[12]

1.4K 202 13
                                    

"Уухгүй хэрэг үү?"

Жимин хоёр хундаганд архи хийгээд Тэхёнд нэгийг нь бариулсан ч амандаа хүргээгүйг нь анзаарахдаа ийн асуувал Тэхён нэмж согтохыг хүсээгүй ч Жиминий хөнгөмсөг инээмсэглэлээс болоод тогтоож орхив.

"Чи хүссэн болохоор л." хэмээхэд Жимин хүссэн зүйлээ авсан мэт царайлна. Тэхён түүнийг ажиглахдаа үдэшлэгт хөгжилдөж сурсан, ууж бас хүссэн нэгэнтэйгээ сээтэгнэх асар их туршлагатай болохыг нь анзаарч суулаа. Санаандгүй мэт гарыг нь шүргэхдээ шидлэх харц, уруулаа үргэлж чийгтэй байлгах нь ухаанаа алдсан нэгэн үнсээд авмаар халуухан харагдана.
Юунаас илүү Жиминий харц бусдыг удирдаж чадахаар дур булаам юм.

"Дугаараа солилцох уу?"

Энэ орой Жимин зөвхөн түүнийг сонирхож байгаа нь илт. Уйтгартай нэгэн бол таван минут ч хүрэлгүй босоод явчих байсан бол Жимин зөвхөн энэ суудалдаа нэг цаг суугаад Тэхёнтой яриа өдсөн шүү дээ.

"Тэгье л дээ."

Жимин инээмсэглэн халааснаасаа утсаа гарган өгөхөд Тэхён өөрийнхөө дугаарыг бичих нь хэнд ч илхэн харагдана. Жимин утсаа буцаан авахдаа шууд л ногоон товчин дээр даран чихэндээ барих аж.

Удсан ч үгүй Тэхёны утас дуугарлаа.

"Итгэхгүй байгаа хэрэг үү?" хэмээн ёжилсоор Тэхён инээвхийлэхэд Жимин таслан халааслаад,

"Тэрнээс илүү..." Дахиад л Тэхёны чихэнд ойртон шивнэхдээ Жимин илүү нарийхан хоолойгоор,

"...алдмааргүй байна." гэх нь гижиг хүргэнэ. Тэхён инээд алдсаар хоёр гараа энгэртээ зөрүүллээ.

"Жонгүг, одоо болно шүү дээ."

Тэднээс холгүйхэн буйдангийн толгой хэсэгт суусан Сүёний хоолой гарахад Тэхёны царай хувиран харцаа тэр зүгт хандууллаа.

Жонгүгийн урд хэдийн бүтэн вискиний шил хоосорсон харагдах бөгөөд дахин нэг ижил хэмжээтэй нь дундаа оржээ.

Жонгүг өөрөө ширээ гөлөрсөөр царайны хувиралгүй ар араас нь уусаар байх ч хэдийн согтсон гэдгийг Тэхён ч илхэн харах бөгөөд юунд ингэж уутлаа бухимдсан гэдэг нь түүнд асуулт болох аж.

Сүёний царайнд санаа зоволт харагдах бөгөөд Жонгүгийн гарнаас шууд булаан авч зүрхлэхгүйдээ тохойноос нь өнгөцхөн барин болиулахыг хичээх аж.

"Тэнэг охин, ингэлээ гээд зогсохгүй байхад."

Тэхён ч бага зэрэг санаа зовох шиг мэдрэмжиндээ хөмсөг зангидсаар амандаа бувтнахыг Жимин ч олж сонссонгүй.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now