[6]

1.4K 226 13
                                    

Задгай сагсны талбайд өөр сургуулийн дүрэмттэй хоёр хөвгүүн ширүүхэн тоглолт өрнүүлнэ. Нар жаргаж, бүрэнхий болох хүртэл тэд тоглоод эцэст нь цүнхээ тавьсан сандал дээр суун амарлаа.

"Ким Тэхён тэр новш тэгвэл танай сургуульд шилжээд орчихсон байх нь ээ?"

"Хэд асуудаг юм? Тийм их хамаатай гэж үү?"

Юнги инээвхийлэн "Тооцоо бодох хэрэгтэй байгаа юм."

"Яасан гэж?"

"Инаг мэднэ биз дээ?"

Хусог толгой дохисоор "Мэдэлгүй яахав дээ, сайн найз чинь. Тэр яасан гэж?"

Юнгигийн харц өөрчлөгдөж, гараа чангалан атгалаа.

["ЯАГААД ЗААВАЛ ТЭР ГЭЖ??!"

"Юнги! Битгий орилоод бай."

"Асуугаад байна! Тэр новш чамд огтхон ч сэтгэлгүйг мэдсээр байж яагаад?"

"'Тэр надад хайртай Мин Юнги! Чамаас тэс өөр хүн. Битгий ингэж ярь." гэсээр түүнийг орхин явах Ина. Юнги түүнийг арван жил хайрласан. Гэвч Ина Юнгиг зөвхөн сайн найзын нүдээр харсаар ирсэн ч өөр нэгнийг ч сонгоогүй өнөөдрийг хүрсэн юм. Эцэст нь тэр харьцаад удаагүй нөгөө ангийнхаа Ким Тэхёнд сэтгэл алдарч үерхэх саналыг нь хүлээж авсан нь энэ. Юнги Инаг тоглуулаад л хаягдахыг дэндүү сайн мэдэж байлаа.

Долоохон хоногийн дараа Юнги сургуулийн ард талбайд ганцаараа уйлан суух сайн найзыгаа олж харсан юм. Түүний өмнөөс сэтгэл нь өвдөж, өөрөөсөө илүү хайрлаж жаргалтай байлгахыг хүсдэг тэр л охины сэтгэлээр наадаж орхисон хөвгүүн тэдний сургуулиас байгаагүй мэт л шилжээд явчихсан байлаа.]

"Хусог! Чи надад тусалж чадах уу?"

"Яаж?"

"Энэ сард дүүргийн сагсны тэмцээн болох гэж байгааг мэднэ биз дээ?"

Хусог толгой дохиход Юнги түүнрүү харж хорон инээмсэглэл тодрууллаа.

-

Ангийн хамгийн арын ширээнд суух Тэхён багшийн яриаг үл анхааран шанаа тулан сууна. Түүний харц хажуу салааны урд байх хөвгүүн рүү чиглэсэн байх агаад бодолд автан хөмсөгөө зангиджээ. Амралтын өдрөөр кафед таарснаас хойш тэд харьцаагүй. Жонгүг түүнийг харсан ч хараагүй царайлсаар байгаа нь гайхмаар, уурлачихсан ч юм шиг. Уг нь уурлах нэгэн нь Тэхёнаас өөр үгүй баймаар.

Хонх дугарч хичээл тарахад Тэхён санаа алдан шүүгээндээ цүнхээ хийгээд бэлтгэлийн хувцасаа авчихаад шүүгээгээ онгорхой орхиод ангиас гарав. Спорт заланд орж ирэхэд ганц хоёр хүн ирчихсэн тоглож байх бөгөөд Тэхён тэдэнтэй мэндэлчихээд хувцас солих өрөөнд орлоо. Хэн ч байсангүй. Хүрмээ тайлж тавиад сандал дээр суухдаа тэр халаасанд нь утас нь байхгүйг анзаарав. Гэнэт шүүгээ онгойлгохдоо дээр нь тавьснаа санан амандаа хараасаар гүйн гарахдаа түүнтэй зөрөн орох нэгнийг анзаарсангүй.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now