

      Түүний хүрэлт, түүний амьсгал, түүний инээмсэглэл, түүний хоолой, түүнийх л гэсэн бүх зүйл намайг галзууруулж байна.

Бүхэлд нь...

     Догдлолдоо төөрөх зуурт минь тэр миний гарыг атгасан чигтээ дээш болгон уруул дээрээ хүргэхэд би амьсгаагаа түгжлээ. Гарыг минь бүхэлд нь атгах түүний том гар туйлын эвлэгхэн байх агаад чийг дааж багахан чичирхийлэх уруул нь тодоос тод мэдрэгдэх аж. Амьсгал минь боогдох шахахад би түүний гарыг зөрүүлэн татаад урдаа авчрав.


"Энэ шивээс ямар утгатай юм?"

     Би өчигдөрхөн түүний баруун гарыг бүхэлд нь эзлэх шивээсийг анх удаа бүтнээр нь харсан юм. Харц минь тэндээс салж чадаагүй. Ямар утга учир агуулж байгааг нь мэдэхгүй ч тэр шивээснүүд зүрхийг минь булиглуулж орхисон...

"Бар цэцэг... Намайг хайрлаач гэсэн утгатай."


Түүнийг ийн хэлэхэд би зориглон байж түүн рүү эргэн харц тулгарлаа.

Sweet but PSYCHO [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora