Four

451 62 5
                                    

"Хөөе Бён Арым сэрээч" 

Яг сайхан унтаж байхад ах чихэн дээр хашхичсаар байгаад сэрээчихээр нь өөдөөс нь дэр авч шидчихээд буцаад хэвттэл хөнжил татаад авчихав.

"Яах гээд байгаа юм бэ? Өрөөнөөс гар!"

"Найман цаг өнгөрчихөөд байна"

"Тэгээд тэр чинь надад ямар хамаатай юм?"

"Хичээлдээ явахгүй юмуу матраа"

Ахыг ингэж хэлэхэд шуудхан нойр сэргэн сандарсаар орноосоо бослоо.

"Юу вэ? Сэрүүлэг яахлаараа дуугардаггүй билээ?" өөрөө өөртэйгөө ярьсаар утсаа аван цаг харвал дөнгөж 6:30 болж байлаа.

Энэ муу ах дахиад л...

Газарт унасан дэрээ шүүрч аван цааш зугтах ахын араас хөөсөөр нэг хүчтэйхэн цохиж аваад салав.

"Нэг бол нэгнийгээ өмөөрч сүйд болоод л нэг бол бие биенийгээ алж идчих гээд л яана даа та хоёр. Бүтэхгүй ээ. Бүтэхгүй тэ?"

Ээж бид хоёрыг харчихаад толгой сэгсрэн ааваас асуувал аав арзайтлаа цохиулсан ахыг шоолж инээнгээ толгой дохив.

Хааяа хааяадаа дургүй хүргээд байдаг болохоос биш миний муу ах чинь сайхан амьтан байгаа юм шүү дээ хө.

Өнөөдөр ах сургууль руу хүргэж өгнө гэсэн болохоор яарах зүйлгүй явахдаа бэлдчихээд гартал ах машиныхаа хамар дээр суучихсан байж байв.

"Юу вэ?"

"Арымаа ах нь догь харагдаж байна уу?"

"Яах вэ дажгүй харагдаж байна"

"Дажгүй гэнэ шүү. Солиормоор сайхан харагдаж байхад чинь" ах үсээ хойш нь шидсээр  машиндаа суухад би ч даган хажуугийн суудалд нь суун бид сургуулын зүг хөдлөв.

Сургуулиас гэр хүртэл тийм ч хол зам туулдаггүй ч би замдаа хэсэг зүүрмэглэчихсэн байв. Тэгээд эвшээсээр "Тарахад ирж авах юмуу?" гэтэл "Ахын нялх дүү байх нь ээ" гэх дуу гэнэт хойд суудлаас гарав. 

Гайхсаар хойш эргэж харвал Жисон гэгээн дүрээрээ сууж байх нь тэр. 

"Ямар новш нь болоод байгаа юм бэ? Чи энд юу хийж байгаа юм?" аль болох хашхирчихгүйг хичээн ийн хэлтэл Жисон ярзайтлаа инээсээр мөрөө хавчаад цонх руу хараад суучихав.

"Хүргэн дүүтэй замд тааралдаад хүргээд өгье гэсэн юм. Ухаан мэдрэлгүй унтдаг юмуу хаашаа юм" гэсээр ах жолоогоо барих бол би яах гэж Жисоныг ахтай танилцуулж байвдаа гэж өөрөө өөртөө уурласаар сургууль хүргэв.

Бид хоёрыг машинаас хамт буухыг Бёл цонхоор харсан бололтой ангид орж ирсэн даруйд шалгаагаад унав. 

Биднийг үерхэдэг байхад ч Жисон надаас илүү ахтай уулзах нь элбэг байсан байх. Хааяа бүр аав ээжийг эзгүйчилж байгаад гэрт ирж тоглодог байсан. Тэгээд л энэ хоёр одоог хүртэл холбоотой байдаг юм.

Үдийн цайны цагаар бас л яах ч аргагүй Жэну ах болон нөгөө хөвгүүдтэй хамт суухаар болчихов. Мэдээж Чэнлэ болон гайтай Жисон хоёрыг мартаж болохгүй л дээ.

"Амралтын өдрөөр завтай юу Арымаа?" Жэну ах бас л инээсээр надаас ийн асуугаад тавганд минь зайдас хийж өгөв.

"Завтай байхаа. Яасан?"

"Тэгвэл хоёулаа ч гэсэн эцэг эхчүүдтэйгээ хамт амралтанд явах уу л гэж. Тэд нар энэ амралтын өдрүүдээр нэг танилынхаа амралтын газарт очно гэсэн" гэв.

Аа зэвүүн гарууд надад хэлэхгүй явах гэж байсан юм байхдаа. Жэну ах хэлээгүй байсан бол ичих ч үгүй хаяад явах байсан даа. Ах ч бас гэмгүй царайлчихаад мэдчихсэн л байгаа байх.

"Тэгье ээ дуртайяа явъя" гэж хэлчихээд үргэлжлүүлэн хоолоо идэнгээ тэдний яриаг сонссоор цайны цагийг өндөрлүүлэв.

"Жэну ах чамд талтай байгаа юм биш үү айн?" Бёл айлгүйтсээр намайг налан ширээн дээр байх дэвтэр номнуудаар оролдоод эхлэв.

"Миний өнцөг, тал энэ тэр ч яахав чи л Рэнжүнтэй их сүрхий байх шивдээ" энэ удаад би түүнийг цаашлуулан хэлвэл тэр ичингүйрэн надаас харцаа буруулав.

Хичээл тараад ах ирж авч чадахгүй гэсэн болохоор чихэвчээ зүүгээд ганцаараа алхаж байтал Жисон ардаас гүйцэж ирэн хажууд зэрэгцэж алхаад эхлэв.

Аль болох тоохгүйг хичээн урдах замаа л харж байсан ч мунхаг би доодох замаа харахаа мартчихсан ажаамуу.

За тэр солиорох ч яахав. Тэнэг юм шиг дээшээ харж алхаж байгаад золтой л нүхэнд унаад үхчихсэнгүй. Жисон барьж авсан тулдаа л бүрэн бүтэн үлдэх шиг боллоо.

Гэхдээ хамгийн гайхмаар нь Жисон намайг барьж авах үед тасарсан бугуйвчаа газраас түүгээд халаасалсан явдал байлаа.

Миний төрсөн өдрөөр нь хийж бэлэглэсэн тэр нэгэн дотно бугуйвч...

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now