[2]

1.9K 293 28
                                    

Цайны газарт чихэвч зүүгээд хооллож байсан хөвгүүн багын найз нь байсныг мэдээд Тэхён нэлээн гайхсан юм. Олон жил өнгөрсөн шүү дээ. Жонгүг хэвэндээ байсан ч Тэхён өөрийнхөө хувьд дэндүү их зүйлээрээ өөрчлөгдсөн ч найз нь одоо ч түүнийг таньж, түүгээр ч зогсохгүй инээж байгаад баяртай байлаа. Одоо л энэ ахлах сургууль бүрэн утгаараа Тэхёнд таалагдаж байна.

Яагаад ч юм өнөөдөр цаг өнгөрч өгөхгүй, Тэхён дотроо их л яарч байлаа. Жонгүгтэй ярих зүйл дэндүү их байгаа шүү дээ. Олон жил уулзаагүй ч тухайн үед тэд маш дотно нөхөрлөдөг найзууд байсан. Хичээл тарчихаад шөнө болтол хамт сагс тоглодог байснаа санана. Дэндүү хөгжилтэй өнгөрсөн тэдний балчир нас.

Тэхёнийг хичээлдээ анхаарч чадахгүй суух хооронд хонх дугарч тэр бушуухан цүнхээ аваад Жонгүгийн дэргэд ирлээ. Жонгүг түүнийг харж инээчихээд тайвнаар ширээн дээрхээ хураана.

"Зам нийлэх үү?"

"Тэгье дээ."

Тэд хамтдаа сургуулиас гарч хэдий хоёулаа нэгэнтэйгээ уулзсандаа баяртай байгаа хэдий ч биеэ барих аж. Ярих зүйл хэтэрхий олон мөртлөө амнаас гарахаас өмнө залгигдаж байлаа. Тэгсээр Тэхён хоолой засан яриа эхлүүлэв.

"Удаан хугацаа өнгөрчээ."

"Тэгсэн байна. Чи хэр байв даа?"

"Дажгүй шүү. Ээж бид хоёр саяхан нүүж ирсэн юм. Тэгээд л сурч байсан сургуулиа солихдоо азаар чамтай таарлаа."

"Ингэж таарна гэж төсөөлсөнгүй."

"Би чамайг шилжээд явсны чинь дараа ч танил байсан хүүхдүүдээс чинь асууж, хайж байсан шүү."

"Тийм гэж үү? Уулзахыг тэгж их хүссэн хэрэг үү?"

"Маааш их."

Тэд нэгнээ хараад гэмгүйхэн инээд алдацгаалаа. Тэхён хуучин дурсамжуудаа эргэн сөхөж ам хуурайгүй ярьсаар явах бол үүнд нь Жонгүг инээмсэглэн цөөн үгээр хариулах аж. Гэнэт Жонгүг явж байсан газартаа зогсчихов.

"Яасан?"

"Т-эхён, би нэг ажил амжуулах байснаа мартчихжээ. Маргааш сургууль дээр уулзъя, баяртай!" гэсээр Жонгүг эсрэг зүгт хар хурдаараа гүйн алга боллоо. Тэхён түүний араас гонсойсон мэдрэмжээ чагнасаар харж хоцорсон юм.

Жонгүг сая л оройноос хойш хүлээж байгаа охиныг санасандаа өөрийгөө зэмлэн цагаа харахад хэдийн оройтчихсон байх аж. Тэр улам хурдалж гүйсээр хагас цагийн дараа зорьсон газартаа ирэхэд Сүён удаан хүлээж зогссондоо даарсан аятай гартаа барьсан ууттай зүйлээсээ чанга атгасаар чичрэн зогсож байх нь үзэгдэв.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now