01. Аялалд явахгүй.

714 73 1
                                    

"Чи илүү сайн ажиллах хэрэгтэй! Бусад охидууд шиг зальжин байж чадахгүй бол чамд ямар ч боломж гарж ирэхгүй! Ойлгож байгаа биз дээ?"

"Тийм ээ, захирал аа."

"Сури, би чамайг гэж бодоод л ингэж тэсээд байгаа! Өөр хүн байсан бол аль хэдийн ажлаас халчих байсан юм."

"Заа.."

"Ямартай ч дараагийн удаа чамайг ахиж ийм асуудал гаргаасай гэж би хүсэхгүй байна!"

Урт шаргал үсээ гараараа хойшлуулан, хажуугаар минь түүнийг зөрөхөд би түүний хойноос бөхийсөөр үлдэв. Богино банзал өгзөгний минь яг доор ирсэний сацуу хором бүр залхалгүй хормойг нь доошлуулах би ... дэндүү өрөвдөлтэй юм.

Дөнгөж 17 насны босгыг давж буй надад караокений зугаацуулагч бүсгүй хийх дэндүү ахадсан ажил ажээ. Гэвч надад цагын ажил хийснээс илүү их мөнгийг өгч байхад тэр хэнд хамаатай гэж?
Сайхан бие, урт хөлөнд хэдийг ч төлөхөд бэлэн байдаг залуусруу нүдээ аниад л, инээмсэглээд ороход тэд надад хэдийг өгдөг гэж санана? Чиний бодсоноос ч илүүг тэд надад өгч чадна.

Дөнгөж саяхан болсон асуудал гэвэл сүүлчийн үйлчлүүлэгч маань дураараа миний биенд хүрсэнд түүний халамцаж, улайсан хацарт нь миний гар хүчтэйхэн буусан хэрэг. Би зугаацуулагч бүсгүй болохоос, биеэ үнэлэгч биш!

-

Өвдөгнөөс дээш гархааргүй урттай юбка болон дүрэмт хувцасныхаа гадуур ноосон цамц өмссөн бяцхан охин. Хэдхэн цагын дотор дэгжин бүсгүйгээс ахлах сургуулийн энхрий охин болсон Хан Сури. Тийм ээ, энэ бол би.

Ангидаа орж ирэн суудалдаа суухад тэд намайг хүлээж байсан уу гэлтэй бүгд самбарын урд зогсох ангийн даргад анхаарлаа хандууллаа. Нүдний шилээ дунд хуруугаараа янзлан, ангид бүх хүүхдийг ирсэн үгүйг нүдээрээ шалгасан тэрээр хоолойгоо засах аж.

"Энэ жил бидний хувьд их чухал. Төгсөх анги болохоор сургуулийн ажилд сайн дураараа оролцож, идэвхтэй байх ёстой. Удахгүй мэргэжил сонголтын тухай сургалтууд орж эхлэх болно. Ангийн багшийн төрөх хугацаа ойртсон учир тэрээр амралтаа авсан."

Түүнийг ийн хэлэхэд ангийн хэдэн сахилгагүй хүүхдүүд баярлан, гараа цохилцох ажээ. Ангийн дарга тэдэнлүү нүдээрээ анхааруулга өгөхөд ангийг дахин чимээгүй орчин бүрхэв.

"Багшийг ирэх хүртэл бүх зүйлсийг би хариуцах болно. Бас та бүхний дундаас туслах ангийн дарга сонгох болохоор өөрийн хүслээр сонгогдох хүүхдүүд над дээр ирж уулзаарай."

Охидууд дор бүрнээ шагширах нь тэр.

Ангийн дарга үргэлжлүүлэн "Аан, хамгийн чухал зүйлээ хэлэх ээ мартчихаж. 2 хоногын дараа сургуулийн төгсөх ангийнхан 2 өдөр, 1 шөнийн аялалд явах болно. Бидний хувьд сүүлчийн аялал байж магадгүй болохоор бүгд явахыг хүсье!" хэмээгээд самбарын өмнөөс холдон суудалдаа суухад эхний цагын хонх дуугарах аж.

Завсарлагааны цагаар аялалд явах, явахгүй талаарх саналга асуулга явагдах бөгөөд би явахгүй хэмээх хэсэгт өөрийн нэрээ бичиж орхилоо. Энэ хэсэгт зөвхөн миний нэр байхаас гадна, санал өгч буй хамгийн сүүлийн хүн би болж таарах нь тэр. Гайхалтай, зөвхөн би л аялалд явахгүй үлдэх нь!

A naughty class leader | CSB Where stories live. Discover now