12. Хавханд орсон нь.

210 46 2
                                    

"Х-хөөе, Сүбин?"

Тэрээр хоёр гарыг минь тушин барих бөгөөд удаанаар зүгээр л намайг ширтэх аж. Энэ үед дотор минь багахан айдас төрөх ба хэдий түүнийг эрэгтэй хүн сонирхдог гэдгийг мэдэх ч эр хүн шүү дээ хэмээн бодогдоно.

"Яагаад .. байгаа юм бэ? Гар өвдөж байна."

Шоконд орсон би дахин зөөлнөөр түүнээс асуув. Магадгүй тэр халуундаа галзуурч байгаа байх.

Тэрээр ийм байдалдаа байж байснаа удалгүй гэнэт ухаан балартан дээрээс минь цээжээрээ даран уначихав. Арай хийн түүнийг дээрээсээ буулгаад орноос босон түүнийг сэрээх гэж оролдлоо. Хөлс нь хацраа даган урсах тэрээр юу ч үл дуугарах аж.

"Хөөе Сүбин? Тоглох оо боль л доо. Би түргэн дуудлаа шүү!"

Тэрээр хариу өгөхгүй байна...

-

"Халуун нь өндөр байгаа болохоор ухаан алдсан байна. Дусал хийсэн болохоор өнөө шөнөдөө харзнахад болно оо. Бас ханиад хүрчихсэн байгаа болохоор энэ эмнүүдийг тогтмол уулгаарай. Ухаан алдаж унасан байхыг бодоход өвдсөн байгаан дээр ядаргаанд орсон юм шиг байна. Тэгэхээр хэдэн хоногтоо сайн амраахгүй бол дахин ухаан алдах магадлал байгаа. Бие нь гайгүй болохгүй бол эмнэлэгт заавал хандаарай!"

"За, ойлголоо эмч ээ."

Түргэний эмч бидний зүг сонирхон харж байснаа "Гэхдээ том хүн байхгүй юм уу? Насанд хүрээгүй хүүхдүүд шиг харагдах юм." гэх нь тэр.

"Аан, тэр ... аав ээж хөдөө явчихсан байгаа юм аа. Ах бид хоёр л одоохондоо гэртэй байгаа юм. Энэ золиг ... манай ах л даа." би худлаа инээмсэглэн түүнийг хаалга руу чиглүүлэн алхлаа. Би ч үнэхээр мэргэжлийн худалч болжээ.

-

Өглөөний 7 цаг болох үед зутан шөл хийн цаасан дээр Сүбинд бяцхан зурвас бичин үлдээв. Мэдээж би шөнөжин түүнийг сахиж хоносон л доо. Үүрээр гэгээ орж эхлэх үед тэрээр дээрдсэн бололтой зүүдэндээ инээмсэглэж байсан юм. Шөнөжин хүнийг сандаргаж зовоочихоод их таатай инээж байсан юм шүү. Мэдээж, би түүний энэ инээдийг хэзээ ч мартахгүй.

Сүбиний гэрийн хаалгыг сэмээрхэн хаах үед хажууханд "Сури юу даа?" хэмээх танил хоолой сонсогдох нь тэр. Бурхан минь, ганцаар амьдардаг эрэгтэй хүний гэрээс хар өглөөгүүр нууцаар гарж байгааг минь танил хүн маань харсанд ичих сэтгэл төрж, нүүрээ юмаар халхлаад гүймээр санагдаж байна.

Зөөлнөөр түүний зүг харцаа чиглүүлбэл тэрээр ягаан үст ханхүү, Ёнжүн байх нь тэр. Тэрээр яг л Сүбинийх рүү орох гэж байсан бололтой ба гартаа тор дүүрэн хүнсний ногоо барьсан байв.

"Ё-ёнжүн аа? Энд яах гэж?" хэмээн түгдрэн асуувал тэрээр Сүбиний гэрийн хаалга руу заан "Би өглөө болгон Сүбинд хоол хийж өгдөг юм аа. Гэхдээ чамайг эднийд хоносон гэж мэдсэнгүй." хэмээн эелдэгхэн инээмсэглэлээ.

"Аан, Сүбиний бие өвдөөд би эм авчирж өгсөн юм аа. Бас зутан шөл хийгээд орхисон болохоор хоол хийх хэрэггүй л болов уу. Хэхэх."

Намайг даруухан инээмсэглэхэд тэрээр гайхан "Сүбин жинхнээсээ өвдчихсөн байсан юм уу? Зурвасаар загинаад байхаар нь зүгээр тоглож байна л гэж бодсон юм сан. Гэхдээ чи ирсэн нь болж дээ. Ийм сайн найз охинтой Сүбин ч ёстой азтай юм аа." хэмээн тэрээр хэлээд үсийг минь дахин зөөлөн илэх нь тэр.

Харамсалтай нь чи түүний оронд байж болох л байсан...



-bytshan hachir blaa hhhi

A naughty class leader | CSB Where stories live. Discover now