04. Ягаан үст ханхүү

385 61 1
                                    

[Суригийн талаас]

Цүнхтэй зүйлсээ барьн явсаар сургуулийн автобусны буудал руу зүглэхээр замын эсрэг талд гэрлэн дохио хүлээн зогсоно. Барьж буй цүнх минь гар цүнх, мөн дээрээс нь хүнд учир хоёр гартаа барьн зогсох бөгөөд гэнэт хажуунаас нэгэн хүү "Би туслах уу?" хэмээх нь тэр.

"Зүгээр дээ, би өөрөө!"

Хэнд ч өрөвдүүлэхийг хүсдэггүй миний хувьд бусдаас тусламж авна гэдэг ичгэвтэр үйлдэл билээ. Тийм дээ ч одоог хүртэл хэнээс ч тусламж гуйж үзээгүй юм.

Би өнөөх хүү рүү харвал 2D зурагт хуудас дээр гардаг шиг, параллель ангийн ягаан үстэй хүү болох Чүэ Ёнжүн байх ажээ. Өмнө нь гарын 5 хуруунд багтах удаа л харж байсан болохоос ингэж ойроос харж байгаагүй юм байна. Яг л охидын ярьдагаар ... тэр царайлаг юм.

"Хүнд биш байна гэж үү? Бид нэг зүг рүү явах юм шиг байна. Үнэхээр тусламж хэрэггүй юм уу?"

Би эгц зогсон үсээ чихнийхээ араар хийлээ. Үнэхээр энэ залуу хүү надад таалагдах бөгөөд өмнө нь хэзээ ч ийм мэдрэмжийг авч байгаагүй тул яахаа мэдэж ядан, хоёр гараа хооронд нь хавсарган барьв.

"Хүндийн хувьд ч ... хүнд л байна л даа."

Тэрээр инээмсэглэн өөрийнхөө цүнхийг нуруундаа үүрээд, миний цүнхийг амархан гэгч нь гартаа барьн, цааш алхах аж.

-

Хүүхдүүд автобусанд хоорондоо хөгжилдөн, дуу дуулж, нэг нэгнээ шоглон өдөцгөөнө. Номын хорхойтнууд номоо уншиж, унтамхай шувуунууд хойд эгнээнд бие биенээ дэрлэн унтацгаана. Энэ бүхний дотор хамгийн урд талын эгнээнд Сүбин чихэвчээр дуу сонсон суух бөгөөд цонхоор гадаахыг ширтэн яваа харагдав.

Түүний бодсон даруйд л өөрийн мэдэлгүй санаа алдчих нь тэр. Хажууд минь сууж байсан охин "Чи зүгээр үү? Яагаад санаа алдаад байгаа юм бэ?" гэж асуух ба үнэхээр сая өөрийгөө санаа алдсаныг би өөрөө ч мэдээгүй байсан юм.

-

"Ундаа аваад ир.

Хурдал.

Алдсан секунд бүрээр чинь дахиж ундаанд гүйлгэх болно шүү."

Утсанд минь дарааллан ирэх эдгээр зурвас Сүбинээс ирсэн байх ажээ. Амандаа "Хараал ид гэж" хэмээн сэмээрхэн хараал тавиад, гялс босон унтамхай шувуунуудын унтаж буй хэсэгт байх ундаануудаас нэгийг нь аван Сүбиний зүг гүйв. Түүний өмнө ундааг барьхад тэрээр нүдээ анисан байх агаад сэмээрхэн нүдээ нээснээ "Би хийжүүлсэн ундаа уудаггүй. Алимны шүүс авчир." хэмээгээд буцан нүдээ аних нь тэр.

Түүний толгой руу цохиж авмаар байв ч тэрээр миний сул талыг гартаа авсан тул эсэргүүцэл үзүүлж огтхон ч болохгүй юмсанжээ.

Хүүхдүүд амралтын газартаа ирж, охид хөвгүүдээрээ тусдаа байранд орохоор боллоо. Ой мод болон бяцхан нуурын хажууд бид байрлах ба одоо нэгэнт гадаа харанхуй болсон тул хүүхдүүд түүдэг гал асаан тойрон суусан байна.

Нимгэн алчуур нөмрөн суух үед хажууд минь хүн ирэн суух агаад түүний гутлыг харах мөчид эрэгтэй гэдэг нь илт харагдах аж.

"Даарч байна уу? Энд ч гоё салхитай байна шүү! Тийм биз?"

Түүний хоолойг сонссон даруйд хэн гэдгийг нь төвөггүйхэн таних нь тэр. Чүэ Ёнжүн .. ягаан үстэй ханхүү.

"Тийм ээ, сэтгэл сэргээд гоё байна."

-

Хүүхдүүдийн дундаас Сүбин босон түүдэг галын дэргэд очих бөгөөд түүнийг босох үед бүх хүүхэд анхаарлаа түүнд төвлөрүүлэв. Тэрээр хоолойгоо засан:

- Саяны хэдэн хоног ангийн туслах дарга болохоор маш олон хүүхэд саналаа өгүүлсэн байгаа. Сонгох гэж үнэхээр их эргэлзсэн болохоор надад их амаргүй байсан. Ямартай ч өнөөдөр туслах ангийн даргаар хэнийг сонгож байгаагаа зарлъя. Түүний хэлсэн үг сэтгэлийг минь их хөдөлгөсөн шүү.

Түүнийг ийн хэлэхэд хүүхдүүд бүгд шуугин, инээлдэж эхлэв. Удалгүй бүгд гараараа гуяа цохин "Дүгүн дүгүн" хэмээн дуу гаргаж эхэллээ.

Сүбин инээмсэглэн "Хан Сури! Надад ярьж өгсөн зүйлсээ ч бас ангийнхандаа хэлээд өгөөч. Туслах ангийн дарга болсон болохоор сэтгэгдлээ бас хуваалцаарай!"

Би төгсөх хүртлээ түүний утсан хүүхэлдэй болох бололтой....

A naughty class leader | CSB Where stories live. Discover now