[24]

1.6K 217 45
                                    

Тэхён Жонгүгийн үгийг сонсоод Жимин рүү инээж байсан царай нь хувирч огцом түүн рүү харахдаа хөмсөг нь үл ялиг зангирчээ.

Жонгүг утсаа таслаад гэмгүй царай тодруулан "Яасан?"

"Хаачих гэж байгаа юм?"

Инээвхийлэн асуух Тэхён энгийн царайлахыг хичээсэн ч цаанаасаа цухалдахыг нь Жонгүг анзаарсандаа жуумалзан,

"Жихёнтой уулзлаа. Яасан, хамт явах гэсэн юм уу?" хэмээн хөмсөгөө өргөсөнд Тэхён түүний зүг хэсэг харчихаад,

"Тэгсэн ч яахав. Түр хүлээчих." гээд Жиминий хүзүүгээр тэврэн цааш явахыг харсан Жонгүгийн царай ширүүссээр амандаа хараах нь тэр.

Арван минут өнгөрч, Жонгүгт дэндүү удаан санагдахад бухимдсаар бугуйн цагаа үе үе харан холгүйхэн ярилцах Тэхён Жимин хоёроос харцаа үл салгана.

"За явах уу?"

Дэргэд нь ирээд мөрийг нь цохиход Жонгүг сургуулийн хаалгаар гарахдаа,

"Юу яриад ингэж удав?"

"Больж үз. Намайг зориод ирсэн хүнд ядаж л 15 минут зарцуулчих хэрэгтэй биз дээ?" гээд инээхэд Жонгүг нүдээ эргэдүүлэх аж.

Тэд алхсаар Жихёны болзсон газарт хүрч ирлээ. Ижил дүрэмттэй охин бусдын нүднээс хол булангийн ширээнд суух бөгөөд их л хичээсэн бололтой маш хөөрхөн харагдаж байгааг Тэхён анзааран уруулныхаа буланг өргөн инээмсэглэнэ.

Жихён Жонгүгийг олж хараад инээмсэглэн боссон ч ард нь яваа Тэхёныг олж харахдаа хөмсөгөө өргөв.

"Сайн уу?"

Жонгүг шууд л Жихёны дэргэд суухыг харсан Тэхён Жонгүгийн өөдөөс харан суухдаа түүний дооглосон харц руу нь ширтэн нүдээ нарийсгана.

"Хамтдаа...ирсэн юм уу?"

Жихён эвгүйхэн инээмсэглээд ийн асуухад Тэхён "Санаа зоволтгүй дээ. Би өөрийнхөө тооцоог хийчихнэ."

Жихён худлаа инээсээр "Тэр асуудал биш шүү дээ. Уучлаарай, та хоёр түр сууж байгаарай. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье."

Охин босоод явахад Тэхён "Тоглоод байна уу?" гэхэд Жонгүг түүнийг шоолсоор инээд алдах шахан "Чам руу харж суухыг хүссэн юм."

"Тийм бололтой." Тэхён ийн хэлчихээд цонхоор харахад Жонгүг түүний зүг тоглоомтойгоор ширтсээр инээдээ арилгаж үл чадна.

-

Жихён ариун цэврийн өрөөнд орж ирэхдээ багахан сандарсан, бухимдсан төрх тодруулах бөгөөд утсаа гарган ирж хэн нэгний дугаарыг хийсээр чихэндээ барилаа.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now