100 минут

821 69 2
                                    

Эхлээд Dance Teacher бичвэрийг уншина уу??
***
***
***

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд сургуулиа төгсөх цаг айсуй...

Тэр явдлаас хойш Тэхёны бие сайжирч, мөн Ёнжүн бид хэд жирийн сайхан найзууд болцгоосон юм.

🅞︎🅞︎🅞︎🅞︎🅞

   Жонгүг "Хичээлээ өнөөдөртөө хийхгүй байж болно шдээ, НАЙЗ ЗАЛУУДАА АНХААРЛАА ХАНДУУЛААЧДЭЭ АРИМ АА?!" гэсээр жаахан хүүхэд шиг эрхлэхэд

Арим "Уг ч бол чамаас харцаа салгамааргүй байгаа ч~"

Жонгүг "Хичээл эсвэл Жон Жонгүг. Яг одоо сонго"

Арим "Одоохондоо бол Жонгү~"

    Жонгүг "Одоохондоо гэнэ ээ??
Зиа Зиа, амьд яваа насандаа их зүйл сонсож, их зүйл харах нь ээ??"

Арим "Чи тэгээд Жин багшид битгий их даалгавар өгөөд бай гэх чинь яасын?? Хэл судлалаас бодоод ингээд байхад чинь" гэсээр хошуугаа уншуулана.

Жонгүг ёжтой нь аргагүй инээсээр

"Чи тэнэг юм уу? Ах нарын хичээл бол хийхгүй байсан ч болох байхад, би яагаад ийм найз охинтойгоо гайхаад байх юм. За тэр ч яахав, явж парк орж толгой тархиа сэргээ" гээд гараас минь атган гадагш гарах аж.

Хичээлээс өөр зүйл хийлгүй байнга л хичээл хичээл гэж явсаар хайртай нэгнээ хүртэл мартаж орхиж.
-
-
-
-
-
-
Хэзээ хамгийн сүүлд ингэж хөгжилдөж инээснээ санахгүй байна.

Төгсөх ангийн сурагч, тэр тусмаа хаврын шалгалт болоход гуравхан хоног дутуу, амьдралаа шийдэх том алхам хийх өдөр.
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

"Тайван, гол нь маш тайван байх хэрэгтэй. Няхуур хянамгай хийгээрэй" хэмээн шалгалтын өрөөнд өөрийгөө тайвшруулан сууна. Удалгүй хянагч багш материал барьсаар орж ирэн хүн бүрт 3 ширхэг тараах материал харандаа, үзүүрлэгч, баллуур өгөх юмсанж. Хүүхэд бүр ширээ алгасан, нэг эгнээнд сууна.

Амьдралыг минь шийдэх цаг дөчин минут...

Гурван хуудас, зургаан тал.
Тал болгонд өөр өөр хичээлүүд.

Ямартай ч эхний хуудсыг харвал Жиминий өглөө оройгүй унш гээд байсан даалгавар, тестүүд хальт харагдана. Мэддэг даалгавруудыг нь түрүүлээд хийж, эргэлзээ төрүүлсэн тестүүдийг сүүлд хийхээр үлдээв.

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now