Twelve

396 60 0
                                    

Сургууль дээр Жисоноос аль болох зайгаа барих гэж хичээж байсан ч тэр намайг хаа явсан газар ирж наалдчихаад салж өгсөнгүй.

Түүнээс болоод Жэну ахтай ч олигтой яриа өрнүүлж чадахаа байсан. Өглөө харахнээ ангийнхаа нэг охинтой хамт ирж байгаа харагдсан. Тийм сайхан залууг охидууд эргүүлэхгүй гээд ч яах билээ.

Би ч бас юугаараа дутхав кк.

Их завсарлагаанаар Жисоноос зугтах шахам цайны газарт орж ирээд Жэну ахтай тусдаа ширээнд сууя гэж бодтол тэр хэдийнээ хөвгүүдтэй нийлээд суучихсан байлаа.

Нэгэнт суучихсан байхад нь босгоод явалтай нь биш арга буюу хажууд нь очиж суухад Жэну ах өөдөөс их л сонин харж байснаа "Жисонтой буцаад нийлсэн гэсэн үү? Баяр хүргэе" гэж хэлэв.

"Юу? Хэн тэгэж байна?" гайхсандаа золтой л хашхирчихсанүй.

"Сургууль даяараа л тэгэж ярьж байна. Та хоёрын сургуулын арын талбайд тэврэлдээд зогсож байгаа зураг групп дээр байсан шд" Хэчан их л сүртэй ярьж байснаа "Хайр дурлалынх нь талаар хүртэл сургууль даяараа яриад л од юмөө од юм" гээд хоолоо үргэлжлүүлэн идэв.

Тэр даруй сургуулын групп руу орж үзвэл бүр багш нар байдаг групп дээр нөгөө ичгэвтэр өдрийн зураг манай сургуульд бас нэгэн сайхан хос нэмэгдлээ гэсэн тайлбартай байж байлаа.

"Ямар галзуу новш нь энийг оруулдаг байна аа!" гараа атган ширээ цохиод намайг ууртай дуугарсанд тэд гайхсан бололтой бүгд өөдөөс нүдээ бүлтлэх шахам харав.

Яг энэ үед Жисон хажууд ирж суусанд өөдөөс нь муухай харж байгаад "Энэ гахай чинь л намайг хүчээр тэвэрсэн шд. Эргээд нийлсэн юм биш би бэлгийн дарамтанд өртсөн юм за юу" гэхэд бүгд юу ч хэлэлгүй харсан хэвээр л байлаа.

"Бэлгийн дарамт ч гэх шиг. Худлаа дуртай байсан юм байж жүжээд байгаарай Арым гуай"

"Солиор! Наад постоо устгуулахгүй бол би чамайг алчихна шүү" шүд зуун ийн хэлчихээд хоолоо ч идэлгүй буцаад анги руу явлаа.

Би анхнаасаа аав ээжид хэлсэн шд дээвэр нь онгорхой байдаг сургуульд сурмаар байна аа ирээдүйн хүргэнийг чинь олоход ч тустай гээд байхад л дээвэр нь цоожтой сургуульд оруулчихдаг.

Миний хэлсэнээр хийсэн бол юу гэж өдийд би ингээд ангийн цонхоор шагайгаад зогсож байхав дээ.

Жисон ямар тэр зургийг дараад оруулчихсан байгаа биш гэнэт л арай хэтрүүлчихсэн юм санагдаад гэмшээд эхлэв.

Зүгээр л буруу ойлголтыг засахад болох байсан зүйл дээр уурлаж хашхичаад л сүүлдээ бүр хөвгүүдээс санаа зовоод эхлэв.

Утсаа гаргаж ирэн "Уурласандаа муухай зан гаргачихаж, уучлаарай" гэж бичин Жисон руу зурвас илгээчихээд суудалдаа суун удаагүй байтал хонх дуугарав.

Ангийн багшийн цаг байсан учраас хүүхдүүд хоцорсоноо тоосон ч шинжгүй ар араасаа цувран ирцгээж байлаа. 

Хонх дуугарсанаас хойш арван минутын дараа л анги нэг юм дүүрч хичээл эхлэхэд бэлэн болов.

"Өө нээрээ манай анги хостой болсон гэсэн үү?" багш самбар дээр юм бичиж байгаад эргэж харан ийн асуув.

Мэдээж Жисон бид хоёрыг хэлж байгаа нь ойлгомжтой учраас Жисон руу харан буруу ойлголтыг зас гэж шивнэтэл тэр толгой дохин хоолойгоо засаад босож зогсов.

"Жисон Арым хоёр үерхэж байгаа гэсэн байхаа. Багш нь дэмжиж байгаа болохоор урт удаан хамтдаа байгаарай" гээд багшийг Жисон бид хоёр луу харан инээхэд нь яах ч аргагүй өөдөөс нь инээмсэглэчихээд Жисоныг үг дуугарахыг хүлээн сууна.

Гэтэл муу гахай буруу ойлголтыг засах нь байтугай бүр дордуулаад хаячихав. 

"Баярлалаа багшаа. Бид хоёр дахиж салахгүй болохоор үхэн үхтлээ хамт байх болно оо"

"Юугаа солио-" намайг үг дуугарахаас урьтан ангийнхан шуугилдаад эхэлсэн учраас надад ганц чадах юм нь Жисон руу муухай харах л үлдэх шив.

"Чи муу одоо солиорчихсон юмуу? Тэгэж хэлдэг нь яаж байгаа юм?!" хичээл тарсаны дараа Жисон надаас зугтаж байгаа аятай шууд гараад явчихсан болохоор ардаас нь гүйцэж ирээд зогсож байгаа минь энэ.

"Үгүй ээ яахав дээ удахгүй хоёулаа угаасаа буцаад нийлэх нь тодорхой юм чинь энэ чигээрээ л байж байг"

"Хэн ер нь чамтай эргэж нийлнэ гэсэн юм?"

"Битгий уурла л даа хөөрхөнөө" тэрнийг ингэж хэлэхэд л миний тэвчээр тасран хамаг хүчээрээ цохиод авлаа.

"Сонсож бай Пак Жисон! Гэнэт ийм хачин үйлдэлүүд хийгээд байгааг чинь би үнэхээр ойлгохгүй байна. Бас дээрээс нь салсандаа харамсаж байна гэл үү? Тэгвэл тэр үед араас ирэх чинь яасан юм би үнэхээр салмаар санагдаад тэгэж хэлсэн юм шиг байна уу?"

Жисонд салъя гэж хэлсэн тэр орой эмэгтэй хүний бас нэгэн ойлгожмгүй зан минь хөдөлчихсөн байсан юм. Надтай урьдынхаасаа өөр харьцаж, хайр нь нэг л дутуу мэдрэгдээд эхэлсэн.

Тэгээд л би түүнд сануулга өгөх зорилгоор салъя гэж хэлсэн. Гэтэл тэр зүгээр л толгой дохиод яваад өгсөн. Хөлдүү төмс.

"Яагаад тэгэж хэлсэнийг чинь мэдэж байгаа. Энэ удаад орхиж явахгүй болохоор дахиад ганцхан удаа надад итгэж болохгүй гэж үү?"

Намуухан мөн чин сэтгэлийн хоолой. Тэр яг одоо зүрх сэтгэлээсээ ярьж байна.


___






Дуусахад гуравхан хэсэг үлдсэн учраас сайн дэмжээрэй <33









◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon