[8]

1.2K 188 9
                                    

Сургуулийн хаалгаар орж ирэхдээ Тэхён хэдийн бүх сурагчдын бахархалт яриа болсон цомын эздийн талаар дахиад л сонсоно. Шүүгээндээ цүнхээ хийгээд эхний цагийн хичээлээ бэлдэн гартаа бариад хаалгыг нь хаахтай зэрэгцэн зэргэлдээ шүүгээний өмнө Жонгүг зогсож байгааг тэр харлаа. Түүнийг харсан даруйдаа нүдээ эргэлдүүлэн эсрэг тийш явах ч тэд нэг ангид орох нь ойлгомжтой тул Тэхён ангидаа орж суудал дээрээ суусан ч Жонгүг нүднээс нь арилсангүй.

Тэр өдөр Жонгүгт хоёр дахь удаа орхигдон ганцаараа алхахдаа л Тэхён ойлгочихсон. Жон Жонгүг түүнд атаархаж, өөрөө хойно үлдэхвий гэсэндээ Тэхёний гутал дотор хадаас хийж орхисон нь үнэн гэдэгт өөрөө итгэчихсэн юм. Үгүй байгаасай гэж хүсч, тэр үед гараа татаж авсандаа хэчнээн эмзэглэж байсан ч түүнээс хойш Жонгүгийн түүнтэй харьцах болсон ааш зан хийгээд хандлага нь үргэлж Тэхёнийг төвөгшөөж, дорд үзсэн яг л "Одоо чиний хэрэг надад байхгүй." гэж байгаа мэт болоод хувирчихсан юм.

Тэхён түүнд муу зүйл санаагүй болохоор бүх зүйл хэвэндээ байж болох л байсан. Харин Жонгүг ижилхэн бодоогүй нь тэр бололтой.

Багын найзууд байлаа гээд яана гэж? Хүн өөрчлөгдөхөд дэндүү хангалттай хугацааны дараа тэр уулзсан.

Тэхён бодолдоо автан Жонгүгийн зүгт тусгаж байсан харцаа багш ангид орж ирэхэд салган ердөө л нэг удаа уртаар санаа алдсан юм.

-

Бэлтгэл эхэлж дасгалжуулагч нь хориглосон ч Тэхён зөрүүдлэсээр анх удаа бэлтгэлдээ орж ирлээ. Тэр бүр зүгээр гэдгээ харуулахийн тулд хөндүүрлэн өвдөж байсан ч гүйж, үсэрч үзүүлсэн болохоор дасгалжуулагч аргагүйн эрхэнд түүнийг оруулсан хэрэг.

Дасгалууд дуусахад сүүлийн хагас цагийг тэдэнд үлдээсэн учир шууд л багт хуваагдан тоглож эхэллээ. Тэхён эхэндээ өөрийгөө тоглолтоос бага зэрэг холтгон хаалт л хийн гүйж байсан бол бөмбөг түүнд дамжуулагдан ирэхэд шууд л шийд рүү шидсэн нь маш цэвэрхэн орчихов. Үүндээ урамшин буцан гүйж хамгаалж эхлэхдээ Тэхён Жонгүг гартаа бөмбөгийг аваад тэдний хэсэг рүү залан ирж байгааг харсан юм. Гэнэтхэн түүний царай хувирч Жонгүгийн өмнөөс хамгаалан орох бөгөөд түүнийг олж харсан Жонгүгийн царай ч ширүүсэхийг харсан юм.

Тоглолт аажмаар зөвхөн тэднийх болж бусад нь залхсандаа өвдгөө тулан нэгэн рүүгээ мөрөө хавчин гайхаад зогсочихов. Талбай дээр хэнээс ч илүү ширүүхэн өрсөлдөх хоёр тамирчны тоглолт тэдний сонирхлыг таттал ширүүхэн өрнөж байсан хэрэг. Нэгнээ хаах хаалт нь өвтгөхийг хүссэн мэт ширүүн хийгээд нэгэндээ ялагдах хүсэл нь огт байхгүйд шидэлт бүрээ цэвэрхэн үйлдсээр хамгийн эцсийн бөмбөгөө Жонгүг Тэхёныг түлхэн унагасаар шидэн оруулж ялалт Жонгүгийнх болох нь тэр.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now