[9]

1.2K 202 6
                                    

Жонгүг хүн ихтэй хоёр давхрын сандал дээр хөлөө ачин суугаад гараа энгэртээ зөрүүлэн тэвэрчээ. Түүнээс нь болж сургуулийн ихэнх охидууд зөвхөн хоёр дугаар давхарт л бөөгнөрч багш нарт ихээхэн төвөг удаад амжив. Гэхдээ түүний хажууд талд ирж суух охин бараг л байсангүй. Бүх л хүний анхаарал түүн дээр байхад хажууд нь суух үед Жонгүг босоод явчих юм бол ичгүүртэй хэрэг шүү дээ.

Харин Жонгүг нүдээрээ бүгдийг нь гүйлгэн харна. Царайг нь, биеийг нь, нэр хүндийг нь. Жонгүгийн сэтгэлд нийцье л гэвэл бүх талаараа түүний шалгуурт нийцэх хэрэгтэй. Тэр хэрээрээ Жонгүгийн охидод тавих шат маш өндөр.

Гэвч энэ нь илүү сонирхолтой биш гэж үү? Шалгуур багатай залуучуудад охидыг бөөнөөр нь уургалах боломж бараг л байхгүй. Учир нь ямар ч эмэгтэй хүн өөрийгөө хүссэн бүхэнд нь нээгээд өгчихдөг залууд тушаахыг хүсэхгүй биз. Тэд өөрийгөө үнэтэй гэж мэдрэх дуртай, тиймээс л Жонгүг хожиж байгаа юм. Түүний шаардлага өндөр, тэгээд тэр хүссэн охиноо авч чадна.

"Суучих уу?" гэсээр Жонгүгийн хажууд нэгэн хар бор үстэй том алаг нүдтэй охин хариу хүлээн зогсох нь тэр.

"Хүсч байвал тэг л дээ." Жонгүгийн сээтэгнүүр зан асч тэр охин луу аймшигтайгаар жуумалзан харж эхлэв. Үүнийг нь охин анзаарсан ч анзаарахыг хүсэхгүй байгаа мэт хүчирхэг царайлах гэж хичээнэ.

Жонгүг түрүүнээс хойш хэн зориглон ирж түүнтэй яриа өдөх бол гэдгийг ажиглаж байсан тул хажууд нь суугаа охин түүнд бага зэрэг таалагдаж эхлэлээ. Учир нь Жонгүг санаачилгатай охидыг илүүд үздэг. Тэр охидын араас гүйж, тэдэнд түрүүлж сээтэн хаяхаас төвөгшөөдөг тул ийм охидууд хэчнээн амар гэж санана.

"Би чамайг хаана харж байлаа?" Жонгүг гараараа шанаагаа тулан охин руу ширтсээр байсанд өнөөх нь инээд алдаад "Санахгүй байгаа юм уу?"

Жонгүг толгой сэгсрэхдээ ч сээтэн инээмсэглэлээ салгаагүй байсанд тэрээр "Санахгүй байгаа бол яах вэ дээ." гэчхээд нууцхан инээмсэглэн утсаа оролдлоо. Энэ нь ч Жонгүгийн инээмсэглэлийг улам нэмж орхих нь тэр. Охин түүний шалгуурт дөхөж байв, учир нь Жонгүг өөрөө үнэтэйн дээр тийм хямдхан охидыг ч мөн хүсэхгүй.

"Алив ээ, би энэ удаа жинхнээсээ тогтоох юм шиг байна."

"Бэ Наын." гэж хэлэхэд нь Жонгүг Наынаас харцаа салган инээгээд "Нэрийг чинь мэднэ ээ."

Наын түүн рүү харан гайхширсаар асуулт эрэх аж. "Мэддэг байж яагаад мэддэггүй царайлаад байгаа юм?"

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now