Two

439 57 4
                                    

Өө за за клип цаашаа бүр кино шиг юм боллоо л доо.

Нөгөө Жэну чинь дараа долоо хоногт хоёр сургууль нэгдэхээр нэг ёсондоо бол манай сургуульд сурахаар болсон юм байна.

Нэг гэм нь дурак чинь надаас нэгээр ах юм байна. Тэгэхээр өөр өөр ангид л сурч таарах нь дээ.

Энгийн үед зовоож байгаа аятай удаан өнгөрдөг байж яг цагаа тулсан чинь шинэ долоо хоног нь яасан ч хурдан эхлэдэг юм.

Үхэл царайлсан амьтан хөлөө чирсээр яах ч аргагүй сургууль дээрээ иртэл хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Арга ч үгүй биздээ...

Хүүхдүүдийн хажуугаар чихсээр арай гэж зарлалын самбар дээрээс анги хуваарилалтаа хартал ойр байхыг хүсээгүй хүнтэйгээ нэг анги болчихсон байв.

Ээ яаж байгаа юм бэ бурхан минь? Хүн тэгтлээ их гуйгаад байхад өөр анги болгочихгүй дээ. Эсвэл би залбирлаа дутуудуулчихсан юм болов уу?

"За одоо нэгэнт өнгөрсөн ядаж надтай нэг анги болсондоо баярла"

Ангид хараахан хүүхдүүд орж ирээгүй байсан болохоор ганцаараа гуниг царайлаад сууж байтал Бёл орж ирээд бүр гуниглуулаад хаячих юм.

Заяаны хань маань гэнэт гарч ирээд нэг сургуульд сурахаар болоогүй бол юун энд үхэл царайлж суух аль уже шилжээд явчих байлаа.

"Ингэхэд нөгөө заяаны уба чинь яасан?"

"Мэдэхгүй ээ ирсэн л байлгүй дээ цайны газарт л тааралдъя"

Хонх дуугарах цаг дөхөж байгаа ч Пак Жисон одоо болтол орж ирээгүй л байна. Угаасаа хичээл ном хийдэг ч биш битгий орж ирээсэй.

Чөтгөрийг дурсахаар гэж муу өлбийсөн юм хэдэн найзуудтайгаа хамт дуу шуугиан болсоор орж ирэв.

"Өө сайн уу Арым?"

Жисоны хамгийн сайн найз болох Чэнлэ орж ирсэн даруйдаа надтай мэндлэн ширээнд минь дөхөн ирлээ.

"Сайн сайн уу?"

Жисоноос ялгаатай нь тэр их эелдэг, сайхан сэтгэлтэй нэгэн л дээ.

"Ашгүй нэг анги болчихсон байна" Чэнлэг инээмсэглэсээр ийн хэлтэл цаанаас нь Пак Жисон "Ашгүй гэнэ шүү. Ямар гайгаараа энэнтэй нэг анги болчихов доо" гээд амандаа үглэж гарав.

"Сонсогдоод байгаа болохоор нэг мөсөн чанга хэлчихээч хоёрын хооронд шалчигнаад байх юм"

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now