Eleven

398 58 1
                                    

Жисоны талаар янз бүрээр бодсоор байтал нэг л мэдэхэд орой болчихсон байлаа. Нэг болохоор дургүй хүрээд л хэсэг хугацаа өнгөрөхөөр зүгээр таньдаг эгч эсвэл хамаатан нь ч юм болов уу гэж бодогдоод бүр толгой гашилж гүйцлээ.

Ер нь өөрөөсөө насаар эгч хүнтэй уулздаг болсон ч надад хамаагүй шүү дээ гэж бодон сүүлийн хэдэн цаг толгойд эргэлдсэн бодлуудаа хөөж явуулаад хоолоо идэхээр өрөөнөөсөө гарлаа.

__

"Нээрээ сонссон уу хүүхдүүд манай анги Жэминий анги хоёр дээр бооцоо тавьж байгаа гэсэн. Аль анги нь сургуулын аварга болох вэ гээд"

Ангид энэ яриа тарах бөгөөд хөвгүүд үүнд дуртай байгаа бололтой харагдав. Анх хоёр сургууль нэгдэхэд их эвгүй байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүнд дасаж эхлэсэн.

Хөвгүүдтэй хамт сурах нь илүү хөгжилтэй мөн сонирхолтой юм байна лээ.

Сургуулын аварга шалгаруулах тэмцээний талаар сургууль дээр яриа тарсан учраас хөвгүүд илүү идэвхтэй бэлтгэлээ хийх болж ялахын төлөө тэмцэж байгаа нь өхөөрдмөөр ч юм шиг.

Гэхдээ мэдээж Жисоноос бусад нь.

Сургуулын зааланд ангиуд ээлж ээлжээрээ бэлтгэл хийж байгаа болохоор манай анги ээлжээ хүлээж байгаад орох цаг болоход ангийнхан бүгдээрээ хамт очихоор болов.

Сагсны багийнхан охидууд байгааг ч тоолгүй шууд хувцасаа тайлаад эхэлсэнд зарим нэгэн охидын яриа ихсэх нь тэр.

"Хөөх янзтай тэдний биеийг хараач"

"Бурхан минь Жисон ийм сайхан биетэй байсан юмуу?"

"Жисоны царай нь ч тэр бие нь ч тэр яаж ийм сайхан байдаг байна аа"

Бурхан минь бараг бүгд л Жисоны талаар ярицгааж байх шив. Тэдний балай ярианд ярвайн сууж байтал Жисон бас л дээгүүрээ нүцгэн урд ирээд зогсчихов.

"Яах гээв?!"

"Яахав нэг санал тавих гээд" тэр хажууд ирж суугаад гарт гүзээлзгэнэтэй сүү атгуулав.

Уг нь сүүг нь шууд буцааж өгөөд зайгаа барихх ёстой байсан ч би өөрийн мэдэлгүй сүүг нь задалж уугаад "Юу юм?" гээд асуучихав.

"Бусад ангийн хүүхдүүд бооцоо тавьж байгаа гэж сонссон. Харин хоёулаа мөрийцвөл яаж байна" тэр ийн хэлээд над руу харан хөмсөгөө өргөв.

"Мөрий гэнэ ээ? Чи одоо уйдаад байгаа юмуу хаашаа юм"

"Манай анги сургуулын аврагаар ялвал чи надтай болзоонд яваарай" 

"Болзоо гэнэ ээ чи солиорчихоо юу? Би яагаад чамтай хамт болзоонд явах ёстой юм?"

"Зөвшөөрсөн гэж ойлголоо шүү" Жисон намайг ярьж дуусаагүй байхад ингэж хэлчихээд цаашаа гүйгээд явчихав.

Хүн юм ярьж байхад тоох ч үгүй үл тоомсорлоод явчихсанд нь уур хүрэн "Тэр хөгшин эгчтэйгээ л болзоонд явахгүй юу!" гэж хашхирчихаад цүнхээ шүүрэн заалнаас гарлаа.

Яг сургуулиас гарах гэж байтал Жисон араас гүйцэж ирээд чирж явсаар сургуулын арын талбайд хүрээд ирэв.

"Яах гээд байгаа юм?"

"Чи сая юу гэсэн бэ?" 

"Тэр хөгшин эгчтэйгээ л болз гэсэн одоо болов уу?" гээд цааш явах гэтэл тэр дахиад л гарнаас бариад авав.

"Ямар хөгшин эгч?"

"Чи л мэдэхгүй байв гэж. Эсвэл гэрт нь очиж хонодог эгч тийм их байдаг юмуу?" энэ удаад намайг элгээ тэврээд зогссонд нь Жисон ганцаараа чанга чанга инээж байснаа хоёр гараараа хацарнаас шахаад зогсчихов.

"Бурхан минь гэж Бён Арым чи намайг хардаад байгаа юмуу?"

Жисоныг ингэж хэлэхэд нь л өөрийгөө ямар тэнэг үйлдэл хийснээ ухаарах шиг болов.

"Би яасан гэж чамайг хардах юм. Зүгээр л эрт аав болчихов доо гэж сануулж байгаа юм" түүнд арай ойртож зогсон эгц нүүр лүү нь харж байгаад ийн хэлтэл Жисон намайг тэврээд авав.

"Бёл намайг харсан бололтой тийм үү? Гэхдээ Бёл манай үеэл эгчийг яаж ч таних билээ. Тэгээд ч би аав болвол хүүхдийн маань ээж чи л байх болно"

Үнэхээр байж боломгүй зүйл сонсоод дээрээс нь ичгэвтэр байдалд орчихсон учраас Жисоныг өөрөөсөө холдуулан түлхээд хурдтай гэгч нь алхаж байтал тэр араас "Цом авбал надтай хамт болзоонд явна шүү" гэж орилсоор үлдэв.

Гэрт ирсэн хойно хэлсэн зүйл хийсэн үйлдэл маань бодогдоод ичсэндээ болоод газар доогуур орчихмоор л санагдаж байлаа.

Бён Арым тэнэг толгой яасан гэж Жисоныг харддаг байна аа? Муу усан толгой.

Бас дээрээс нь юу ч болчихов. Миний хүүхдийн ээж чи л байх болно ч гэх шиг.

Бёл муу амьсгаагаас болж байгаа юм. Рэнжүний хажууд чамайг нэг эвгүй байдалд оруулахаа мэдье ээ гайгүй.






◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now