"Жонгүг аа"

466 68 12
                                    


Жонгүг "Хүний амьдрал минь сайхан дурсамж үгүй бололтой тийм үү? ХАРИУЛААЧ ХЭСҮ!"
___________________________________

"Арим! Арим! Ингэхэд чи яг хэн юм бэ? Яагаад бодлоос минь гарахгүй байгаа юм? Чи надтай их дотно байсан уу? Эсвэл түүнээс ч илүү юу??"

"Хэсү, чи байна уу? ХӨӨЕ ОХИН ТЭНГЭР ГУАЙ"

"Яагаад чанга орилоод байгаа юм бэ?" гэсээр араас минь зөөлхөн хоолой сонстоно.

"Яавал надад хэлэх юм! Би үнэхээр санах хэрэгтэй байна."

"Ийм зүйл ярих бол би явлаа" гээд гэнэт л алга болчихлоо.

££

Нээрээ тийм, тэр хүний ертөнцөөс ирж байхад намайг уначихсан байна гэсэн. Түүнийг дагавал нөгөө ертөнцөд очиж болох юм байна. Жонгүг аа сайн сэтгэж байна шүү. За ямартай ч эхлээд Хэсүг олох хэрэгтэй...

Хаа сайгүй хайлаа, тэр алга. Нэг том амьсгаа аван буцан эргэвэл Хэсү болон өөр нэгэн охин тэнгэрийг олж харах нь тэр. Ашгүй дээ. Чимээгүй түүнийг дагавал ямар нэг зүйл олох л байх гэсэн найдвар тээсээр алхана.

Хэсү "Сонин юм шүү, Жонгүг хүний амьдралд болсон явдлаа санахгүй ч Аримыг санаж байна лээ. Сая надаас түүний талаар асуугаад байсан. Би бүр таг хөшиж орхисон"

"Гэхдээ дурсамжийг нь хайчлаад авчихаагүй билүү?"

Хэсү "Тийм л дээ, гэхдээ тэр 2 бодсоноос ч илүү биендээ хайртай болчихож"

●Ойлгомжтой, миний хайртай хүн юм байна●

Хэсү "Би одоо нөгөө ертөнцөд очих ёстой, эмнэлэг дээр дадлага ихтэй байгаа"

"Яах гэж дэмий зүйл хийдэг юм бэ? Зүгээр л эндээ байгаач дээ"

Хэсү "Хүн туслах чинь дэмий зүйл гэж үү? Зза дараа уулзая баяртай"

ҨҨҨҨҨҨ

Хэсүг даган явсаар хүний ертөнц гэх нэгэн газарт ирлээ.
Сэтгэлд нэг л дотно мөртлөө санаж байгаа зүйл нэг ч алга...

Гаднаас нь харвал эмнэлэг бололтой, орж гарч байгаа хүмүүс нь цагаан халат өмссөн байх аж.

Хэсэг орчныг харж байтал Хэсүг хараанаасаа алдчихлаа. Чөтгөр ав.

Үүдээр орон булан эргэтэл нэгэн бүсгүйтэй мөргөлдөх бөгөөд тэр эмэгтэй шалан дээр уначихлаа. Бас л нэгэн танил мэдрэмж!

Цээж хэсэгт таглараад байсан том хар чулуу зөвхөн энэ эмэгтэйг хараад алга болчихлоо~~

*Аримын талаас*

Өнөөдөр хяналтанд орох өдөр. Хэрэв Жонгүг байсан бол хамт явах байсан байхдаа...

•○•○•○•

"Чүэ Арим байна уу? Өрөөнд ороорой" гэсэн сувилагчийн дуугаар 202 өрөөнд орлоо.

Эмчийн сануулж буй зөвлөгөөнүүд ^болгоомжтой байгаарай ураг эндэх аюултай, тайван байх хэрэгтэй, ядрахгүй байх ёстой^ гэх үгс. Ямартай ч хамгийн сайнаараа л хичээн болгоомжтой байх хэрэгтэй.

Жонгүг болон бяцхан үрээ бодон явсаар булан эргэвэл нэгэн залуутай мөргөлдчихлөө. Хөл минь хальт гишгэн шалан дээр хүчтэй уначихлаа.

Зүгээр үү? Уучлаарай ч гээд хэлчихгүй хараад л зогсоод байх юм. Хүүхэд минь зүгээр болов уу? Яасан бол?

"Хөөе залуу" гэсээр дээш харвал Жонгүгтай маш төстэй, хаанаас нь ч харсан яг л Жонгүг гэж хэлмээр нэгэн хүн зогсож байлаа.

Итгэмээргүй юм!

Тэр юу ч хэлэлгүй цааш гүйгээд явчихлаа.

...Амандаа түүний нэрийг давтсаар юу ч хийж чадахгүй суун үлдэх Арим...

*Жонгүгийн талаас*

"Энэ ямар гээч мэдрэмж нь вэ? Эсвэл тэр эмэгтэй миний хайртай хүн байсан юм гэж үү? Би яагаад гүйгээд явчихав аа? Ерөөсөө тэр эмэгтэй дээр очих хэрэгтэй" гээд нөгөө мөргөлдсөн газартаа ирвэл тэр алга. Үүдэнд ч тэр алга. Ойр орчноо ажин харвал бас л байсангүй.

Харамсаж байна. Гүйж явсандаа, түүнийг мөргөсөндөө...

Ийм бодлууд бодогдох тусам байж ядна.

"Жонгүг аа!"...

A.n: Hey, 🖑😚😂 hicheeliinhe hjuugr baga c boltugai ingd ogd baiy da 😧😭😂 odoo tgd tawilan2 😂😂😹

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now