•18•

1.3K 197 18
                                    

- Бурхан хүнд дааж чадах хэмжээний зовлон өгдөг гэж сурсан. Гэхдээ хүнийг хэт ихээр үнэлсэн бололтой.

 Гэхдээ хүнийг хэт ихээр үнэлсэн бололтой

Ops! Esta imagem não segue as nossas directrizes de conteúdo. Para continuares a publicar, por favor, remova-a ou carrega uma imagem diferente.


***

Чи намайг амьсгалахад тусалдаг.

Гүнзгийгээс гүнзгийд...

Чи намайг тэнгэрт нисгэдэг.

Өндрөөс өндөрт...

Өндрөөс өндөрт

Ops! Esta imagem não segue as nossas directrizes de conteúdo. Para continuares a publicar, por favor, remova-a ou carrega uma imagem diferente.

***

     Сэраг эмнэлэгт хүргэсний дараа бүх зүйл тэр чигтээ нам гүмд автжээ.

     Түүний аав, Ким туслах гээд тэдний хэн нь ч Жонгүгтай яриа өдөж зүрхэлсэнгүй.

     Жонгүгт ч бүх зүйл хамаагүй байсан юм. Тэдний компаний асуудал эсвэл Сэүнд юу болсон тухай, тэр мэдэхгүй ч асуусангүй. Түүний бүх анхаарал, оюун санаа нь зөвхөн хагалгаанд орж буй өөрийнх нь эмэгтэй дээр төвлөрсөн байх аж.

"Өөдгүй амьтан..."

     Жонгүг Сэрагийн үсний боолтыг ширтсээр цус болсон гараараа үсээ хойш илнэ. Тэгээд нүдээ зөөлнөөр аниад хойш хана налсаар хамгийн тод үлдсэн дурсамжин дундаасаа түүнийг дахин харахыг хичээв.

"Чи ч гэсэн намайг орхиж болохгүй..."

***

- Жонгүгийн талаас -

     Ажлын цаг арай гэж дууссаны эцэст би гэрийн зүг яарав. Өмнө нь хэн ч байдаггүй юм чинь гээд яардаггүй байсан ч сэтгэл минь өөрийн эрхгүй яаран догдлох аж.

Sweet but PSYCHO [Completed]Onde as histórias ganham vida. Descobre agora