[7]

1.4K 239 12
                                    

"Тэхён!"

Спорт залны хаалгаар бага зэрэг доголон орж ирэх Тэхёнийг олж харсан Еэри нэрийг нь дуудсаар гүйж ирэн түшлээ.

"Гэртээ байхгүй яасан юм бэ? Хөл чинь бэртэлтэй байж."

"Одоо бараг зүгээр болчихсоон. Гэрт байхаар уйдаад байна."

Дүүргийн тэмцээний эхний өдөр. Тэхёний хөл бэртээгүй байсан бол тэр үзэгчдийн суудалд биш тоглолтын талбайд зогсож байх байлаа. Тэхён ийн бодсоор санаа алдан Еэригийн хамтаар захын суудалд суулаа.

"Одоо манай сургуулийн баг алтан цомын төлөө тоглох гэж байна."

Тэхён талбай руу харвал Жонгүг болон багийн бусад дөрвөн тоглогч бие халаалт хийж байгаа харагдана. Өнгөрсөн гурав хоногийн турш Тэхён гэртээ байхдаа толгойд нь эргэлдэх олон бодлуудтайгаа дайтсаар байв. Түүний мэдэх Жон Жонгүг хэзээ ч хүнд тийм муу зүйл хийх ёсгүй гэж дотроо бодох ч үнэндээ энэ хүнтэй найзлаад амьдралын шаардлагаар холбоо тасарснаас хойш дэндүү олон жил өнгөрчихсөн байлаа. Гэвч нүдрүү нь харахад л итгэл төрмөөр, хэзээд нэг л янзаараа байдаг буйр суурьтай тийм л хүн шүү дээ.

Магадгүй тэр хадаас санаандгүй миний гутал руу уначихсан байх.

Эсвэл камерт харагдсан хүн Жонгүгтай адилхан харагдсан ч байж болно шдээ.

Жонгүг яасан ч тийм зүйл хийх хүн биш.

Я-яасан ч...

Хүмүүс орилолдон Еэри үсрэн босоход Тэхён сая ухаан орлоо.

"Ялчихлаа!! Ялчихлаа."

Тэхён түүнийг сонсоод ухасхийн босохдоо гэмтэлтэй хөлөөрөө хүчтэй гишгэн өвдсөндөө дуу алдлаа.

"Яанаа, Тэхён!"

"З-зүгээр ээ."

Тэд хамтдаа талбай дээр гарч ялсан багийхандаа баяр хүргэн бужигналдах зуурт Тэхён нүдээрээ Жонгүгийг хайх ба найз охинтойгоо тэврэлдэж байгааг нь олж харлаа. Найз охин нь дэмжихээр ирсэн бололтой. Тэхён уруулдаа хүчлэсэн инээмсэглэл тодруулан доголсоор Жонгүгийн өмнө ирэхэд найз охин нь Тэхёнийг танин мэндлэв. Тэхён зөрүүлэн мэндлээд Жонгүгт хандаж,

"Сайн тоглолоо, баяр хүргэе!" гэсээр мөрөн дээр цохиход Жонгүг түүнрүү хальт харан инээмсэглэсэн ч үгүй,

"Баярлалаа." гэж сулхан хэлээд найз охиноо хөтлөн цааш явчих нь тэр. Тэхён нүдээ томруулан гайхсаар үлдлээ.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now