Last Chapter

538 78 2
                                    

"Түрүүлж уучлалт гуйх хүртэл нь яасан ч харьцахгүй" Бёл ууртай гэгч нь орон дээр суух бөгөөд Жисон бид хоёр харин залхсан байдалтай өөд өөдөөсөө харан толгой сэгсэрлээ.

Рэнжүн Бёл хоёрыг үерхсэнээс хойш эвтэй байхыг нь тоотой хэдэн удаа л харсан санагдаж байна. Байнга хэрэлддэг юм байж бие биенийгээ айхтар өмгөөлж, хамгаалахыг нь яана.

"За за би ер нь явлаа. Та хоёрыг харсан чинь дургүй хүрчихлээ" тэр гэнэт сүр сар хийн босч зогсоод бид хоёр луу муухай харсанаа гараад явчихав.

Харин бид хоёр дахиад л толгой сэгсрэн сууж байгаад орон дээр тэрийн унаад тэврэлдэн хэвтэцгээлээ.

"Ингэхэд хүргэн ах хаашаа явчихсан юм? Уржигдараас хойш уулзаагүй юм байна"

"Яасан санаад үхэх нь үү? Амьдралын чинь утга учир болсон хөөрхөн найз охин чинь ууг нь энд байгаад л байх юм"

Энэ хүнийг охидуудаас биш Бэкхён ахаас харамлах гэж нээрээ алаан болох юмаа.

Би Жисоны тэврээс холдон дээш босч суугаад "Яг үнэнээр нь хариулна шүү за юу" гэж хэлэн яг түүн рүү эгцлэн харж суугаад "Хэрвээ ах бид хоёр баавгайд хөөгдөж байвал хэнийг нь аврах юм?" гээд нүд рүү нь цоо ширтлээ.

Тэр бодох ч үгүй "Мэдээж Бэкхён ахыг аврана" гэж өөртөө үнэхээр итгэлтэй нь аргагүй хэлэв.

"Пак Жисон! Чи яг надад хайргүй юм байна л даа тэ? Ер нь хоёулаа салъя чи тэгээд ахтай үерхэнэ биз. Яахав хуучин найз залуу маань хүргэн ах болоход нээх буруудаад байх юм байхгүй байлгүй дээ"

"Өө бүр хүргэн ахыгаа болгох нь ээ. Тэгээд ч ер нь Бэкхён ахыг аварсан нь л дээр шдээ. Миний хайр хурдан гүйдэг юм чинь түрүүлээд амиа аварчих нь шд"

"Чи муу одоо намайг өдөөд байгаа юмуу?" Жисоныг хүзүүдэж аваад орон дээрээ ноцолдоод байж байтал нүдний үзүүрт өрөөний хаалга онгойх шиг харагдав.

Жисоныг өөрөөсөө холдуулан түлхэж байгаад эргэж харвал аав өрөөний үүдэнд нэг л сонин царайтай зогсож байх нь тэр.

Аавыг ингээд гэнэт ороод ирнэ гэж бодоогүй болохоор сандарсандаа Жисоныг орон дээрээсээ тийрч унагаагаад хурдхан шиг дээш бослоо.

"Өө аав" нэг л эв хавгүйхэн инээгээд урд нь очиж зогсоход аав намайг давуулан хойш хараад "Гараад ир" гэж хэлээд яваад өгөв.

Жисон бид хоёр нийлээд нилээдгүй хугацааг өнгөрөөж байгаа ч албан ёсоор тэднийг танилцуулаагүй болохоор бага зэргийн сандралтай Жисоныг дагуулан зочны өрөөнд очлоо.

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now