[10]

1.4K 195 18
                                    

Өнөөдрийн сүүлийн хонх дугарч хичээл тарахад Тэхён хамгийн түрүүнд цүнхээ шүүрэн ангиасаа гарлаа. Түүний царай замдаа таарсан хэнийг ч цохиод унагахад бэлэн харагдах бөгөөд шүүгээнийхээ өмнө ирвэл өглөөхөн хуулж авсан сурталчилгааны хуудсыг шинээр наачихсан байх нь асаж ядах хилэнг нь бүр сэдрээх шиг болов.

"Новш гэж." Амандаа бувтнаад Жонгүгийн инээмсэглэсэн царайг базан хаяхдаа яг үүн шиг Жон Жонгүгийг бут цохин унагахыг хүсч буйгаа мэдэрлээ.

Сургуулиас гаран алхахад бүх зүйл зөвхөн түүний эсрэг байгаа мэт хаа сайгүй Жон Жонгүгийн царай харагдана.

Харахыг хүсэхгүй байхад.

Хэсэг алхаад гэртээ хүрэх замынхаа талд хүрэхдээ сая нэг багахан тайвширч буйгаа мэдрээд Тэхён цүнхээ нөгөө мөрөндөө зүүлээ. Үнэндээ хэзээ ч Тэхён ийм их уур хилэнг дотроо тээн явж үзээгүй багын л тайван нэгэн байсан юмсан. Бүх зүйл сургуульд шилжиж ирээд Жонгүгтэй таарснаас хойш өөр болсон мэт санагдана.

Магадгүй бараг л танихгүй нэгэндээ хэтэрхий их итгээд ар нуруу луугаа өшиглүүлчихсэн болохоор тэр биз. Одоо түүнийг харах бүрт амьсгал нь давхцан уур хүрч, бодлоос гарах нь дэндүү ховор болчихож. Бас энэ байдал Тэхёныг бухимдуулж байлаа. Тэр л дэндүү завтайдаа цаг үргэлж Жонгүгийн талаар бодол тээж түүндээ бухимдан яваа гэдэг. Бас тэр бүх бодол цээжийг нь их хачин өвтгөдөг учир.

"Тийм дээ, би л хэтэрхий завтай байгаа биз."

Тэхён тайван алхаж яваад гэнэт л ямар нэг бодол толгойд нь ороод ирсэн бололтой хэсэг гайхсан ч үл ялиг инээмсэглэн үргэлжлүүлэн гэр лүүгээ алхлаа.

-

"Яагаад өнөөдөр утсаа авахгүй байсан юм?"

Орой харанхуй болж Жонгүг найз охиныхоо гэрийн гадаа ирсэн байх аж.

"Хийх ажил байсан юм. Зурвас бичсэн биз дээ?"

"Өглөө юу?"

Жонгүг үг хэлэхээс ч залхсан мэт чимээгүй орхиход Сүён түүнийг хэсэг ширтээд санаа алдан,

"Би бухимдсандаа солиорох нь Жонгүг. Тэр охин чиний хувьд хэн ч биш биз дээ?"

Жонгүг гараа халааслан Сүёний хардаж харамласандаа бачуурах царайг харан инээмсэглээд,

"Надад өөр охидтой орооцолдох зав байхгүй, мэдэв үү? Дэмий зүйлд санаа зовохоо боль."

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now