[17]

1.3K 194 25
                                    


"Өнөөдөр багийн гишүүдийг зарлана гэж сонссон."

Сүүлийн хичээлийн завсарлах хонх дугарч Тэхён эргэлзэнгүй Жонгүгийн ширээний дэргэд ирсээр ийн хэллээ. Жонгүг бага зэрэг гайхан хажуу тийш харахдаа Тэхён зогсож байгаатай тулан зүгээр л толгой дохив.

Түүнийг цүнхээ аван ангиас гарахад Тэхён гүйцэн ирсээр "Чи лав тэнцсэн байх. Харин би яасан бол?"

"Мэдэхгүй ээ. Таамаглах зүйл биш."
Түүний хоолой хүйтэн сонстох ч алхаа нь үл хурдсан Тэхёнтой зэрэгцсэн хэвээр байх аж. Удаанаар алхах тэд хамтдаа байгаа хугацаандаа хорогдох мэт.

"Ханиад хүрчихсэн хэрэг үү?"

Гэнэт л ийн асуухад Жонгүг түүн рүү харсан ч эсэргүүцсэнгүй. Тэр хөнгөхөн ханиад хүрчихсэн гэдгээ бараг л өөрөө ч тоолгүй явсан ч Тэхён анзаарчихсан байх нь хачирхалтай.

Тэр урагш харсаар халааснаасаа халуун усанд найруулан уух зориулалттай ханиадны эм гурван ширхэгийг түүн рүү сунган,

"Битгий даар. Тэмцээнд явахаасаа өмнө ханиадаа эдгээгээрэй." хэмээн хэнэггүйхэн хэлэхэд Жонгүг уруулныхаа үзүүрийг хальтхан өргөн инээмсэглээд гараас нь авлаа. Хэн ч түүнд хэчнээн их анхаарал тавьж халамжласан тэр хүлээн авдаггүй, өөртөө ойртуулдаггүй хэр нь яагаад ч юм Тэхёны түүнд өгсөн тийм их үнэтэй биш эмийг уумаар санагдахаа өөрөөсөө нуусангүй.

"Тийм ч хүнд биш юмсан. Гэхдээ баярлалаа."

Тэхён толгой дохисоор тэд сургуулийн хаалгаар гарвал Жонгүгийн зөөлөрсөн харц огцом хувирлаа. Жимин машинаа налан зогссоор хүлээж байсан юм. Тэхёныг харсаар инээмсэглэн Жонгүгийг үл тоох тэрээр тосон ирсээр,

"Эрт тарсан болохоор чамайг авахаар ирлээ."

"Ашгүй, хөл өвдөөд байсан юм." гэсээр Жонгүгт хандан "Хамт явцгаая."

Жонгүг инээвхийлсээр "Би бусдын машинд суудаггүй юм. Тэр тусмаа ийм унаанд." гэсээр шууд л тэднийг орхин цаашлах ба Тэхён араас нь ухасхийсэнд Жимин гараас нь зогсоогоод,

"Би хэдийн багийн тамирчдын нэрсийг харчихсан." гэвэл Тэхёны харц өөрчлөгдсөөр,

"Юу! Үнэн үү?" гэж дуугаа өндөрсгөн түүний дэргэд үлдэв.

Жимин инээмсэглэн толгой дохисоор "Хамтдаа Герман явах болсондоо таатай байна, Ким Тэхён." гэхэд Тэхёны нүд томорсоор "НЭЭРЭЭ ЮУ?" хэмээн бүх хүн сонсохоор чанга орилох бол тэднийг орхин явах Жонгүг өөрийгөө хорьж үл дийлэн хойш харчих нь тэр.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now