•05•

2K 270 18
                                    

- Өвдөж байна гээд хэлчихвэл жинхэнээсээ дэндүү их өвдчих юм шиг санагдаад л хэлээгүй юм...

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

Намайг санаж байна уу?

... Надаар дүүрдэг байснаа, миний инээмсэглэлээр амьсгалж, амьсгалыг минь мөрөөддөг байснаа...

Чи санаж байна уу?

Чи санаж байна уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

2016 оны 12 сар.

"Чи зүгээр биз дээ? Хоолой чинь нэг л..."

"Унтаж байсан гэж хэлсэн шүү дээ..."

     Би харанхуй өрөөнийхөө буланд суунгаа утсаа дааж ядан чихэндээ хүргэнэ.

     Одоо ч өрөөнийхөө хаалганы түгжээнд бүрэн итгэлгүй айн суугаа минь энэ.

"Үнэхээр үү?"

Тэхёны хоолой өмнөх шигээ биш нэг л санаа зовнингуй болоод ирлээ.

Бурхан минь...

Дахиад л мэдчихсэн үү?

Намайг санаа алдахад түүний  "Муу новш!" гэх нь сонстов.

"Ү..Үгүй ээ... Би үнэхээр зүгээр."

Би ийн хэлэнгээ цонхоор тусах гэрэлнээс нуугдан хойш болов.

     Яаж яваад гараа ийм болгосноо мэдэхгүй ч шалан дээр миний гарны хаа нэг газраас цус урсаж байгааг би тод харж байна...

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now