Eight

420 65 1
                                    

Jisung~

Юу гээч...Би үнэхээр харамсаж байна. Бён Арымаас салсандаа, өөрөөсөө холдуулсандаа үнэхээр харамсаж байна.

Ганцхан удаа л нэрийг нь дуудаад, үлдээч гэж гуйсан бол бид одоо ийм байдалтай байхгүй байж болох л байсан.

Надаас илүү их хайр халамж хүсэмжлэн хэлсэн үгсийг нь мунхаг би даан ч бүрэн ойлгож ухаараагүй юм.

Буцаад очих өчнөөн боломж байсан хэдий ч яагаад ч юм хөл минь урагш нэг ч алхам хөдлөөгүй.

Мэдээж нэг сургуульд бүр болоогүй нэг ангид сурах болсондоо баярлаж байсан ч түүнийгээ ил гаргахыг хүсээгүй.

Энэ өнөөх гайтай бардам зан гэгч нь үү?

Үүнээс гадна бас нэгэн гай! И Жэ-ну.

Өөдөөс нь байнга инээгээд л, халамжлаад л яах гээд ч байдаг юм. Ядаж байхад Арым нүдээрээ инээдэг залууд дуртайг нь яана.

Тийм болоод л муу золиг намайг эргүүлсэн байхгүй юу.

Ямартай ч И Жэну гэгч надад огтоосоо таалагдахгүй байна. Бас дээрээс нь тэр амралтанд явах нь бүр ч их таа-лаг-дах-гүй байна! 

Ямар сайндаа л хажуунаас нь хяналт тавих гэж Рэнжүнээр дамжуулж Бёлоос очсон газрыг нь асууж байхав дээ.

Хуучин найз охиноо өөр хүнд алдмааргүй байгаа болохоор найзуудыгаа хүртэл дагуулаад амралтын газар ирдэг хүн надаас өөр байдаг ч юмуу үгүй ч юмуу.

Ядаж л надад хүргэн ах байгаа болохоор бага ч болов дэмжлэг болох л байх. 

Нэгэнт сайхан газар ирсэнийх хүссэнээрээ зугаацаад авах хэрэгтэй. Намрын эхэн сар учраас цаг агаар ч одоохондоо зунаас ялгарах зүйл алга. Тиймээс бүгд хувцасаа сольж ирцгээгээд шуудхан л ус руу үсрэв.

Хоёр багт хуваагдаж байгаад усны волейбол тоглохоор тохирон би Хэчан Рэнжүн хоёртой нэг баг болон тоглоомоо эхлүүлцгээв.

Эхэндээ ухаан сөхөөгүй тоглож байсан ч Арым хачин даавууны тайрдас өмсөж гарч ирчихээд И Жэнугийн шалдан цээж рүү ширтээд байсан болохоор нь сүүлийн нэг жилийн шаргуу дасгалынхаа үр дүнг харуулах гээд би ч бас майкаа тайлаад шидчихлээ.

Оноо ойролцоо байсан болохоор тоглоомондоо анхаарлаа төвлөрүүлээд тоглож байтал гэнэт хүний хашхирах чимээ гарах шиг болов.

Хамгийн түрүүнд Арым санаанд орж ирэн хойш эргээд харвал үнэхээр л тэр усанд уначихсан байж таарав. 

Золиг гэж уснаас айдаг юмсан.

Аль болох хамгийн хурднаараа Арымын байгаа зүгт гүйн очоод бэлхүүснээс нь барин дээш татвал тэр хэд хэд ханиалгаад нүдээ аньсан чигтээ намайг налан хэсэг зогсов.

"Зүгээр үү?" санаа зовон түүнээс асуувал Арым намайг тэврээд авах нь тэр. Гэнэтийн байсан хэдий ч би энэ тэврэлтийг юу юунаас илүү санасан гэдгээ л мэдэж байна.

Түүнийг тайвшруулах гэж нурууг нь илэн хэсэг зогсоод Арымыг бага зэрэг холдоход нь тэврэлтээ сулруултал тэр эргэн тойрноо харж байгаад уснаас гаран гүйгээд явчихав.

Ичхээрээ хамгийн эгдүүтэй харагддаг гэдгийг нь бараг л мартах шахаж. 

Энэ хүнийг дахиад алдаж чадахгүй бололтой. Үр дүнг нь мэдэхгүй ч оролдож үзэхгүй бол дараа нь дахиад л харамсана гэдгээ мэдэж байгаа учраас Арымтай ярилцахаар шийдэн өрөөг нь зүглэлээ.

Уучлалт гуйн араас нь очоогүйдээ, хайртай гэдгээ мэдрүүлж чадаагүйдээ хамгийн чухал нь өөрөөсөө холдуулсандаа харамсаж байгаагаа хэлж буцаад нийлэхийг гуйх гэж байсан ч өнөөх дэмжлэг болно гээд байдаг хүргэн ах маань тун тохиромжгүй цагтаа ороод ирсэн юмдаа.

Эцэг эхийнх нь хажууд цээж нүцгэн тийм зүйл ярих нь зүйд нийцэхгүй тул дараа боломж гарах байх гэж найдан яалт ч үгүй өрөөг орхилоо.

Үнэхээр л удаах боломж нь галын наадам хийж байхад надад гарч ирсэн юм. Үнэнээ хэлэх тоглоом...

Рэнжүнийг тийм юм асууна гэж бодоогүй ч надад үнэхээр сайхан нөхцөл бүрдүүлж өгсөнд нь талархах хэрэгтэй.

"Чи Арымаас салсандаа харамсдаг уу?" 

"Тиймээ...Би Бён Арымаас салсандаа үнэхээр их харамсдаг"

Намайг хариулсаны дараа хэсэгтээ л хэн ч дуугарсангүй. Ийм хариулт өгнө гэж бодоогүй байх л даа. Ялангуяа Арым.

Энэ сэдэв нэгэнт хөндөгдсөн учраас ингээд орхихгүй байх гэж найдаж байсан ч Арым юу ч болоогүй мэт надад лонхыг атгуулаад тоглоомыг үргэлжлүүлье гэж хэлсэн.

Харин би цааш ярихыг хүсэж байсан...

Эсвэл Арым олон хүний өмнө ярилцахыг хүсээгүй юм болов уу? Ямартай ч өнөөдөр үнэхээр өнгөрсөнийг сөхөх өдөр биш бололтой.

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now