[21]

1.9K 224 22
                                    

Тэхён түүний өөдөөс харан үг дуугаралгүй ширтэж байгаад удалгүй инээд алдах нь тэр.

"Түүнд би таалагдсан гэж байхад яагаад амттай үнсэлтээс нь татгалзах ёстой гэж?"

"Юу?" Жонгүг хөмсгөө зангидан Тэхёны эрүүнээс атгасан гараа чангалахад тэр Жонгүгийн нүд рүү ширтсээр "Яасан? Болохгүй зүйл байгаа юм уу?" гэж хэлээд инээмсэглэх аж.

"Тэхён, чи түүнд хайртай л гэж битгий хэлээрэй дээ."

"Мэдээж би түүнд хайртай биш."

"Тэгээд?"

Тэхён эцэст нь Жонгүгийн гарыг өөрөөсөө салгаад дээш харж хэвтсээр "Чи тэгвэл хайртай хүнтэйгээ л үнсэлцдэг гэж үү?"

Жонгүг өөрийн талаар бодохдоо сэтгэлгүй охидуудтайгаа нүдээ ч цавчилгүй үнсэлцдэг байснаа санана. Түүнд тэдгээр үнсэлтүүд огтхон ч утга учиргүй байсан шүү дээ.

"Тэр чинь-"

"Би ч бас зүгээр л үнсүүлсэн юм. Хайрласандаа биш, таалагдсандаа. Тэгээд ч чи бид хоёрт миний үнсэлт хамаатай хэрэг үү?" Тэхён сүүлийн өгүүлбэртээ Жонгүгийн царайг харахыг хүсэн толгойгоо эргүүлэхэд Жонгүгийн хөмсөг одоо ч тэнийгээгүй байгаа нь харагдлаа. Энэ нь Тэхёныг багахан инээмсэглүүлэхэд хүргэсэн юм.

"Тэгвэл чиний үнсэлт бидэнд хамаагүй юм шив?"

"Жонгүг, бид найзууд биз дээ?" гэсээр Тэхён тоглон Жонгүгийн нүднээс харцаа салгалгүй ширтэхдээ удалгүй түүний гар өөрийнх нь уруулд хүрэхийг мэдрэх нь тэр. Жонгүг эрхий хуруугаа уруул дээр нь гүйлгэхдээ харцаа ч салгалгүй ширтэн сээтэгнүүр инээмсэглэл тодруулсанд Тэхён бодлыг нь таахыг хичээх мэт нэг талын хөмсгөө өргөн ажиглалаа.

"Ким Тэхён, чиний уруул минийхтэй нийлэхдээ ямар чийглэг болсон гэж санана?" Жонгүг Тэхёнд ойртон үнсэх гэж байгаа аятай л халуун амьсгаагаа нүүрэнд нь тулгахдаа дахин шивнэв.

"Бас.. хөлөрчихсөн бие чинь миний доор байсан тэр мөчийг дахиад нэг төсөөл дөө." гэсээр Жонгүг ёжлох мэт инээмсэглэсэнд Тэхён шууд л түүнийг түлхсээр өөрөөсөө холдуулж орхив.

"Хөөе, Жон Жонгүг..!"

"Яасан? Чамд таалагдаагүй юм уу?"

Одоо Жонгүгийн нүүрэнд тоглох шинж илэрсээр юу ч болоогүй мэт ийн асуусанд Тэхён өндийн орны түшлэг налж гараа цээжиндээ эвхэх аж.

"Чи хариултыг нь өөрөө ч мэдэж байгаа. Үргэлж мэддэг байж асуух юм?"

"Тэгвэл хэл л дээ. Бид найзууд гэж чи бодож байна уу?" гэсэнд Тэхён Жонгүгийн ялалтын царайг олж харсаар инээмсэглэлээ. Тэр үнэхээр дур булаам харагдаж байсан юм.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now