Ten

419 57 0
                                    

"Жоохон холдоод зогсчихгүй юу!"

"Зай байхгүй байгааг харж байгаа биз дээ"

"Хараал ид"

"Юу гэнэ ээ Бён Арым? Чи сая хараал хэлсэн үү?"

"Хараал хэлэх үгүй нь чамд хамаатай билэв үү Пак Жисон?"

Хорь гаруй минут Жисонтой хэрэлдэж, шахцалдаж явсаар ашгүй нэг юм сургууль дээр ирэв.

"Чи ер нь яахлаараа манай тэндээс автобусанд суудаг юм. Гэрээ мартчихаа юу?" чимээгүй явъя гэж бодсон ч хэрүүл өдөхгүй л бол хэл загатнаад болохгүй нь.

"Найзындаа хоносон юм. Яасан манайхыг тийшээ нүүгээд оччихсон байгаасай гэж хүссэн юмуу?"

"Больж үз"

Сургууль болоод анги руу уралдах аятай сүртэй гүйлдэн орж ирсэн биднийг ангийнхан гайхан харав.

Яахав бие биенийхээ урд гарах гээд л жоохон тэнэг үйлдэл хийчихлээ. Кхмм

Бид тус тусынхаа байрыг эзлэн суугаад удаагүй байтал ангийн багш нэг цаас барьсаар орж ирэв. 

"Сайхан амарцгаасан уу хүүхдүүдээ?" багш их л найрсагаар инээх бөгөөд ямар сайхан залуу гэдгээ улам тодотгож байгаа мэт харагдав.

"За тэгэхээр сургуулын захиргаанаас удирдамж ирсэн байна. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр сургуулын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдох юм байна"

Багшийг ийн хэлсэний дараа анги хөвгүүдийн хашхиралдах чимээгээр дүүрэв. 

Дуртай духнууд вэ.

"Бэлдэх хугацаа нээх байхгүй учраас эртхэн багийнхаа гишүүдийг сонгоод бэлтгэлээ эхлэх нь зөв байх" багш ангийг тойруулан харж байгаад харц нь Жисон дээр тогтон "Өмнөх сургуульдаа сагсан бөмбөгийн багийн ахлагч байсан гэсэн байх аа?" гэж асуув.

"Тиймээ"

"Тэгвэл Жисон багаа бүрдүүлээд бэлтгэлээ хариуцаад яваарай. Багш нь спортод тийм ч сайн биш учраас чамд даатгалаа шүү" гээд барьж байсан удирдамжаа Жисонд өгөв.

Мэдээж эмэгтэй баг ч мөн оролцох ёстой. Гэхдээ манай ангид спортдоо сайн охид бараг л байхгүй учир зүгээр л оролцохгүй байхаар тохироод хичээлээ эхэлцгээв.

Өнөөдөр ч мөн өдөр өнгөрдгөөрөө өнгөрч хичээл тарахад Бёл түрүүлээд явлаа гэсэн тул ганцаараа явж байтал Жисон бас л манай тийшээ явж таарав.

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Où les histoires vivent. Découvrez maintenant