Амлаж байна

303 45 2
                                    

Хэзээ ингэж инээснээ ч санахгүй юм.

Ээж маань тэнгэр элч болохоор замаараа диваажинд ирэх сүнснүүдийг хараад амжлаа.

"Ж..Жаён!!!!"

Байз, би буруу харчихав уу? Эсвэл энэ үнэхээр Жаён гэж үү? Тэгвэл Жаён....

~✰★----------𖣔----------★✰~

*Жаёны талаас*

Би үнэхээр яахаа мэдэхгүй нь.

Ээжид ч гомдож байна.

Яагаад надаас тэр зүйлийг нуусан юм бэ? Би мэдэх эрхгүй хэрэг үү?

Хэрэв надад аавтайгаа уулзах боломж олдвол юуг ч хамаагүй золиослоод уулзаж болно биз дээ.

Тэр хүн үхсэн ч гэсэн миний төрсөн эцэг Жон Жонгүг...
_________________________________

Би өөрийгөө ийм үйлдэл гаргана гэж огт төсөөлж явсангүй. Би өсвөр насны хүүхэд хэдий ч надад бүтэн амьдрал, аз жаргал бүхий л зүйл байна. Гэхдээ би жинхэнэ үнэнийг мэдсэн цагаасаа хойш өөрийнхөө жинхэнэ аавтайгаа уулзахыг хүсдэг болсон. Тэнэг хэдий ч би амиа хорлочихсон.

Үхлийн дараах ертөнц гэж байдаг л юм байна. Энд тэндгүй л айхтар айхтар хүнд шархтай хүмүүс нэг цагаан давууны араар ороод л хөөрхөн болоод гарч ирээд байх аж.

Миний ч ээлж ирж тэр хөшигний араар ороход нүдэнд дулаахан эгч угтан авна.

"Энийг бөглөх хэрэгтэй" гэсээр анкет маягийн зүйл өглөө.

ОВОГ:                                  Жон Жонгүг
НЭР:                                        Жон Жаён
.........
........ гэх мэтчилэн өнөөх зүйлийг нь бөглөн хариу өгөхөд "Бугуйгаа зүсээд, нойрны эм уучихсан хэрэг үү?" гэхэд нь гайхаж байсан боловч толгой дохино.

"Ингэхэд яагаад ийм жаахан байж амиа хорлочихсон юм бэ?"

"Би аавтайгаа уулзахаар ирсэн юм. Миний ззүдэнд ирэхдээ том хар далавчтай ирдэг. Хэдий зүүдэнд ирдэг ч нэг ч үг хэлдэггүй. Хараад л уйлаад байдаг"

"Т..том хар далавч? Аавыг чинь хэн гэдэг юм?"

"Жон Жонгүг" хэмээхэд тэр эгч хэсэг гайхан зогсоно. Удалгүй араас хэн нэгэн миний нэрийг дуудахад өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй тийм хоолой дуугарлаа.

Эргэн харвал шөнө бүр зүүдэнд минь айлчлан ирдэг том саглагар далавчтай хүн дүрээрээ зогсож байх нь тэр.

Аав

Хөл минь надад захирагдахаа больж өөрийн эрхгүй тэврээд авчихсан байх агаад намайг ч мөн зөрүүлэн тэвэрсэн байлаа.

~~Ард минь зогсож байсан өнөөх сайхан инээмсэглэлтэй эгчийн дүр хормын дотор хувьсхын өөрчлөгдөж, айдаст автсан харагдаж 90° бөхийн ёслох нь нүдний минь үзүүрт хальтхана харагдана~~

"Чи минь яагаад энд байгаа юм? Юу болсон болоод энд~..."

"Би тантай уулзахыг хүссэн юм. Тэгээд энд ирсэн"

Түүний нүд нь томорсоор "Амиа хорлочихсон хэрэг үү?" гэсээр бушуухан зүрхэн тушаа газарт минь гараа тавьна.

"Жаён сонс, чамд боломж байгаа. Чи яг одоо буцах хэрэгтэй"

"Үгүй ээ, хүсэхгүй байна.
Би энд тантай хамт үлдэнэ"

"Ээжийгээ дуурайсан зөрүүд гэдэг нь. Жаён аа, дахиад жаахан л удвал чи энд үүрд үлдэнэ. Харин би дэлхий рүү буцхаар болчихсон. Надад энд нэг хүнтэй ууүзах хэрэг байгаа юм"

"Худлаа, та намайг явуулахын
тулд л ингэж байгаа биз дээ.
Явбал хамт явна. Үлдвэл хамт үлдэнэ"

"Ганцхан удаа л итгэчих. Би эмээтэй чинь уулзах гэж байгаа юм.  Явахаасаа өмнө салах ёс хийх хэрэгтэй биз дээ. Амлая би араас чинь заавал очно" гэсээр чигчий хуруугаа өгөхөд би ч хуруугаа өгсөөр эрхий хуруугаа нийлүүлэн тамгална.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

*Жонгүгийн талаас*

"ТА НАР АЖЛАА ЯАЖ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ. ЗҮРХ НЬ ЦОХИЛЖ БАЙХАД ЭНД ҮЛДЭЭНЭ ГЭНЭ ЭЭ"

"Ю..ю.юу нөгөө, з.зүрх нь зогс.чихсон байсан. Тантай уулзсаны д.дараа л......"

"Одоо явж ажлаа хий!"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Надтай уулзснаа дараа зүрх нь эргээд цохилсон гэнэ ээ? Ээж л үүнийг хийдэггүй юм бол боломжгүй шүү дээ хэмээн бодолд автах зуур ард минь хэн нэгэн ирсэн байгааг мэдэрлээ.

Odort 4 part ogchihdg😂 ta nar hairlh hergtei shuu🥰 odoo ng part ognoo 🤝🤗

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now