Five

452 61 2
                                    

"Сайн байна уу ахаа?" Бёл машинд орж ирсэн даруйдаа ахтай мэндлээд суудалдаа тухлав.

Бёл бидэнтэй хамт амралтанд явахыг эцэг эхчүүд маань зөвшөөрсөн учраас ийн замдаа гарч байгаа нь энэ.

Аав ээжүүд маань хэдийнээ Жэну ахтай цуг зорьсон газартаа оччихсон байгаа тул одоо бид гурав л оччихвол болох нь тэр.

Нэг цаг гаруй явсаны эцэст өнөөх амралтын газартаа ирэн ачаануудаа барьсаар дотогш оров.

Бэкхён ах Жэну ах Бёл бид дөрөв хуваагдаад жижиг байшинд орохоор болсон тул тус тусынхаа байшинд очин тухлав.

"За алив цагаан өмдөө өмс" Бёл их л эрч хүчтэй босч ирээд миний авч ирсэн ачааг ухаад эхлэв.

"Юун цагаан өмд би бэлтгэлийн хувцастай л ирсэн"

"Тэгнэ ч гэж мэдсэн юмаа. Тэрийг чинь мэдээд би бэлдээд ирсэн болохоор энийг хурдан өмс" гээд нүүр лүү нэг юм чулуудчихав.

Цагаан хээтэй усан цэнхэр богино даашинз. Энэ Бёл одоо надаар тоглоод байгаа юм байхдаа.

"Энэ даавууны тайрдасаа өөрөө л өмс"

Энэ үгийг хэлсэн нь миний хамгийн том алдаа. Муу золиг намайг хүлж байгаад хүчээр өмсүүлнэ гэж яаж мэдэхэв.

Яахав өмсчихсөн чинь дажгүй л харагдаж байна. Бёлын даашинзанд биш өмсөж байгаа хүндээ л байна л даа.

Тийн Тхх...

"Пүү паа юу вэ төрөл арилжаад гараад ирсэн юмуу?" энэ ахын амнаас угаасаа олигтой үг яаж ч  бодсон гарахгүй л дээ.

Гарч ирсэний дараахан захиалсан хоол маань ч ирж бүгд хамт суун хооллочихоод эцэг эхчүүдэд ярих зүйлс байгаа байлгүй дээ гэж бодоод шавар хаагаад яахав ахыг аваад гарах гэсэн чинь зөрсөөр байгаад тэдэнтэй хамт үлдэв.

Бёл ч өрөөндөө очиж Рэнжүнтэй ярьчихаад ирье гэсэн болохоор Жэну ах бид хоёр л тунаж үлдэх шивдээ хө.

"Нээрээ энд кино театртай юм байна лээ хоёулаа кино үзэх үү?" Яг юу хийхээ мэдэхгүй гадуур хэсэг холхиж байгаад Жэну ахыг ийн санал тавихад нь зөвшөөрөн бид төв байр луу нь оров.

За тэгээд ёстой жинхэнэ драма гэгч нь л болж байна даа. Миний дотогш ороод хамгийн эхэнд харсан зүйл бол үүдний хэсэгт ажилтантай ярилцаад зогсож байгаа Жисон болон найзууд нь.

Энд үлээгээ хийж байгаа юм гээд хэлчихмээр байсан ч анзаараагүй байх гэж бодоод хажуугаар нь өнгөрөх гэтэл Хэчан гэж чарлаа Жэну ахыг харчихаад наашаа  гүйгээд ирэв.

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Место, где живут истории. Откройте их для себя