07. Өөр Сүбин.

292 55 0
                                    

"Тэгэхээр чи өөрийгөө яаж батлах юм дээ? Чиний хэлсэн нууц гээч зүйл үнэн үгүйг би яаж мэдэх юм?"

"Яахав, сургууль дээр очоод би чамд өөрийнхөө харж явдаг залууг харуулж болох л юм. Гол нь чи өөр хүнд хэлчихгүй л бол."

Тэрээр хоёр гараа халаасандаа хийн арагшаа харан алхана. Насанд хүрээгүй хүмүүсийн зүглэхийг хүсдэггүй энэ гудамжинд тэр бид хоёр шиг ийн чөлөөтэй алхах хүн алга ажээ.

-

Явсаар гэрийн минь үүдэнд ирэхэд Сүбин ээрж ядан "Чи маргааш ирнэ биз дээ? Өнөөдөр хичээлүүд дээр чамайг чөлөөтэй гээд ирцийг чинь өгчихсөн." гэх нь тэр. Гайхсан би түүний зүг асуулт асуусан харцаар харах ба тэрээр ар шилээ нэг гараараа маажив.

"Би ахиж сургууль дээр очихгүй ээ. Очих ч шаардлага байхгүй байхад."

"Юу яриад байгаа юм бэ? Чамд ер нь мөрөөдөл байдаг юм уу?"

"Тийм хэрэггүй юмаар юу хийдэг юм. Дэмий төсөөлөөд л, хүрч чадахгүй том зүйл мөрөөдөөд өөртөө итгэх итгэлээ бууруулах шиг хэрэггүй зүйл үүнээс өөр байхгүй биз."

Сүбин уулга алдан "Үгүй ээ, ингэж болохгүй. Маргаашнаас эхэлж чиний мөрөөдлийг хамтдаа хайцгаая. Заавал хичээлдээ ирээрэй, ойлгосон уу? Тэглээч сургуулиа хаяна гэдэг хулчгар хүний амнаас л гарах үг. Ядаж ахлах сургуулиа төгсөх хэрэгтэй." хэмээсээр яг л ээж шиг минь хурдан гэгч үглэх нь тэр. Түүний энэ үйлдэл миний мэдэх Сүбинээс шал өөр санагдсан болоод ч тэр үү, эгдүүтэй санагдах аж.

Сүбин "Ямартай ч заавал ирээрэй. Ирэхгүй бол ирэх хүртэл чинь утсыг чинь тайван байлгахгүй шүү!" гэж тэрээр хэлээд цааш автобусны буудал руу алхах ба үе үе нааш харан гараа даллан инээмсэглэнэ. Би түүнийг надруу харах үед нь гараа даллаагүй ч байшингийн булангаар цааш далд орсных нь дараа л араас нь гараа даллав.

Өмнө нь миний уулзаж байсан Чүэ Сүбин өнөөдрийн надтай хамт гадуур алхсан Чүэ Сүбинээс тэс өөр нэгэн мэт санагдлаа. Түүний ярьх сэдэв бүр надтай санал тохирох бөгөөд хэрвээ нэмэлт цаг байсан бол түүнтэй үргэлжлүүлэн яриад л баймаар нэгэн аж. Гэхдээ надад нэгэн асуулт үлдэж байна. Хичээлдээ явах уу, эсвэл болих уу?

-

Цүнхээ үүрсээр сургуулийн хаалганы өмнө ирэн зогслоо. Энэ хаалгаар дотогш орох уу, эсвэл хулчгар зан гаргаж буцаад гэр лүүгээ явах уу?

Яахаа үл мэдэн зогсох үед минь гэнэт хэн нэгэн мөрөөр минь гараа оруулан толгойг минь гараараа хавчаад авах нь тэр. Энэ сургуульд надад дотны хүн хэн ч байхгүй учир энэ үйлдэлд балмагдан бие минь хөшиж орхив.

"Ашгүй ирсэн байх чинь. Орохгүй намайг хүлээж байсан юм уу? Айн?"

Сүбиний хоолой. Ашгүй дээ ... өөр хүн биш чи байсан нь.

Би түүний гарыг аван цаашлуулаад "Солиотой юм уу? Хүүхдүүд харвал яах болж байна?" гэхэд тэрээр намайг шоолон дооглох ба би түүнрүү зөрүүлэн муухай харна.

Сүбинээс түрүүлэн алхсаар шатны өөд өгсөхөд тэрээр гэнэт л нурууг минь зөөлөн цохин "Тэр шдээ. Харж байна уу?" хэмээн сургуулийн хаалгаар орж ирэх ягаан үстэй хүү рүү гараараа заах нь тэр.

"Юу яриад байгаа юм бэ?"

"Өчигдөр орой хэлсэн шүү дээ. Чамд сургууль дээр очоод харуулна аа гэж."

Тэгэхээр түүний харж явдаг залуу нь ... ягаан үст ханхүү гэж үү? Итгэмээргүй юм.

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.
A naughty class leader | CSB Onde histórias criam vida. Descubra agora