Найз

365 60 5
                                    

"Тэгвэл Тэхён миний аав биш юм уу? Би Ким Жаён биш гэж үү?"

༆༄༄༄༄༄༆

"Та надаас нэг зүйл нуугаад байна ээж ээ! Миний жинхэнэ аав хэн юм бэ?"

"Чи буруу сонссон гэж хэд хэлэх юм. Явж хичээлээ хий"

Бидний хооронд хэсэг яриа өрнөсний эцэст Жаён өрөө рүүгээ алхалаа.

"Ээж ээ. Би одоо 17 настай том хүү болсон. Хэзээ нэг өдөр бүх үнэнийг мэдэж л таарна. Харин таниас хүсэх ганц зүйл тэр сонсох цаг хугацааг нь наашлуулж өгөхийг хүсье" гээд өрөөрүүгээ орно.

Хэлэхэд дэндүү эрт юм шиг санагдаад байна. Эсвэл энэ байдлаараа би хожигдчих юм бол уу?

Өдөржингөө элдэв зүйлийн талаар бодсоор байж нэг л мэдэхэд нар жаргажээ. Оройн хоол ундаа бэлтгэчихээд Жаёныг дуудтал гарч ирсэнгүй.
Өрөөрүү нь орвол хичээлээ хийж харагдана.

"Жаён аа, хоолоо идээрэй"


"Идэхгүй ээ"

"Миний хүү уурлачихсан юм уу? Ээжийгээ уучлаарай. Тийм болохоор хоолоо идчих"
___________________________________

*Жаёны талаас*

Нэг л учир байна. Ээж согтуу үедээ ч тиймэрхүү зүйл ярьдаггүй.

Хэрэв ээжийн хэлсэн зүйл үнэн бол Тэхён миний аав биш. Тэгвэл миний аав хааччихсан юм бэ?

Салчихсан уу?
Өөр эхнэртэй болчихсон уу?
Эсвэл үхчихсэн юм уу?

Үгүй ээ, сүүлийн хувилбар л биш байгаасай. Үнэнийг мэдэх цор ганц арга нь одоогийн аавтай ярилцах хэрэгтэй.

Том өрөөнд зурагт үзэн суух аав дээр очлоо.

"Ээж унтчихсан юм уу? гэхэд тэр толгой дохих аж.

"Надад хэлэх зүйл, асуух зүйлс ч их байна"

"Жаён аа. Шөнийн 2 цаг болж байна. Унтахгүй ю~"

"Миний жинхэнэ аав хэн юм?"

Түүний үгийг таслан ийн ам нээвэл над руу их л сонин ширтэнэ.

Хэсэг харж байснаа "энд суу" гэлээ.

Надад бага ч гэсэн зүйл хэлж магадгүй гэсэн бодол тээсээр хажууд нь очин суух аж.

Тэхён "Ээж чинь хэлээ юу?"

Ээж чинь?? Яагаад хөндий санагдаад эхлэв.

"Тийм ээ чиний зөв. Би чиний төрсөн эцэг чинь биш. Чиний аав чинь миний найз байсан юм"


Найз?

"Яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч энэ явдал Аримыг их сургуульд ороход эхэлсэн юм. Чиний аавыг Жон Жонгүг гэдэг. Тэд сургуульд байхдаа танилцаж сүүлдээ хамт байхгүй л бол галзуурч мэдэхээр хоёр биендээ тийм их хайртай байсан. Сургуулийн төгсөлтийн үдэшлэгний дараа тэр нэлээн согтсон байсан. Жолооны ард Арим байсан ч Жонгүг жолоо булаацалдаж осол гарсан. Тэр үед чи ээжийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэж байсан байх. Тийм том осолын дараа чамайг эндээгүйд их баярладаг. Аав чинь хэдэн сар сэхээнд хэвтсэн. Ерөөсөө ухаан орохгүй байж байтал гэнэт нэг өдөр....

зүрх нь зогсчихсон"

Үгүй ээ тийм байх ёсгүй. Дээрээс минь тэнгэр нураад ирэх шиг л боллоо. Би хэдий гадарлаж байсан ч худал байгаасай гэж хүссэн. Гэтэл~

"Би зургийг нь харж болох уу?"

Тэхён утсаа оролдож байснаа нэг зураг харууллаа.

Хөөх, би үнэхээр~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хөөх, би үнэхээр~

Намайг Жон овогтны хүү биш гээд хэлчих вий гэсэн шиг л түүнийг хуулаад гараад ирж.

✌ setgegdel? ♥️♥️

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now