13. Аз намайг ивээг.

180 45 5
                                    

[Soobin's pov]

Хөшигний завсраар орж ирэх нарны тусгал нүдний минь хальсанд буусанд нойрноосоо сэрэв. Орноосоо сэрээн харвал дэрэн дээр минь нойтон алчуур унасан байх агаад ширээний гэрлийн доор хэд хэдэн эм хөглөрөн хэвтэх ажээ.

Өрөөнөөсөө гаран гал тогоо руу орвол зутан шөл байхын хажуугаар жижигхэн цаасан дээр зурвас байх нь тэр.

Зурвасыг гартаа барих үед хаалганы кодыг хэн нэгэн хийгээд орж ирж байгаа бололтой сонсогдоно.

"Зутангаа халаагаад идээрэй. Би явлаа. Өчигдөр оройн болсон явдлыг болоогүйд тооцъё!"
-Сури.

Өчигдрийн явдал? Юу болсон юм бол оо?

"За яасан, найз охиндоо эрхлэж байгаад үүрээр явуулчихсан уу?"

Ёнжүн ийн хэлсээр орж ирэн буйдан дээр тухлан суулаа. Тэгэхдээ утсаа оролдох бөгөөд найзуудынхаа грүпп чат луу зурвас бичих аж.

"Юун найз охин бэ? Ахх, хоолой өвдөөд байхад."

"Өглөө Сури танайхаас гараад явж байсан. Бас нөгөө хэдэд өнөөдөр бэлтгэл орохгүй гээд хэлчихлээ. Чамд төлөвлөгөө байхгүй бол ... миний төлөвлөгөөг дагах уу?"

"Хүсэхгүй байна аа! Дандаа л болж бүтэхгүй зүйл хийж байдаг биз дээ."

Би ийн хэлэхдээ зутан шөлийг гал дээр тавин халаалаа. Буцан эргэж Ёнжүн рүү харахад тэрээр жуумалзсан харцаар над руу ширтэнэ.

"Яасан бэ?"

"Орой Сури-г дуудчих. Угаасаа тоглоомоо эхлүүлчихсэн юм чинь жоохон хөгжилтэй байя л даа!"

"Битгий! Битгий гэж байна. Сури-г одоохондоо тайван байлга. Санаснаас хэцүү ааштай охин байна лээ."

Ёнжүн гайхан "Харин ч амархан байсан юм биш үү! Чамтай хурдан дотно болоод, бүр үерхчихсэн биз дээ."

Түүний яриад буй зүйлсэд бага зэрэг толгой тань эргэж магадгүй юм. Намрын эхний хичээл дээр бид Сури-гийн сэтгэл татам байдлыг харсан бөгөөд үүнийхээ дараагаар нэгэн бооцоо тавьсан. Тэр нь юу вэ гэвэл ... хэн түрүүлж түүнийг урхидах вэ? Хэн нь түрүүлж түүнтэй болзож, үерхэж, цаашлаад ... түүнийг өвөртөө оруулах вэ? гэх мэт.

Магадгүй надаас түрүүлж Ёнжүн үүнийг хийж чадах байсан байх л даа. Гэхдээ ... би түрүүлээд түүнийг барьцааныхаа хүнийг болгочихсон.

Энэ бүхнийг эргэн санасны дараагаар дотор минь бяцхан айдас хурав. Үүнийг Сури мэдвэл түүнд хэр хүнд тусах бол? Би түүний ангийн дарга, бас найз нь болох гэж хичээж байгаа атал далдуур түүнээр тоглож байна шүү дээ.

Гэхдээ хоёр дахь бодол минь намайг бага зэрэг тайвшруулав. Хэрвээ би азтай байвал ... түүнд үүнийг мэдэгдүүлэхгүйгээр байж болох юм. Азтай байвал шүү дээ...

A naughty class leader | CSB Where stories live. Discover now