Гэрээ

311 44 0
                                    

*Жонгүгийн талаас*

"Чамайг аав чинь дуудуулсан" гэх Хэсүгийн үгийг хагас хугас сонсчихоод аавын байх газар луу зүглэнэ.

"Та надтай ямар хэргээр уулзах гэсэн юм??"

"Юу? Чи надтай уулзмаар
байна гээгүй хэрэг үү?"

"Үгүй ээ.... Гэхдээ уулзсан дээрээ хэлэх зүйл байна"

"Шулуухан хэл"

"Намайг хариу хүн болгоод өг. Би эндэхийн амьдралд үнэхээр тохиромжгүй чөтгөр гэдгээ ойлгож байна. Тийм болохоор намайг зүгээр л хүн болгоод өг. Өмнөх шиг ээ."

"Юм бүхэнд хариу золиос
гэж байгаа. Миний 3 зарчмыг мэднэ биз дээ?"

"Тэгэлгүй яахав.
1. Хүний амь
2. Хамгийн нандин чухал зүйл
3. Таны хүсэл"

"Аргагүй л чи юм. Чамд тэгээд
надад өгч чадах зүйл юу юм?"

"Надад сонголт үлдсэн гэж үү? Хүний амь гэвэл найз нөхдийнх нь аль нэг нь. Хамгийн эрхэм нандин зүйл гэвэл Арим, Жаён хоёр. Зүгээр л хүслээ хэл. Гар хөлийг минь тайрна уу яана уу дураараа бол"

Түүний юу хүсэхийг мэдэхгүй ч эхний хоёрыг бол яасан ч хийж чадахгүй шүү дээ.

"Чи энэ ертөнцөөс бүр мөсөн
явмаар байна гэсэн. Тэгвэл өөрийнхөө бүх эрх мэдлийг
надад өг. Дээр нь чи дараа
төрөлдөө хүн битгий хэл юу ч
болж төрөхгүй гэвэл чамайг
урьдын амьдралд чинь буцаая"

Ингээд л болоо гэж үү? Зөвхөн энэ албан тушаалны төлөө намайг буцаах хэрэг үү?

F.back

*Жонгүгийн аавын талаас*

"Эрлэгийн элч ээ, яавал би тэнгэр элчийг буулгаж авах вэ?"

Эрлэгийн элч "Боломжгүй л байх. Гэхдээ үхлийн бурхны хүч байвал болох байх. Та яагаад эхнэрээ буулгаж авах гээд байгаа юм?"

Тамын хаан хэсэг бодлогоширон ээлжит асуултаа асууна.

"Яавал Жонгүгийн хүчийг өөртөө авах юм бэ? Тийм амар өгөхгүй шүү дээ" гэхэд эрлэгийн элч хариуд нь "Миний мэдлээс ахадсан хэрэг байна" хэмээн хоёул яриагаа өндөрлөх аж.

F.bckend

"Зөвшөөрье. Гэхдээ би ч гэсэн хэдэн болзол тавьна. Намайг хүн болвол миний гэр бүл, найз нөхдийг бүгдийг нь тайван орхи. Би тэдний жамаараа өнгөрөх он цагийг мэдэх болохоор~ муу зүйл бодох ч хэрэггүй. Бас би хариу хүн болоход дахин намайг үхэлтэй нүүр тулуулах хэрэггүй. Миний эцэг юм чинь хүүгийнхээ сүүлийн хүслийг биелүүлнэ биз дээ"

~✰★----------𖣔----------★✰~

Өнөөдөр шиг ийм сайхан өдөр ирнэ гэж зүүдэлж ч явсангүй.

Ээж дээр очин сүүлийн хүслээ хэлэхээр алхаж буй нь энэ. Хүслээ хэлээд салах ёсоо гүйцэтгэчихээд хүний амьдрал руугаа, аз жаргал руугаа явна аа.

Хэзээ ингэж инээснээ ч санахгүй юм.

Ээж маань тэнгэр элч болохоор замаараа диваажинд ирэх сүнснүүдийг хараад амжлаа.

"Ж..Жаён!!!!"

Udku duuslaaadhde kkk 🤣😖😭🥰

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now