Three

428 65 1
                                    

"Ингэхэд чамайг нээх харсан юм шиг санагдаад байх юм. Өмнө нь таарч байсан билүү?"

Жэну ахтай зарим нэгэн зүйлсийн талаар ярилцаад сууж байтал И Хэчан над руу нэг л толгой нь эргэсэн янзтай харсан чигтээ ийн асуув.

"Үгүй байхаа" 

Намайг дөнгөж хариулав уу үгүй юу тэр миний хойхон тал руу заагаад "ААААН" гэж их л сүртэй хэлэв.

"Нээрээ тийм шдээ. Чи чинь Жисоны найз охин шдээ"

Тэрнийг ийн хэлсэний дараа гэнэт Жисон хажууд ирж суугаад "Хуучин найз охин гээч" гэв.

"Юу вэ яагаад хажууд суугаад байгаа юм?" Жисон руу муухай харсаар ааштайхан хэлтэл тэр "Өөр хоосон суудал алга харахгүй байна уу" гээд жишим ч үгүй хоолоо идэж эхлэх нь тэр.

"Энэ том цайны газарт ганц хоосон суудал олдохгүй л байв гэж. Өөр газарт очиж суу"

"Миний найзууд энд байхад би яахлаараа өөр газарт очиж суудаг юм?"

"Чиний наад  заваан царайг харахаар уур хүрээд хамаг эд эс үхээд байгаа болохоор надаас холхон бай мэдэв үү!"

"За болиошдээ өмнө нь нэг л өдөр харахгүй бол үхлээ хатлаа гээд байдаг байсан биздээ"

"Пак Жисон муу гахай царайт"

"Бён Арым муу ааштай үхэр"

Бид хоёрыг дахиад л хэрэлдээд эхэлсэнд Чэнлэ Жисоныг цааш түлхэн оронд нь өөрөө миний хажууд суув.

Цайны цагаар хүртэл хоол ч тайван идүүлчихгүй. Лүд юмаа лүд юм.

"Арымаа найз банди чинь юмуу?" энэ удаад Жэну ах хажуунаас ингэж асуухаар нь ширээн дээр халбагаа хүчтэйхэн тавиад "Хуучин" гэж нилээн чангахан хэлтэл гахай Жисонтой зэрэг хэлээд таарчихав.

"За тайван байцгаа юундаа уурласан юм. Салчихсан л биз одоо тэгээд мэдээд авчихсан юм чинь уурлаад яахав тайван тайван"

Одоо болохоор На Жэмин гэдэг хөвгүүн нь хошуу амаа унжуулж ирээд л яаж ч яриад байгаа юм.

"Хён чимээгүй болоод өг тэгэх үү?" Жисон нилээн залхсан янзтай өөдөөс нь харан суух ахдаа ийн хэлчихээд хоолоо үргэлжлүүлэн идлээ.

Өнөөдөр энд суусан нь ер нь л алдаа байж. Жэну ахыг дагавал бараг нохойн замаар орчих юм биш үү?

Маргааш яасан ч энэ хэдтэй хамт суухгүй дээ гэж бодсоор ангид орж ирээд сууж байтал Бёл сүр сар хийсээр араас ирэв.

"Юу вэ баахан танихгүй хөвгүүдийн дунд орхиод явчихсан байх юм"

"Худлаа дуртай байсан юм байж жүжээд байгаарай"

Хайрт найз нь тэнд хуучин найз залуутайгаа алалцаж байхад тоох ч үгүй Ронжон ч бил үү Рэнжүн ч бил үү тэрэнтэй алцагнаад байсан юм байж.

Бүр нөгөөдөх нь өөрийг нь тоохгүй байхад налж очиж сээтэгнээд л золиг чинь.

Ямартай ч өнөөдрийн хичээл бол тэр чигтээ там байлаа. Бурхан минь Пак Жисоныг миний амьдралаас зүгээр л ул мөргүй арчаад өгөөч.

"Чи чинь яачихаав амьдрал нь сүйрчихсэн хүн аятай" гэрт дөнгөж оронгуут ах амандаа талх зуучихаад өөдөөс чалчаад унав.

"Угаасаа сүйрчихээд байна. Таньтай таньгүй хэцүү байгаа болохоор чимээгүй болж үз"

"Яасан Жэнуд хаягдчихсан юмуу?"

"Тэрнээс чинь ч долоон дор" олон юм ярих хүсэл байгаагүй тул өрөөндөө орох гэтэл ах хаалган дээр тэгнэж зогсчихоод юу болсон талаар хэлэхгүй бол оруулахгүй гээд гүрийчихэв.

"Ядаргаатай юм бэ? Ер нь өдийд хичээл номоо хийж байхгүй гэрт үлээгээ хийж байгаа юм?"

"Одоо бүр байтлаа гэрээс минь хөөх нь ээ"

"За битгий олон юм яриад бай. Яасан бэ гэхлээр байна шдээ хөөрхий өрөвдөлтэй дүү чинь хуучин найз хөвгүүнтэйгээ нэг ангид сурах болчихоод байна"

"Тэгээд цааш нь"

"Юуны чинь цааш нь өөр яриад байх юм байхгүй ээ!"

Ахыг хажуу тийш нь түлхэж унагачихаад шуудхан өрөөндөө орон хаалгаа түгжлээ. Дайн дээр дажин, дажин дээр Жисон, Жисон дээр нэмээд ах ч бас юув дээ.

Хувцасаа сольчихоод дэмий утсаа гөлрөөд байж байтал Бёлаас зурвас ирэв. Хурдхан ороод хартал эмэгтэй эрэгтэй хоёр хүний зураг байлаа.

Эхэндээ таниагүй ч сайн ойртуулаад харвал Жисон нэг охинтой болзож байгаа бололтой хөтлөлцөөд явж байгаа зураг байж таарав. 

Найз охинтой болсон гэж сонсоогүй дээ. За ер нь болсон байсан ч надад ямар хамаа байхав. Өөр зүйл бод Бён Арым өөр зүйлийн талаар бод.

Аль болох түрүүний зургийг харахгүй байхыг хичээн өөрийгөө сатааруулах гэсэн ч нүд утас руу гүйгээд болсонгүй.

Тэсэлгүй утсаа аван дахиад сайн ажиглатал Жисоны гарт миний өмнө жил төрсөн өдрөөр нь өгч байсан бугуйвч байх шиг харагдав.

Энэ одоо миний өгсөн юмыг зүүчихээд өөр охинтой болзож энэ тэр юу вэ?

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now