Seven

427 61 4
                                    

"Арым надад чамтай ярих зүйл байна"

"Эхлээд хувцас олж өмссөн чинь дээргүй юу?"

Тэр одоо л дээгүүрээ нүцгэн байгаагаа анзаарсан аятай доошоо нэг тонгойж харчихаад ичиж зовсон зүйлгүй орны хажууд ирж суув.

"Бие чинь зүгээр биздээ. Уснаас айдаг байж яах гэж ойртож ирсэн юм? Болгоомжтой байхгүй дээ" гээд духан дээр гараа тавихад нь түлхэн цааш холдууллаа.

"Ямартай ч аварсанд чинь баярлалаа. Харин чамайг тэвэрсэн тухайд гэвэл айсандаа өөрийн мэдэлгүй тэвэрчихсэн болохоор янз бүрийн юм бодоод хэрэггүй шүү" ичсэндээ бага зэрэг ууртай хэлчихсэнд тэр гараа татан хойш суув.

Хоёул хэсэг зуур чимээгүй суугаад Жисон яриа эхлүүлэх гэтэл ах сүр сар хийсээр аав ээж хоёрыг дагуулаад ороод ирэв.

Тэгээд бид хоёрын байгаа байдлыг хараад гайхсан бололтой гурвуулаа өөдөөс ангайгаад зогсчих нь тэр. Арга ч үгүй биздээ охин нь орон дээрээ шалдан залуутай сууж байгаа юм чинь.

Жисон хангалттай эвгүй байдалд орсоноо мэдэж байгаа болохоор тэдэнтэй зөрөн гарч би гэдэг хүн загнуулахдаа бэлдэн суулаа.

Арав гаруй минут болгоомжтой байхгүй яасан юм? Яах гэж усанд ойртсон юм? Сэлж чадахгүйгээ мэдсээр байж далчигнаад муу золиг, дахиж ийш тийшээ дагуулж явахгүй дээ гэх мэтээр толгойгоо эргэтэл загинуулаад арай гэж нэг юм тэднийг гаргав.

Сүртэй юм болсон биш өрөөндөө суугаад байхаар эвгүй санагдсан тул тамирын хувцасаа сольж өмсөн үсээ дээш шуугаад аль болох тэдэнд цоглог харагдах гэж хичээлээ.

Би хамаг уур амьсгалыг эвдээд хаячихсан болохоор тэд тоглохоо зогсоон ойрхон байх цэцэрлэгт хүрээлэнд хооллохоор болов.

Цаг агаар ч үнэхээр сайхан байсан тул дуртайяа зөвшөөрөн тэдэнтэй нэгдэхэд Жэну ах байн байн биеийн байдлыг минь асуун хажуунаас огт салахгүй байлаа.

"Арымаа эндээс идээд үз" Жэну ах тавганд нэг зүйл хийж өгсөнд Жисон шуудхан аваад ам руугаа хийчихэв. Тэгээд "Арым гүнждийн тосноос харшилтай" гээд жишим ч үгүй үргэлжлүүлэн идлээ.

Хэчан "Энэнд гүнждийн тос байгааг яаж мэдэж байгаа юм?" гэсээр түүн рүү харвал Жисон "Юмыг яаж мэдэхэв гээд жорыг нь харчихсан юм" гэхээс өөрийг хэлсэнгүй.

Надад л ингэж мэдрэгдээд байна уу аль эсвэл Жисон хачин аашлаад байна уу?

Ямартай ч олуулаа байхад хийх зүйлс, тоглох тоглоом мундахгүй юм хойно нэг л мэдэхэд нар жарган бүрий болж байлаа.

Бас л бүгдээрээ тойрон суун хооллочихоод дараагийн төлөвлөгөөндөө орлоо. Мэдээж салхинд гарч байгаа юм чинь галын наадам, үнэнээ хэлэх тоглоом хоёрыг орхигдуулж болохгүй биздээ.

Эрчүүд нь гал түлээ болон бусад зүйлсээ бэлдэн Бёл бид хоёр харин зүгээр л тэднийг харан сууна. Аан нээрээ бас манай нялх ах бид хоёртой хамт сууж байгаа юм байна.

"Та одоо хамгийн хөгшин нь юм байж очоод хамт хийлцээч хүүхэн царайлчихаад л суугаад  байх юм" 

"Юу гэж том ах нь ажил хийж байдаг юм. Ингээд л сайхан намбайгаад сууж байх хэрэгтэй" гээд намбатай суух гэж байгаа царай нь бололтой мөрөө өргөж ирээд л суух гэсэн хөөрхий сандал дээрээсээ саваад уначихдаг байгаа.

Бид гурвыг арзагнаад сууж байх зуур бүх зүйл бэлэн болоод сайхан орой эхлэв. Гал ч дүрэлзэн асахтай зэрэгцэн Хэчан хаанаасаа ч юм гитар гаргаж ирээд нэг дуу эхлүүллээ.

Орилоо ч гэсэн яахав дажгүй л дуулчихдаг юм байна. Жэну ах байгаагүй байсан бол Хэчаны хоолойд ховсдуулаад муу золигийг шүүрээд авахгүй юу.

Дуу эхлэхэд Хэчан ганцаараа дуулж байсан ч яваандаа залуус ч түүнтэй нэгдэн үнэхээр сайхан аялгууг түгээж байлаа. Ийм сайхан орой таатай орчинд намуухан дуу сонсоод суух шиг тайвшрал хаана байх билээ.

"Даарч байна уу?" Жэну ах надаас ийн асуугаад гадуурх хүрмээ тайлж нөмрүүлэхэд нь зүгээр л инээмсэглэлээ.

Хэсэг зуур бүгд гитарын аялгуунд найган суугаад өнөө оройн гол зүйл болох үнэнээ хэлэх тоглоомондоо орохоор боллоо.

Мэдээж ах бидэнд арай хөгшиднэ гэдгээ мэдэж байгаа болохоор унтахаар явж харин бид хэд байраа эзлэн сууцгаалаа.

Лонх эргүүлээд амсар нь таарсан хүнээс асуулт асуухаар тохироод Хэчан Жэмин хоёр булаацалдаад байсан болохоор Чэнлэгээс эхлэхээр болон тэр эргүүлэв.

Чэнлэгийн эргүүлсэн лонх эргэж эргэж Рэнжүн дээр таарахад бүгд юу асуухаа мэдэж байгаа тул "Бёлыг юу гэж боддог вэ?" гэж ам уралдуулан асуулаа.

Рэнжүн хариултаа бодож байгаа бололтой хэсэг чимээгүй сууж байгаад хоолойгоо засан "Үнэндээ тэр надад таалагддаг. Гэхдээ та нар мэдэж байгаа биздээ бид танилцаад удаагүй байна тиймээс хугацаа хэрэгтэй" гээд ичсэндээ доош харахад нь Бёлын ч бас хацар улайсан байгаа харагдав.

Ингээд Рэнжүний лонх эргүүлэх ээлж болж хэсэг хугацааны дараа хоосон лонхны амсар миний хажууд суух Жисон дээр таарав.

Харин би гэдэг хүн Рэнжүний асуусан тэнэг асуултыг шоолон, Жисоны хэлсэн хариултанд гайхшран хоцорлоо.

"Чи Арымаас салсандаа харамсдаг уу?"

"Тиймээ...Би Бён Арымаас салсандаа үнэхээр их харамсдаг"









◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Onde histórias criam vida. Descubra agora