Баярын нулимс

496 65 9
                                    

Би гэх хүн энэ хорвоо дэлхийгээс тасарсан байх бөгөөд нэг ухаан орж харвал Жимин, Тэхён гээд бүгд уйлчихсан байсан юм.

Жонгүг руу харвал нэгэн хэвийн. Харин аппарат руу харвал бүх заалт 0, хэдэн хөндлөн үргэлжилсэн ногоон зураас л харагдана....

Бодолд минь юу ч алга, үг хэлмээр байв ч амнаас унах үгс ч олдохгүй яах ийх ээ мэдэхгүй хэсэг түүнийг харснаа ухаан орох болов уу? хэмээх бяцхан тэнэгхэн бодол тээн босч түүний өмнө ирээд цамцнаас нь атгана.

"Жонгүг аа! Хэзээ ухаан орох гээд байгаа юм бэ? Би чамайг санаад байна, миний нэрийг хэлэхийг, намайг эрхлүүлэхийг чинь санаад байна. Тийм болохоор хурдан ухаан ор" гээд жаахан охин шиг гомдол нэхэн харна.

Эмч "Өвчтөний нас барсан цагийг тэмдэглэ" гэсээр сувилагдаа хандан хэлэхэд Арим эмч рүү хараад

"Ю-ЮУ?? Нас барсан цаг? Хэнийг үхсэн гээд байгаа юм? Амьд хүнийг үхсэн гэж хэлж болдог юм уу? Юу яриад байгаа юм??"

Жимин "Болно оо Арим аа, хэцүү ч гэсэн... бид Жонгүгийг үдэх ёс~"

Арим "Яагаад бүгд түүнийг үхсэн гээд байгаа юм бэ? Жонгүг зүгээр л ухаангүй байгаа, ухаангүй байгаа гэж байна. Жонгүг аааа!!!" түүний гарнаас атган уйлсаар л байх аж.

•○•○•○•○•
°●°●°●°●°

Энэ амьдралд утга учир алга. Нэг л өглөө нүдээ нээхэд хайртай хүн чинь чамаас үүрд холдоод алга болоод өгнө. Дахин амьдрах тэнхэл алга...

Тэр явдлаас хойш хагас сар өнгөрөхөд би түүнийг одоо хүртэл мартаж чадахгүй байна.

Түүнээс үлдсэн зүйл нь Дурсамж, хэдэн хальс зураг......

Үүрд хамтдаа, аз жаргалтай амьдран гэсэн ч тэр надаас явчихлаа. Түүний сүүлчийн үгсийг ч санахгүй байна...

Хаалга тогшиход хоёр хөлөө арайхын зөөсөөр онгойлговол хэдэн залуус зогсоно. Өмнө нь тэр хүмүүсээс ганц л хүнийг хайдаг байсан ч одоо тэр хүн нь энд алга.

Намжүүн "Хоол идсэн үү?"

Хусог "Чи улам л тураад байна"

Түүний нүүрэнд байдаг байсан инээмсэглэл нэгэн цонхигор дүр зургаар солигдсон байх юмсанж.

Арим "Хоол идэхийг хүссэн ч хоол орж өгөхгүй байна, хаашаа л харвал Жонгүг бодогдоод, ажил хийвэл Жонгүг бодогдоод, энэ хорвоогийн бүх зүйлс Жонгүгийг бодогдуулаад байхад~"

Тэхён "Ганцаараа баймаар байвал бид ингээд явъя даа" гэсээр бүгд гарч одно.
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

Эм уух цаг болчихож. Гал тогоо руу зүглэн стикантай ус хийж аваад өнөөх гашуун эмийг уухад дотор минь сонин болж, юу юугүй бөөлжинө.

Сонин юм. Урд нь зүгээр л байдаг байсан даа, яагаад~ хэмээн бодоход дахин нэг огиулна.
Энэ удаад цусаар...

Хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч байж суух аргагүйд хүргэнэ. Ямартай ч эмнэлэг орохоор шийдэн гар цүнхээ аван гэрээс гарлаа.

"Уучлаарай, эмэгтэйчүүдийнх нь эмч аль өрөөнд сууж байгаа юм бол?" Нэгэн сувилагчаас асуухад

"2 давхарт 209 өрөөн~"
Түүний үгийг тасдан цаанаас ирэх нэгэн залуу <Хэсү яаралтай тусламжийн хэсгээс очоод бичиг аваад ир> хэмээн том дуугаар хэлэхэд тэр сувилагч над руу бөхийн ёслочихоод цааш гүйнэ.

Эмчийн өрөөг хайсаар эцэст нь ирлээ.

"Сайн байна уу? Орж болох уу?"

"Ор ор. Ийш нь" хэмээн урдаа байх сандал руу заана.

"Би цусаар бөөлжөөд байгаа юм аа, яах аа мэдэхгүй ийш нь хүрээд ирлээ"

"Та ямартай ч шинжилгээ өгөөд ир. В1 давхарт шинжилгээний тасаг байгаа. Хариу нь удахгүй гарчихдаг болохоор бичгээ бариад хүрээд ирээрэй"

______________________________________

Шинжилгээнүүдийг нь өгчхөөд хүлээж байх хооронд тэнд тэндэхийн хананд өлгөөтэй байх уран зургуудыг харж сууна. Тайвшрал юм уу даа...

"Чүэ Арим байна уу? Хариугаа аваарай"

Нэг хавтас дотор хийсэн олон цаасыг авсаар нөгөөх эмч дээр ирнэ.

Эмч хэсэг харж байснаа

"Эрүүл зүйл гэж байна уу?" хэмээсээр надруу харвал би юу гэхээ мэдэхгүй шал ширтэн сууна.

"Бүтэн биений шинжилгээ, мөн эхо-д харуулах хэрэгтэй байна. Хэдэн хоног эмнэлгээс тасрахгүй л болов уу даа"

Долоо хоногийн дараа шинжилгээ өгөх тов гарсан болохоор бие сайн тэнхрүүлэх хэрэгтэй гэсэн эмчийг үгийг даган хоол унд бага ч болтугай хүчлээд идэхээр шийднэ.

Гэсэн хэдий ч огиулаад л байх юм. Арай, үгүй байлгүй дээ. Ингэхэд миний сарын тэмдэг сүүлийн сар ирээгүй. Хэрэв энэ~
Эмийн сангаас жирэмсний тест аван шалгаж үзлээ.









Нүдэндээ ч итгэсэнгүй, нулимс минь араасаа бөмбөрөн гарч, уйлж эхэлнэ. Мэдээж энэ баярын нулимс....

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Où les histoires vivent. Découvrez maintenant