Thirteen

406 55 0
                                    

Амралтын өдөр учраас нойроо ханатал унтмаар байсан ч сургуулын аварга болох учраас яах аргагүй орноосоо өндийлөө.

"Очиж хүргэн дүүгээ үздэг юм бил үү?" бүгд ширээ тойрон суугаад хоолоо идэж байтал ах гэнэт ингэж хэлсэнд аав ээж хоёр над руу огцом эргэж харав.

Мэдээж тэд Жисоныг танихгүй. Намайг хүнтэй үерхэх нь байтугай эрэгтэй хүн ч сонирхдоггүй гэж боддог хүмүүс шүү дэ хө.

"Хүргэн дүү гэнэ ээ? Арым чи хүнтэй үерхээд байгаа юмуу?" аав их л цочирдсон сонсогдох бөгөөд над руу нүд салгалгүй ширтэж байлаа.

"Үгүй ээ-"

"Эртээд амралтын газарт Арымтай хамт сууж байсан хүү байна шдээ тэр чинь найз залуу нь байхгүй юу"

"Ахаа! Юундаа худлаа яриад байгаа юм" ахын амыг таглах санаатай чангахан дуугартал тэд намайг тоох ч үгүй цааш яриагаа үргэлжлүүлж байлаа.

Ээж "Нөгөө цээж нүцгэн сууж байсан хүү юу?" гэж асуухад ах толгой дохих зуураа над руу хэлээ гаргаад амжив.

"Царайлаг дээрээс нь дажгүй ч бие хаатай хөөрхөн хүү байна лээ. Яаж манай ааш муутай хүүхнийг тоосон юм бол доо"

"Хөөе тэгж ярих юм бол Жисон л миний араас гүйж байгаа хүн нь шүү"

"За болог ээ болог"

Өглөө худлаа үнэн юм ярьж баахан хэрэг тарьчихаад Бён Бэкхён муу өвгөн зөрүүдэлсээр байгаад надтай хамт сургууль руу явахаар болов.

Үнэтэй машинтай сургууль дээр очвол хэл амны бай болохоос цаашгүй болохоор ахыг сугадсаар тайван гэгч нь автобусны буудал руу алхлаа.

Биднийг очиход хэдийнээ эхний багууд тоглоод эхэлчихсэн байсан болохоор олон хүмүүс дундуур шахцалдаж явсаар арай хийн ангийнхаа хэсэгт очлоо.

Тэд өмнө нь ахыг харж байгаагүй болохоор эхэндээ сонжсон маягтай харж байсан ч Жисоныг "Хүргэн ахаа" гэсээр ирэхэд нь ойлгосон бололтой бидэнд анхаарлаа хандуулахаа болив.

Нэг тоглолтын дараа манай анги тоглох учраас охидууд дор бүрнээ дэмжих зүйл гартаа барьцгаан талбайд гарах гэж байгаа хөвгүүдээс илүү догдолж байгаа харагдав.

"Арымаа сандраад байна намайг тайвшруул даа" Жисон хөлөө чирсээр хажууд ирэх бол би түүний нуруун дээр нэг сайн цохиж аваад "Битгий худлаа яриад бай" гээд дахиад цохих гэсэн ч тэр бултчихав.

"Өвдөж байна шдээ. Өмнө нь намайг тэмцээнд ороход тайвшруулдаг байсан шигээ тэврээд өг гэж байхад"

"Тэгээд би чамайг тэврээд зогсож байх юмуу?" хэрүүл эхлүүлэх гээд дөнгөж гараа элгэндээ тэврээд зогстол манай ангийн ээлж болсоныг мэдэгдэн хөтлөгч зарлав.

Харин Жисон анхаарал сарнисан байсныг далимдуулан хацар дээр гялс нэг үнсчихээд цаашаа гүйгээд явчихав.

Мэдээж ойр хавьд байсан хүмүүс бүгд биднийг харсан бөгөөд тэдэн дунд сэтгэл ханамжтай нь аргагүй арзайтлаа инээгээд зогсож байгаа ганц хүн нь ах байв.

"Наад хацар чинь бараг шатлаа хөөе" 

"Чимээгүй бай"

"Ийм ч тэнэг дүүтэй байх гэж. Зүгээр л одоо болтол Жисонд сайн гэдгээ хүлээн зөвшөөрөөч дээ"

"Чадахгүй. Албатай юмуу"

"Анх чамайг Жисоноос салчихаад хэд хоног өрөөнөөсөө ч гарахгүй хэцүү байдалтай байгааг хараад Жисонд дургүй хүрж байсан ч зүгээр л та хоёр дөнгөж хайрлаж сурч байгаа учраас л алдсан хэрэг гэж бодоод түүнтэй өмнөх шигээ байхаар шийдсэн"

Ах хажууд ирж суун гараас атгаад их л нухацтай ярих бөгөөд би зүгээр л түүний яриаг сонсон сууна.

"Жисон тухайн үед зүгээр л хэтэрхий тулгамдаад юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан учраас явчихсан гэж хэлсэн. Ямартай ч та хоёр хоёулаа жоохон хөлдүү юм байна лээ. Тэмцээнээ дуусгаад өөрсдөө учраа олно биз би лав явлаа" гээд ах намайг үг хэлхээс урьтан гараад явчихав.

Харин би хэсэг байрандаа бодол болон сууж байгаад хүүхдүүд заал дүүрэн шуугилдахад л ухаан орон талбайн зүгт анхаарлаа хандууллаа.

Яг намайг босч очихтой зэрэгцэн Жисон оноо авав. Тэгээд нүдээрээ талбайг тойруулан харж байгаад харц нь над дээр тогтон хуруугаараа зүрх гарган үнсээд над руу шидэх аятай үйлдэл хийв.

Ийм зүйл харсан сургуулынхан ч галзуурсан аятай хашхиралдан харин би гэдэг хүн ичиж үхэх нь холгүй юм болон зогсож байлаа.

Тэр оноо авах бүртээ энэ үйлдлээ давтах бөгөөд би ч сүүлдээ бараг л дасаж байх шиг байна дөө.

Энэ тоглолтонд манай анги илт давуу оноотой ялан хөлс нь гарч амьсгаадсан хөвгүүд ирээд шууд л сандал руу хуйлрана.

Харин Жисон амралгүйгээр над дээр ирэн яг л магтаал хүлээх аятай инээгээд зогсчихоор нь цүнхнээс нь алчуурыг нь гаргаж ирэн нүүрнийх нь хөлсийг арчаад "Сайн байлаа" гэж арай ядан хэллээ.
















◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now