Үнэн

367 57 8
                                    

Бидний мэдэх ёртөнц заримдаа хэтэрхий шудрага бус аятай. Өглөө бүр сэрээд хардаг байсан ганцхан хүн нэг өглөө сэрээд харахад энэ хорвоогоос явчихсан байх шиг...

 Өглөө бүр сэрээд хардаг байсан ганцхан хүн нэг өглөө сэрээд харахад энэ хорвоогоос явчихсан байх шиг

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.


Манай бяцхан Жаён том болж байгаа.
Төрөөд 2 сар болчихжээ. Хурдан юм

Хүүгээ өрөөнд нь унтуулчихаад доош гал тогоо руу зүглэнэ.

"Жаён унтчихсан уу?"

"Тэглээ, сая унтлаа. Жимс арилгаж байгаа юм уу?" гэхэд тэр толгой дохино.

Тэхён намайг өөрийн эхнэр шигээ л боддог. Түүний амнаас хайрт минь, baby, гүзээлзгэнэ минь гэх үгнүүд эхэндээ сонин санагдаж байсан ч сүүлдээ дасчихаж.

Би эрчүүдийг их гайхдаг боллоо.

Найзынгаа байхгүйд нь хайртай нэгнийг нь хайрлаж болдог хэрэг үү? Хэрэв найз нь зөвшөөрвөл яадаг бол? Энэ бүгд хэтэрхий утгагүй юм. Эмэгтэйчүүд ямар бараа биш дээ.

༆༄༄༄༄༄༆

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр Жонгүгийн талаарх сэтгэлийн шарх бага багаар арилсаар...

"Жаён аа! Одоо бос. Хичээлийн чинь цаг болчихоод байна"

"Ээж ээ, би дахиад жаахан унтчихая. Тэглээ ч эхний цаг аав хичээл орно"

Үгүй ээ ердөө, ааваараа шалтаглаж хичээл тасалдаг болоо шив.

"Би дахиж хэлэхгүй шүү. Яг одоо бос Ким Жаён!"

Жаён дурам дурамжхан босон ирлээ. Тэхён энэ хүүхдийг буруу эрхлүүлсээр байгаад энэ ч бүр эвдэрлээ.

Хонх дуугаран үүд нээвэл Тэхён байх аж.

"Хичээлээ яачихсан болохоор~"

"Тасалчихсан"

Айн??? Ёстой хэлэх ч үг алга.

"Тоглосон юм аа. Өнөөдөр хичээл 20 минутаар хичээллэх байж. Багш нарын баяр гээд"

"Аав, та энэ ээжид хэлээчдээ. Намайг өглөөжингөө бос гэж үглэсэн. Та намайг таны хичээлд суухгүй байж болно гэж хэлсэн биз дээ"

Тэхён "Яа! Жаён чимээгүй. Чи надаас урваж байгаа юм уу?"

Аримын чанга дуу тэдний яриаг таслана.

"Яг одоо бүгд өрөөндөө ор!"

Жаён Тэхён 2 загнуулсаар өрөөндөө орох аж.

༆༄༄༄༄༄༆

"Энэ дүнгээ харж байна уу? Яагаад хичээлээ хийдэггүй юм бэ? Чамд хий дэмий мөнгө төлж байна гэж бодоо юу??"

"Гэхдээ ээжээ сухгуульдаа 2т жагсана гэдэг тийм муу гэж үү?"

"Чи ирээдүйд зөвхөн сургуульдаа жагсах хэрэг үү? Аав шиг чинь бүх зүйлийг чадаж, онц сурлагатан болж, улс тив дэлхий гээд байж болох бүх зүйлд хүрэх ёстой"

"Гэхдээ аав тийм ч сайн сурдаггүй байсан гэж өөрөө хэлсэн. Зарим зүйлийг хийж чадахгүй ч энэ ярианд аавыг оруулахаа боль. Аав сонсвол гомдохоор байна"

Өрөөнийхөө хаалгыг тас хийтэл хаахад миний бодолд аав гэх үгс нь Тэхёныг биш Жонгүгийг бодож хэлснээ сая ойлголоо.

Аяга тавгаа угааж дуусан Жаёны өрөө рүү орлоо.

Орвол хөнжлөөрөө битүү хуччихсан унтаж байх аж.

"Ээжийгээ уучлаарай. Гэхдээ энэ бүхэн чиний минь л төлөө юм шүү. Чамайг жинхэнэ аав шигээ байгаасай гэж хүссэн юм. Чи тэр хүний ганц хүү нь... Жон Жаён"

Духан дээр нь үнсэн гарах гэвэл Жаян ам нээнэ.

"Тэгвэл Тэхён миний аав биш юм уу? Би Ким Жаён биш гэж үү?"

On garahaas omn pub hiimr sangdd ♥️♥️💌

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆حيث تعيش القصص. اكتشف الآن