05. Над дээр зочлоорой!

309 56 0
                                    

Би түвдэрч ядан газраас босоод бусад хүүхдүүд рүү худлаа инээмхийлэн, Сүбин рүү "Яаж байгаа юм?" хэмээн асууж буй мэт ширтлээ. Тэрээр зөрүүлэн надруу мөрөө хавчих бөгөөд "Хан Сури, сэтгэгдэлээ хуваалцаарай." хэмээн улам намайг эвгүй байдалд оруулна.

"Аан ... баяртай байна. Олон жил ангийнхандаа тус болж байгаагүй болохоор сүүлийн удаа идэвхтэй та нарыг дэмжихийг хүссэн юм. Ямартай ч ... тусалж дэмжээрэй!"

Би хоёр гараа урдаа барин тэдний зүг инээмхийлэв. Зарим хүүхдүүд гайхширсан бололтой "Вүүү" хэмээн алгаа таших бол бусад хүүхдүүд нь үл итгэсэн байртай итгэл муутайхан алга ташна.

-

[2 өдрийн дараа]

Аяллын хугацаанд бүхэлдээ Сүбинээс зугтсаар таарав. Түүнтэй аль болох таарахгүйг хичээж, утсаа ч мөн харахгүйг эрмэлзсэн. Түүний байгаа зүгээс эсрэг зүгт явж, хоол идэхээр болсон ч түүнийг гарсны дараа орж хоолоо иднэ. Гэвч энэ бүхэн бүтэлгүйтсэн юм. Тэрээр хором бүрт намайг шийтгэж буй мэт надтай таарах бөгөөд, таарахгүйг хичээсэн ч олны дундаас нэрийг минь дуудан ирнэ. Үнэхээр гайхалтай, тэр лав урьд насандаа нойтон хамуу, эмгэн хумс байсан гэдэгт би итгэлтэй байна. Аль эсвэл насанд хүрээгүй байж буруу газраа орж ажилласанг минь бурхан түүнээр дамжуулж надад сануулан, шийтгээд ч байгаа юм шиг.

Цүнхээ үүрсээр ангидаа орж ирэхэд миний ширээний ард өөр хүүхэд сууж байгаа харагдав. Гайхсан би түүний хажууд очин гайхсан харцаараа түүнээс асуухад тэрээр багшийн ширээний урд суух Сүбин рүү заан "Ангийн дарга чиний ширээг сольчихсон." хэмээн хэлэх нь тэр. Гайхалтай, одоо би хичээл дээрээ хүртэл түүний хараанд байх нь.

Түүний арын суудалд суун цүнхээ ширээн дээр чанга гэгч нь тавьбал тэрээр цочин миний зүг толгойгоо эргүүлэв.

"Хөгжилтэй байна уу? Бага ангиасаа хойш арын 2 эгнээнд л сууж ирсэн намайг урдаасаа 2 дахь эгнээнд суулгах! Хүний ганц сул талыг атгачихаад бүх ертөнцийг гартаа авсан юм шиг дураараа загинаж байх шив. Өөдгүй амьтан."

"Юу гэнэ ээ?"

"Яасан? Хараад байгаарай! Дөрвөн нүдэлсэн инээдтэй амьтан. Миний шинэ долоо хоногийн эхлэлийг сүйрүүлчихсэн болохоор дотроо чөтгөрийн инээдээр инээж байгаа байлгүй."

"Хан Сури! Яг одоо амаа хамхихгүй бол - "

"ЮУ ГЭЖ? Энэ анги дунд намайг ичгүүртэй байдалд оруулна гэж үү? Бурханаас илгээсэн сахиусан тэнгэр гэж байдаг шиг тамаас над дээр ирсэн чөтгөр гэвэл чамайг л хэлэх байх! Чүэ Сүбин, хүссэнээ хий. Надад цаашид ингэж амьдрах хэрэг байхгүй."

Тийм ээ, би яасан гэж түүний гарт өөрийгөө оруулах ёстой гэж? Тэр өөрийнхөө амьдралаар амьдарч, би ч бас өөрийнхөө замаар явах хэрэгтэй.

Би суудлаасаа босон цүнхээ нэг гартаа үүрээд түүний чихэнд "Яахав, насанд хүрчихээд наддээр зочилж ирж болно шүү. Чамайг гэж бодоод тусгай үйлчилгээ үзүүлж болох л юм, хөгийн новш минь!" хэмээн хорлонгуй шивнээд биднийг гайхан ширтэх хүүхдүүдийн дундуур алхан, бусдын хэрэгт дуртай хараал идсэн хүмүүсээр дүүрэн энэ ангиас гаран алхлаа.

A naughty class leader | CSB जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें