14. Хуримын даашинз.

288 53 5
                                    

[Sori's pov]

Даваа гарагийн өглөө. Энэ өдөр бусад өдрийн л адил цүнхээ үүрсэар сургуулийн зүг алхлана. Хажуугаар минь саяхан ажлаа тарсан бололтой богино банзал, өндөр өсгийт өмсөж мөн үс нь сэгсийсэн ганц хоёр бүсгүйчүүд гэрийнхээ зүг алхаж байгаа харагдав. Би өмнө нь бас л ийм байсан. Орой ажил руугаа яваад, өглөө нь ажлаа тарж ирээд нүүрний будгаа арилган, караокений архи болон тамхины үнэрээ арилгаж усанд ороод буцаад л хичээлдээ явдаг байж. Яаж амжуулдаг байсан юм бол оо? Ингээд бодохоор би өөрийгөө робот байсан юм байх даа хэмээн бодов.

Засмал замын хажуугаар явж байхдаа явган хүний зам эгнэн байх хувцасны дэлгүүрүүдийг ээлж дарааллан харлаа. Спортын, хүүхдийн, аялалын, гоёлын гэсээр нүдэнд минь хамгийн тод туссан нь хуримын даашинзны дэлгүүр байх аж. Зүгээр л нэг энгийн дэлгүүр байхад ... яаж ингэж бусдаасаа содон, харцыг минь татаж чадав аа?

Би ... би ... мөрөөдлөө олчих шиг боллоо.

-

"Сүбин аа, би чухал юм хэлэх гэсэн юм."

Сүбинийг самбар өөд хичээлээ харан суухад нь нуруу руу нь хуруугаараа хатгаад ийн шивнэлээ. Тэрээр гайхан эргэж харснаа "Зурвасаар бич!" хэмээн хариу шивнэв.

Зурвас:

-Сүбин! Би мөрөөдлөө олчихсон.

-Юу юм? Хамт хайна гэж хэлсэн биз дээ?

-Тэрийг чинь албаар хайж олдог юм биш. Онцгой болохоороо цаг нь болохоор гарж ирдэг юм.

-Тэгээд юу юм бэ? Хурдан хэл. Ким багш биднийг анзаарчихвал ямар асуудалтай нүүр тулахаа мэдэж байна уу?

-Хуримын даашинз! ✯ᴗ✯

-Юу гэж?

-Хуримын даашинз хийдэг болмоор байна.

-Оёдолчин гэж үү?

-Үхмээр байна уу! Хуримын даашинзны загвар гаргадаг дизайнер болмоор байна. Чи туслах уу?

Сүбин үүнийг уншсан даруйдаа арагш над руу харан инээмсэглээд гараараа "Ок!" хэмээн зангав. Бидний энэхүү үйлдлийг анзаарсан бололтой Ким багш бидний зүг шохойгоо чиглүүлэн "Ахиад л та хоёр уу? Ойрд та хоёр хичээл дээр их ярьдаг болжээ." гэж зөөлөн загинаад цааш хичээлээ үргэлжлүүллээ.

-

"Чи элсэх их сургуулиа олсон юм уу? Ер нь судалгаа хийсэн үү?"

Сүбин надаас ийн асуув. Би түүний өөд харан "Би дөнгөж өнөөдөр өглөө л шийдсэн. Тийм байхад яаж судалж амжих юм." гэхэд тэрээр толгой дохино.

"Тэгвэл зурах авъяас чинь хэр вэ? Загвар гаргадаг хүн болохын тулд хамгийн эхний чадвар зурах гэж бодож байна."

"Би ... зургын хичээл дээрээ дандаа тааруухан авдаг шдээ.."

Энэ удаад би сулхан дуугаар хэлээд доош харан суув. Үнэхээр бүтэх юм гэж нэг ч алга!

"Тэгээд юун дизайнер вэ? Одооноос эхлээд зургын дугуйланд яв! Ойлгосон уу? Тэгээд зурах чадвараа дээшлүүлээд, их сургуулиа ч гэсэн сайн судла. Одоо төгсөхөд хагас жил дутуу байна. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг гэж санана!"

Түүний олон үгийг тэвчилгүй түүн рүү муухай харахад тэрээр чимээгүй болох аж.

"Золиг чинь, яасан олон үгтэй юм! Мэдэж байна! Мэдэж байна гээд байхад ганцхан удаа хэлэхэд л болоо юм биш үү. Уржигдар шөнийн тухай мартъя гэж бодож байсан чинь!" хэмээхэд тэрээр гайхан "Уржигдар шөнө ... юу болсон юм?" гэж асуув. Тэрээр үнэхээр санахгүй байгаа бололтой.

Би түүний нүүр лүү хурдтайгаар ойртон, уруулаа нийлүүлэхэд хэдхэн мм-н зайд зогсоод "Ийм зүйл болсон байхад санахгүй байгаа хэрэг үү? Муу л байна даа, Чүэ Сүбин!" хэмээгээд буцан суудалдаа суулаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 30, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

A naughty class leader | CSB Where stories live. Discover now