•01•

2.8K 330 17
                                    

- Чи хаашаа ч явахгүй биз дээ?
- Тийм ээ, би үргэлж энд байна.

- Чи хаашаа ч явахгүй биз дээ?- Тийм ээ, би үргэлж энд байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

     Амлалт хэзээ ч нуран унадаггүй гэж ярьцгаадаг. Гэхдээ... Үгүй дээ. Энэ зүгээр л нэг хэдэн тэнэг үгс!

 Энэ зүгээр л нэг хэдэн тэнэг үгс!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Өмнөх эмч нь Сэрагаас болж халагдсан юм."

     Жимин ах хэнтэй ч юм ярин инээмсэглэх Сэраг хаалганы цонхоор харан санаа алдчихаад намайг өрөө рүү нь явахыг дохив.

     Өнөөдөр бол миний ажлын эхний өдөр.

     Би бол энэ сэтгэцийн эмнэлэгт шинээр ирж буй эмч... Тиймээс эхний өдрөө өөрийн дааж авсан өвчтөнгүүдтэйгээ танилцангаа бяцхан ярилцлага хийж өнгөрөөе гэж шийдсэн юм. Бас нэмэлт ажиглалт.

     Би ч Жимин ахыг даган алхахаасаа өмнө түүнийг дахин нэг хараад амжив.

Зүгээр л... хөөрхөн юм.

Ингэж бодмогц өөрийн эрхгүй санаа алдаж жижигхэн сандрал цээжийг минь бүрхэнэ. Жимин ахад бас ийм мэдрэмж төрөөд л санаа алдсан байх нь...

"Сэраг чамд даалгачихсан нь миний санааг зовоож байна. Жонгүг..."

     Жимин ахын тухайд гэвэл тэр бол их сургуульд байхаас минь дэмжиж ирсэн эрхэм хүн минь... Тэр намайг үргэлж дэмждэг шигээ надад санаа зовдог.

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now