2 дахь ертөнц

461 69 3
                                    

Нүдэндээ ч итгэсэнгүй, нулимс минь араасаа бөмбөрөн гарч, уйлж эхэлнэ. Мэдээж энэ баярын нулимс....

ꁴꁴꁴꁴꁴꁴꁴꁴꁴꁴ

"Эмч ээ, би саяхан хэдэн хоногийн өмнө жирэмсэн гэдгээ мэдсэн юм л даа. Анхны минь хүүхэд болохоор яг яахаа мэдэхгүй байгаа ч эсэн мэнд л төрүүлэх хэрэгтэй байгаа юм."

Эмч "Энэ бүгд танаас л шалтгаална. Та маш болгоомжтой байх хэрэгтэй. Мөн гам сайн сахих ёстой, хяналтандаа цаг алдалгүй орж байх ёстой. Би ч гэсэн анхныхаа хүүхэд дээр тань шиг айж байсаан. Аяндаа цаг хугацааны эрхээр болчихдог юм. Санаа зовох хэрэггүй ээ" гэсээр инээмсэглэнэ.
____________________________________

Үр минь, чи заавал эрүүл саруул, эсэн мэнд төрөх хэрэгтэй шүү. Түүнээс минь үлдсэн, тэр хүний удам угсааг залгах ганц үр нь болохоор. Хүү ч бай, охин ч бай ээжийнхээ хэвлийг олоод ирсэнд баярлалаа~~~

●Жонгүгийн талаас●

"Сэрээрэй, сэрээрэй" гэх нэгэн үл таних эмэгтэйн хоолой намайг сэрээх аж. Ухасхийн босон эргэн тойрноо харвал өмнө нь хэзээ ч ирж байгаагүй, бүр харж ч байгаагүй газар байх бөгөөд яагаад ч юм бие минь хөнгөрөөд, эсвэл хоосон оргиод байгаа ч юм шиг мэдрэмж төрнө.

Оюун ухаанд минь юу ч алга. Гагцхүү ганцхан нэр л эргэлдэнэ.

Арим....

Хэн юм бол? Бас надтай ямар холбоотой юм бол?

Арим... Арим... Ар~

"Хөөе~ Аав чинь чамайг мэдчихсэн, яая гэж бодож байна?"

Жонгүг "Чи бас хэн бэ? Би хаана байна? Би яагаад юу ч санахгүй байгаа юм бэ?"

"Чадлаараа л хариулъя.
1. Намайг хэн бэ? гэнэ ээ? Үхмээр байна уу?

Хэсү. ХЭЭЭСҮҮҮҮҮҮ

2. Энэ чиний гэр

3. Юм санахгүй байхыг бодвол аав чинь чиний бодлыг хайчлаад авчихаж.

Жонгүг "Юу ч ойлгохгүй байна, ингэж байхаар намайг зүгээр алчихаач дээ"

Хэсү "Алчих гэнэ ээ? Чи угаасаа үхчихсэн"

Жонгүг 0_о

Хэсү "Чи үхлийн бурхан гэдгээ арай мэдэргүй байгаа юм биш биз?"

Жонгүг "Больж үз, тоглоом хийхээ бо~"

Хэсү "Итгэхгүй гэвэл наад нуруун дээр чинь байгаа томоос том далавчаа хараач"

Бас нэгэн шок. Түүний хэлснээр далнаас минь урган гарсан маш том, сүрлэг хар далавч...

Жонгүг "Чи миний талаар өөр юу мэдэх юм?" хэмээн сонжингуй түүнийг ширтэхэд

Хэсү "Энэ хориотой! Би эцгийн тань зөвшөөрөлгүй танд дурсамж хэлэх хориотой"

Жонгүг "Гэнэн цайлган, заримдаа том дуугардаг ч заримдаа сандрана. Чи сахиусан тэнгэр юм уу? Аавыг би мэдэж байна. Тийм болохоор хурдан хэлээд өг"

Хэсү "За яахав. Ганц нэг зүйлийг нь л хэлье.

Энэ бол завсрын ертөнц. Хүн болон бурхдын ертөнцийн дунд оршдог гэж хэлж болно. Дэлхийгээс ирж байхад та энд унчихсан байсан.
Та бол 2 дахь ертөнцийн хааны хүү. Тэр 2 дахь ертөнц гээд байгаа нь нэг үгээр там, диваажингийн хослол гэх юм уу даа. Таны хэргэм 'Үхлийн бурхан' үүрэг чинь 'хэн үхэж, хэн амьдрахыг шийднэ'. Харин тэгэхийн тулд зөвлөх хүн нь охин тэнгэр миний бие. Харин одоо багахан дурсамж хэлье.
Одоогоос хэдэн жилийн өмнө та хүний ертөнцөд амьдармаар байна гэж эцгээсээ гуйсан. Аавын чинь хувьд боломжтой зүйл. Тэгээд та хүний ертөнцөд хүн болж төрсөн. Бараг 24,5 жил гэхээр эндэхийн 2,3 сар.
Мэдээж хүн болж төрөхөд таны энэ амьдралын дурсамжийг цоожлох хэрэгтэй болсон. Хүний амьдралд өнгөрүүлсэн дурсамжийг би мэдэж байгаа ч зөвшөөрөлгүй л бол би хэлэхгүй. Өөр асуух зүйл байна уу?"

Жонгүг "Миний толгойд Арим гэх нэр л эргэлдээд байх юм. Хэн юм бэ?"

Хэсү хойш хэд алхсанаа "Байж боломгүй юм, яаж?" над руу гайхсаар том нүдлэнэ.

"Хэн ч биш болохоор одоо харих хэрэгтэй" гээд нисээд явчихсан нь тэр.
Энэ далавч нь хаанаас гараад ирчихэв. Тэгвэл би бас ниснэ гэсэн үг үү? Гайхалтай...

Ямартай ч түүнийг дагасаар бас нэгэн өөр газар ирлээ.
Хараад байвал танил газар ч юм шиг.
..............................................................

"Хэсү??? Чи надад тэр хүний амьдралд болсон дурсамжийг өгчих л дөө, гуйж байна" Жаахан хүүхэд шиг гомдолно.

"Үгүй ээ, ердөө. Дэлхийгээс юу сураад ирсэн юм бэ? Арим зааж өгөө~..." үгээ гүйцээгүй амаа дарахад

Жонгүг "Арим? Би уурлах гээд байна. Яг одоо бүгдийг хэл!" түүний мөрнөөс хүчтэй атгахад Хэсү гийн гар чичирч эхэлнэ.

"Б.Бол...болохгүй... би хэлчихвэл та, та... та л шанална." Бас л амаа дарна.

Жонгүг " хүний амьдрал минь сайхан дурсамж үгүй бололтой тийм үү? ХАРИУЛААЧ ХЭСҮ!"

{H̶e̶c̶a̶t̶e̶} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now