08. Зугтаж боломгүй үүрэг.

269 48 1
                                    

 Хичээлийн дундуур Сүбин рүү харах бүрт ягаан үст ханхүү нүдэнд минь харагдах шиг болно. Хамгийн гайхмаар нь миний сонирхож буй залууд бусад охид дурлаж болох ч Сүбин шиг эрэгтэй хүн бас сайн болсон гэх явдал. Явж явж яагаад миний сонирхсон залуу түүнд таалагддаг гэж? Бидний сонирхол ижилхэн болохоор уу? 

Сүбинийг ширтэн сууж байтал тэрээр гэнэт надруу толгойгоо эргүүлэн харах нь тэр. Гэнэтхэн ингэсэнд нь цочсон мөн бантсан даа болоод ч тэр үү хошуугаа цоройлгон түүний зүг "Яасан? Юу гэж?" гэсэн янзтай харлаа. Тэрээр ч надруу ойртон "Араас минь хүн цоолох гэж байгаа юм шиг ширтээд байхад яаж зүгээр суух юм. Чи надад саад болоод байна." хэмээх нь тэр. 

"Тэгвэл яах гэж миний суудлыг сольсон юм. Одооноос чамайг тайван байлгахгүй гэж мэдээрэй." 

Биднийг хичээлийн дундуур ийн шивнэлдэх үед гэнэтхэн багш бидний зүг шохойгоо чиглүүлэн "Чимээгүй байна шүү. Өнөөдөр хичээл дээр нэг ч үг унагадаггүй хүмүүс яриад байх чинь. Нэмэлт даалгавар авмаар санагдаад байгаа юм байх даа?" хэмээн чанга дуугаар хэлэхэд Сүбин цааш эргэн харж, харин би доош дэвтэртэй нүүрээ наах шахам харав. 

Хичээл дуусах үед бараг л бүх хүүхдүүд ангиас гарсан байгаа харагдана. Намайг ч цүнхээ үүрэн гарах гэтэл цүнхний минь гогцооноос Сүбин татан "Явах гэж байгаа юм уу?" гэсээр намайг буцаан суудалд минь суулгах нь тэр. 

Би гайхсан мөн ундууцсан маягаар "Бас яасан бэ? Хичээл тарчихлаа шдээ." гэхэд Сүбин: 

"Туслах ангийн дарга гуай. Бидэнд хийх ажил байгаа гэж бодож байна. Нэгт, шинэ улиралын ангийн жижүүрүүдийг томилон хуваарилах ёстой. Бас өнгөрсөн долоо хоногт англи хэлний гэрт өгсөн даалгаврыг хүүхэд бүр хураалгасан байгаа. Тэрийг засаж, маргааш гэхэд тарааж өгөхөд бэлэн болгоно. Өнөөдрийн хувьд эдгээрийг хийх болно. Ойлгосон биз?" 

"Юу? Өнөөдрийн хуьд?" 

"Тийм ээ. Гайхаад байна уу? Чи миний гараас мултарсан байж болох ч туслах ангийн даргийн үүргээс хэзээ ч зугтаж чадахгүй нь дээ." 

Тэрээр шоолсон, янз үзсэн маягтай ийн хэлээд цааш явах ба энэ үед нь би түүний араас нь очин гуя болоод шилбэнийх нь нугалаа хэсэгт хөшиглөх үед тэрээр газар сөхрөн уналаа. 

"Намайг ч бас басаж болдоггүй юм шүү. Энэ цагаас чи ч бас миний гарт байгаа гэдгээ битгий мартаарай даа." 

Сүбин муур болж намайг хулгана шиг үзсэн байж болох ч хулгана бас тэсвэр алдаад эхэлбэл өөрийгөө хамгаалахын тулд муурыг хаздаг шүү дээ. Хэзээ ч би түүнд яасан ч баригдахгүй. 

Ангийн цонхоор гадаахыг харвал хэдий харанхуй болсон байх ажээ. Сургууль дотор ч жижүүр ах бид гурваас өөр хүн байхгүй болсон байв. Хэсэг сууж байснаа хоёр гараа өргөн сунайхдаа одоог хүртэл хичээнгүйлэн хүүхдүүдийн дэвтрийг засах Сүбин рүү харлаа. Тэрээр жоохон байж байснаа л нүднийхээ шилийг дахин дахин засах бөгөөд энэ нь ч түүнд төвөгтэй байгаа бололтой хүндээр санаа алдана. 

"Хэцүү байвал шилээ тайл л даа. Өмнөөс чинь ядаргаатай санагдаж байна." 

"Туслахгүй бол чимээгүй сууж бай. Битгий саад бол."

"Муухай ааштай амьтан бэ?" би ийн амандаа хэлээд хэдэн сандал эгнүүлж тавин дээр нь хэвтэнгээ утсаа оролдов. Тэрээр ч муухай харцаар надруу ширтэх ба удалгүй дууссан бололтой суудлаасаа босон дэвтрүүдийг өөрийнхөө ширээний доор аваачин хийлээ. Эцэст нь энэ үйлдлийг нь харсан би баярласаар цүнхээ шүүрэн гарах хаалга руу гүйв. 



A naughty class leader | CSB Where stories live. Discover now