Ногоон зураас

549 75 18
                                    

ЖОНГҮГ АААА! БОЛЬ, МАШИН ИРЖ БАЙНА! ЖОНГҮГ АА!....

Тэд туслах замаас төв зам руу орох гэж байсан бөгөөд анхаарал алдсаны улмаас Жонгүгийн сууж байсан талаас том ачааны тэрэг ирж тэднийг мөргөхөд машин  эргэлдсээр доош харан тогтлоо.....

"Толгой, бурхан минь задрах нь ээ"

Нүдээ арайхийн нээхэд энд тэндгүй шилний хэлтэрхий мөн толгой, гар, хөл гээд бүхий л газар шалбарч цус гарсан байх аж. Хүзүүгээ зөөлнөөр зүүн тийш эргүүлээд Жонгүгийг харвал ухаан алдсан бололтой. Энэ байдлаараа түүнийг гарган гэдэг худлаа. Эхлээд өөрийн хаалгаар гараад дараа нь Жонгүгийг цаад хаалгаар нь гаргая гэсэн бодол тээсээр хэдэн минут ноцолдсоны эцэст бид хоёул гарч чадлаа.

Арим " Жонгүг аа! Сэрээрэй, ухаан орооч дээ Жонгүг аа!"

Түүнийг хэд хэдэн удаа сэгсэрхэд тэр хариу үйлдэл үзүүлсэнгүй. Айдас намайг бага багаар нөмрөх бөгөөд би түүний хамар доор хоёр хуруугаа тавьна. Амьсгалахгүй байна. Гар минь чичирсээр гүрээний судсанд очтол маш сул цохьлолт үл ялиг мэдрэгдэнэ.

"Жо.Жонгүг аа! Яа.яагаа~д сэрэхгүй байгаа юм б~бэ? ЖОНГҮГ АААА! ГУЙЯ НҮДЭЭ НЭЭГЭЭЧ ДЭЭ, ҮГҮЙ ЭЭ БОЛОХГҮЙ, ЖОНГҮГ ААА!" хэмээн хоолойгоо сөөтөл түүнийг дуудна.

Эмнэлгийн машин хэзээ ирснийг мэдсэнгүй, нэг л мэдэхэд эмнэлэг дээр ирчихэж....

Хагалгаа хийгдсээр л. Ороод 3 цаг болсон байх агаад би дотроо ганц л зүйлийг бурхнаас хүснэ.

"Түүнийг минь амьдруулж өгөөч" гэж
===============================

Удалгүй түүний найзууд коридороор үйлдсээр ирэх нь нүдний буланд харагдана.

Тэхён "Юу болсон юм бэ? Жонгүг яасан? Зүгээр биз дээ? ЯМАР Ч ХАМААГҮЙ ЗҮЙЛ ХЭЛЭЭЧ ДЭЭ" 

Аримын амнаас нэг ч үг унасангүй. Аавдаа загнуулж буй охин аятай л чимээгүйхэн уйлж зогсоно.

Хусог "Тэхён аа! Аримд ч гэсэн хэцүү байгаа. Одоо жаахан тайвшир"

Жимин "Тийм ээ, манай Жонгүг бие сайтай болохоор эдгэрнэ ээ"

Хэдэн цаг үргэлжилсэн хагалгаа дуусаж Жонгүг гүйдэг орон дээр хэвтэн гарч ирж, араас нь 4 эмч ирсээр
"Өвчтөний биеийн байдал нь тун тааруу байна, бид авч болох бүх арга хэмжээг авсан. Ямартай ч сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай" гэж хэлчихээд яваад өгөв.

Чихэндээ ч итгэсэнгүй. Амьсгал минь боогдож, агааргүй орчинд байгаа мэт л болж газарт сөгдөн унах нь тэр.

Тэхён Намжүүн хоёр намайг босгоод Жонгүгийн хэвтэж буй өрөөд аваачина.

Яагаад ийм зүйл болчих воо
Энэ бүхнийг зүүд байсан гээд надад хэлээд өгөөч дээ...

Намжүүн "Арим аа, чиний бүх бие чинь цус болчихож. Явж эмчлүүлцгээе" гээд түүний гарнаас атган явах гэтэл

Арим "Зүгээр орхи. Юу ч өвдөхгүй байна. Жонгүгийн өвдөж байгаа өвдөлтийн хажууд минийх юу ч биш. Надаас болоод тэр ингээд хэвтэж байхад би,.,би..." хэмээн ирэх татан уйлна.
___________________________________

Жимин "Бие чинь муудаад унах нь байна, хэлэн дээрээ жаахан ч болтугай юм тавь л даа"

Жин "Жонгүг ухаан ороод чамайг харвал хариу ухаан алдчихаж магадгүй шүү"

Хусог "Тийм шүү, чи хэтэрхий турчхаж"

Арим "Хоолойгоор хоол давахгүй байхад яаж юм идэх болж байна?"

Тэхён "Арим аа! Ингээд байвал Жонгүгт сайхан байна гэж бодоо юу? Хүчтэй бай, одоо хоолоо идээтэх!! Эсвэл би аманд чинь халбагадаж өгөх ёстой юу??"

Арим "Би яваад хийд орчихоод ирье" гэсээр Жонгүгийн хэвтэх орны хажуу талаас босоход

Юнги "Хийд? Яах гэж байгаа юм?"

Арим "Түүнийг сэрээдэггүй юм аа гэхэд намайг хамт унтуулаад өгөөч гэж залбиръя"

Тэхён "Галзуурчхаа юу?" гэхэд

Арим "Тийм ээ, галзуурчихсан байна, түүнгүйгээр галзуурах гээд байж сууж чадахгүй нь. Ухаан орвол орчих цаг хэдий ч аль хэдийн 17 хончихоод байхад~" үгийг минь таслан Жонгүгийн аппарат дуугарч эхэлнэ.

Кинон дээр л үздэг болохоос биш амьдаар харна гэж бодсонгүй.

Пүйлс нь унаж хөндлөн  зурааснууд урсаж байх нь тэр.

"Эмч, эмч дуудаарай" гэх хоолой чихэнд бүдэг бадаг сонстоно.

Удалгүй эмч ирж чагнуураар сонссоноо "Тог залга" гэх юмсанж.

Цохиул
Цохиул
Цохиул

Би гэх хүн энэ хорвоо дэлхийгээс тасарсан байх бөгөөд нэг ухаан орж харвал Жимин, Тэхён гээд бүгд уйлчихсан байсан юм.

Жонгүг руу харвал нэгэн хэвийн. Харин аппарат руу харвал бүх заалт 0, хэдэн хөндлөн үргэлжилсэн ногоон зураас л харагдана....

A.n: Bi uugaaguee😭😂😂

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now