Бяцхан зүрх

433 59 7
                                    

Нойрны эм уугаад үргэлж унтмаар байгаа ч эм урагт хортой. Тийм болохоор болохгүй.

Энэ удаа тэр зүүдэнд минь ирэхдээ "Бяцхан хүү төрнө" гэж хэлсэн. Аан тийм, бас нэр өгсөн.

"Жаён... Жон Жаён"

♧♧♧♧♧♧♧♧

Намайг жирэмсэн болсон гэлрийг Жонгүгийн найзууд бүгд мэдсэн. Тэхён бүр ажлаасаа чөлөө аваад хамт байгаа гээд л бод. Хэрвээ Жонгүг байсан бол бүгд хамт инээлдэж, удахгүй төрөх бяцхан Жаёныг минь өхөөрдөж байхсан.

Хэсэг бодолд автах зуур Тэхёны хоол хийх сургаар гал тогоо руу зүглэнэ.

Араас нь харахад ян л тэр минь юм шиг.

"Өө, Арим аа ирчихсэн хэрэг үү. Сууж бай, хоол одоохон боллоо" хэмээн дөрвөлжиг инээмсэглэлээ гаршана. Энэ хүнийг дээ. Яагаан хормогч зүүчихээд байж байгаа нь жаахан хүүхэд шиг л.

"Вуаа~ амттай байна. Би таныг ийм гоё хоол хийдэг гэж мэдсэнгүй, ажлынхаа хажуугаар яаж сурсан юм"

"Жонгүгаас сурсан"

Нээрэн тийм шүү дээ, Тэр надад байнга хийж өгдөг байсан шүү дээ, Жирэмсэн болохоор юмыг мартаад байдаг юм болов уу?

*Тэхёны талаас*

Арим хоолоо идчихээд унтахаар явсан.
Ая тавгаа угаачихаад бас бус зүйл янзалж байтал ард хэн нэгэн ирэх чимээ сонстоно. Аримыг ус уухаар ирсэн байх гэж бодоод ус хийгээд эргээд хартал...

Ядарснаас болж буруу хараад байна уу? Эсвэл хий зүйл хараад байна уу? гэдэгтээ эргэлзэж зогслоо.

Хён!

"Бурхан минь! Жонгүг аа, чи мөн үү? Яагаад амьд байж үхсэн юм шиг~"

"Хён, тийм ээ би хүн биш!"

Түүний энэ хариулт намайг цочирдуулсныг нуух юун.

"Жонгүг аа, юу яриад-"

"Ах аа! Одоо миний хэлэх үгийг сайн сонсоорой. Танд Аримыг үлдээмээр байна. Та түүнийг харж хандан, хүүг минь миний өмнөөс хайрлаж~"

"Больж үз Жонгүг аа!! Чи байхад яагаад би Жаёныг хайлах ёстой гэж? Жаёнд чи хэрэгтэй, чи энд байна шдэ, яагаад дахиад явах гэж байгаа хүн шиг ийм муухай юм яриад байгаа юм бэ?

Аримд чи л хэрэгтэй. Ганцхан чи"

"

Ахаа, би тэр үдэшлэгний дараа согтуу байж жолоо барьсандаа их харамсдаг.  Тэр ганц шөнө амьдрал минь орвонгоороо эргэчихсэн. Буцаахад бүх зүйл оройтсон. Тийм болохоор та Аримыг өмнөх шигээ хайрлаж өгөөч, Гуйя ахаа"

 Тийм болохоор та Аримыг өмнөх шигээ хайрлаж өгөөч, Гуйя ахаа"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

༆༄༄༄༄༄༄༆

*

Аримын талаас*

Тэхён бараг л манайд амьдардаг болсон. Жонгүг байсан бол түүнийг  надтай хардаад бөөн юм болж байх байсан даа.

Нүд ирмэх шиг өнгөрөх энэ цаг хугацаа хэвлийд минь байх Жаён удахгүй төрөхийг илтгэх аж.

"Тэхён аа! Өвдөөд байна. Гуйя ТЭХЁН АА!!!"

Өрөөнөөсөө гаран доош шатаар бужхдаа хэзээ ч мэдэр ч байгаагүй өвдөлт намайг бүрхэн авна. Зочны өрөөний буйдан дээр зурагт үзэж байгаад унтчихсан тэр миний орилох дуунаар сэрлээ.

"Тэхён аа, Өвдөөд байна! Эмнэлэг,,, эмнэлэг орох... х.хэрэгтэй юм шиг байна"

Тэр намайг тэврэн гарахдаа машиныхаа түлхүүр шүүрсээр гарлаа.
Явах замд утсаа гарган хэн нэгэн лүү ярих ч өвдөлт хэтэрхий их байсан болохоор яриа нь үл сонстоно.
==============================

"Гүнзгий амьсгаа аваад гаргаарай" гэх эмчийн үг зогсон хэлснээр нь хийхийг хичээнэ.

Хажууд нь байх сувилагч "Ус нь гарчихлаа" гэх үгс бүдэг бадаг дуулдана.

"Одоо бага багаар дүлж эхлэнэ шүү"

Зохиолчийн талаас~

Төрөх тасгийн гадна 7 залуу байх бөгөөд бусдын нүдэнд ердөө 6 хүн л харагдах аж. Гагцхүү Тэхёнаас бусад нь Жонгүгийг харахгүй.

Сандрал, хүлээлт тэднийг дотроос нь байж суухын аргагүйд хүргэнэ.

Хагас цаг болсны эцэст бяцхан хүүгийн уйлах чимээ үл ялиг сонстоно.

Арим ямар ч тэнхэлгүй болсон байх агаад нүдэнд нь баярын нулимс цийлэгнэн, Жонгүгийг тэр чигт нь хуулсан мэт бяцхан Жаёныг энгэртээ тэвэрч, элгэндээ налж, ганцхан түүнийгээ болно.
===============================

"Жонгүг аа, чи минь аав боллоо. Бидний бяцхан Жон Жаён, яг л чиний минь жижигхэн хувилбар"

A.n: Hi, genet iim bichwerteigee snlaashde 🙄😂😂 ghde bi yj togsgohoo shiideegu bga, sad endingtei gwl bi yg uilchih gd, happy endingtei bwl ng l snn blchih gd. zza mdkue ter odriin tenger mdh bz te 😂😂 mna bytshan jayeong hairlaarai, tuunii aaw eejiig c mon hairlaarai 🥰🥰🥰

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now